Охидын банзлыг хэтэрхий богино байна гэв

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

Охидын банзлыг хэтэрхий богино байна гэв

Шинэ Зеландын нэгэн сургуулийн хичээлийн эрхлэгч сурагч охидын банзлыг урт болгохыг шаардсан нь эцэг эхчүүд, багш нарын шүүмжлэлтэй тулгарчээ.

Ахлах сургуулийн охид богино банзал өмсч  эрэгтэй багш, сурагчдын анхаарлыг сарниулж байна гэж хичээлийн эрхлэгч тайлбарлажээ. Хичээлийн эрхлэгч сурагч охидод тавьсан шаардлага нь зөвхөн тэдний төлөө хэлж байгаа үг гэжээ.

Оакландын Хендерсен ахлахын сургуулийн 40 сурагч  богино банзал өмссөн хэргээр эрхлэгчийн өрөөнд дуудагдаж, банзлаа өвдөг хүртэл уртасгах үүрэг авсан ажээ.

Харин эрхлэгчийн энэ шаардлагад олон эцэг эхчүүд багш нар болон феминистүүд эгдүүцэж, дургүйцлээ илэрхийлжээ.

Феминистүүд сургуулийн захиргааны энэ шаардлага нь хөвгүүдэд бэлгийн дур хүслийг захирч, хянаж болдоггүй төдийгүй үүнд охид буруутай гэдэг буруу ойлголт төрүүлж байна гэжээ.

Хендерсен ахлах сургуулийн удирдлага охидын банзлыг уртасгах тухай журам хараахан гаргаагүй байгаа боловч асуудлыг нухацтай хэлэлцэж байгаа ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж