Х.Баттулга гишүүн өрөөндөө хуралдав

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

Х.Баттулга гишүүн өрөөндөө хуралдав

АН-ын дотор маш олон шийдэх ёстой асуудал тулгарсан нь “булавч бултайна, даравч далдайна” гэгчээр ил болсоор байна. Одоогийн байдлаар хамгийн ноцтой гэгдэх олны анхааралд орсон асуудал бол Х.Баттулга гишүүний туслах, хамтран зүтгэгчдийг нэг нэгээр нь хорьж эхэлсэн явдал юм. Хэдийгээр Х.Баттулга гишүүн өөрийгөө шалгуулж буруугүй гэдгээ нотолсон гэж мэдэгдсэн ч түүнийг тойрсон баривчилгаа зогсохгүй байна.

Тэгвэл өнөөдөр МоАХ-ын дарга Х.Баттулга гишүүний өрөөнөөс Л.Эрдэнэчимэг, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх болон зарим нэг гишүүд салсангүй. Ямар асуудлаар хуралдаж байгааг орж гарсан гишүүдээс тодруулахад сонгуулийн мөрийн хөтөлбөрийн талаар ярилцсан гэлээ.

Гэвч мөрийн хөтөлбөртөө санаа зовсон гэдэгт үнэмшихгүй хүмүүс олон байна. Харин Өнөөдөр хуралдсан бүлгийн хурал дээр Х.Баттулга гишүүн ““Хоёр хүнээ баривчлуулсанд их гомдолтой байгаа. Өнгөрсөн бямба гаригт асуудлаа ярьж шийдсэн гэж бодсон. Гэтэл дахиад хоёр хүнийг маань баривчилсан байна. ийм эвлрэл гэж байдаггүй юм. Хэрвээ асуудлаа шийдэхгүй бол МоАХ-ын хоёр сайдаа татан авч засгийг чинь унагаана” гэжээ. Тиймээс намынхаа мөрийн хөтөлбөрөөс илүү баривчилгааны асуудлаар хуралдсан бололтой.          

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж