Хонь
Аз амжилтаар дүүрэн долоо хоног. Эргэн тойрноо өргөн өнцгөөр харж, ямар зам туулж ирснээ эргэн харах цаг. Учир нь олдохгүй байгаа бүх зүйл хоорондоо уялдаа холбоотойг олж харж, асуултынхаа хариуг олно. Лхагва, Пүрэв гаригт өөртөө цаг зав гарга. Яаж гэдгийг та өөрөө мэдэж байгаа. Бусдаас нууж байсан ямар нэгэн зүйл байгаа бол яг одоо л илчлэх цаг нь. Баасан гаригт сэтгэл хөдөлгөм зүйлс тохиолдоно. Шинэ танилтай болсноор шинэ боломжууд нээгдэнэ.
Үхэр
Долоо хоногийн эхээр анхаарал болгоомжтой бай. Үл таних хүн болон урьд хэзээ ч хийж үзээгүй зүйлтэй нүүр тулна. Шинэ учрал, тохиол амьдралд чинь шинэ хаалга нээж өгөхийг хэн мэдэх билээ. Азаа сорихоор үзээд алд. Лхагва, Пүрэв гаригуудад хайртай хүндээ өөрийнхөөрөө байх боломж олго. Түүнд ч бас өөрийн гэсэн орон зай хэрэгтэйг сана. Хариу нэхэлгүй тус хүргэвэл бусдын талархлыг хүлээнэ. Баасан гаригт дүрэлзэх эрч хүч шинэ долоо хоногийн цэнэг өгнө. Та урам хайрлаж, дэмжиж байдаг ухаалаг хүмүүсээр хүрээлүүлсэн азтай хүн.
Ихэр
Долоо хоногийн эхээр азын од танаас урвасан юм шиг л байх нь. Хэн ч тань руу инээмсэглэхгүй нь. Ялангуяа Даваа гаригт сайн ажилла. Мягмар гаригаас Пүрэв хүртэл тэвчээртэй ухаалаг байж чадвал эргэн тойрондоо юу болоод байгааг ухаарна. Гэвч ирж буй тэдгээр үйл явдлууд хайр сэтгэл, дотно харилцаанд ямар ч хамаагүй. Ердөө л өдөр тутмын ажлаас үүдэлтэй аар саар бэрхшээл саад гарч ирнэ. Баасан, Бямба гариг хүртэл энэ байдал үргэлжилж магад. Бямба гаригт дотно харилцаа тогтоох нэгэнтэй учирна.
Мэлхий
Даваа гаригт гэр бүл тань анхаарлын чинь төвд байна. Хувийн амьдралд чинь ямар нэгэн зүйл болох гээд байгааг та зөнгөөрөө мэдэрнэ. Юу ч байсан хайр дурлалын харилцаанд чинь нөлөөлж магад. Үүнээс гарах ганц зам бол идэвхитэй байх. Өөдрөг байж, бүх аргыг хэрэглэ. Харин Мягмар, Лхагва, Пүрэв гаригт тайван байж, болж буй үйл явдлыг зөнгөөр нь орхи. Асуудлыг цэгцлэх гэж оролдох нь улам хүндрүүлнэ гэдгийг сана. Баасан, Бямба гаригт гэр бүлийнхэндээ цаг гарга. Долоо хоног таны мэдэлд байна.
Арслан
Долоо хоногийн эхээр хайр дурлалын харилцаанд хөгжилтэй зүйл тохиолдож болзошгүй. Гэвч нууцлаг байдлаа бүү алд. Долоо хоногийн ажлын төлөвлөгөөгөө дахин эргэж хар. Лхагва, Пүрэв гаригуудад өөртөө сэтгэл хангалуун байж, илүү ихийг мэдэхийг хүснэ. Бусадтай харилцахдаа дотроо уудалж, ойлголцлыг эрхэмлэ. Баасан гаригт адал явдалтай учирна. Зөн совиндоо итгэж, юу хүсч байгаагаа өөрөөсөө асуу.
Охин
Шинэ долоо хоногт томоохон эд зүйл худалдаж авна. Гэвч үнийг нь дуулаад цочирдож магад. Мягмар гаригаас Пүрэв гариг хүртэл бусадтай харилцахад чинь үл ойлголцол үргэлжлэх тул сайн ярилц. Баасан гаригт тааламжгүй зүйлстэй нүүр тулгарна. Эрсдэлээс бүү ай. Бусдаас суралцсанаар өөрийгөө таньж мэднэ. Ням гариг ер бусын романтик байна.
Жинлүүр
Шинэ долоо хоногийн эхлэл эрч хүч, ажлаар дүүрэн байна. Ажлаа гарын аясаар зохицуулж, ачаалалд орохгүй. Мягмар гаригаас Пүрэв хүртэл амжилт гаргах боломж нээлттэй байна. Баасан, Бямба гаригуудад одоо ажиллаж буй төслийнхөө үр шимийг хүртэнэ. Ням гаригт ажилтай холбоотой асуудал урган гарч ирнэ. Долоо хоногийн турш ажил бүтэмжтэй байна. Шинэ санаа, төлөвлөгөөгөө даргадаа танилцуул.
Хилэнц
Өөдөөс чинь ирж буй бөмбөгөнд өртөж магадгүй тул хээнцэрлэлд хууртахаас болгоомжил. Лхагва, Пүрэв, Баасан гаригуудад гайхалтай одтой байна. Та хэзээ хэзээнийхээс илүү эрч хүчтэй, баяр хөөртэй, сэтгэл татам байна. Сэтгэлдээ хайрлаж явдаг хүн, эсвэл сэтгэлийг чинь хөдөлгөх хэн нэгэнтэй цагийг сайхан өнгөрүүлнэ. Хэрэв та хоёр шинэхэн хос бол харилцаагаа шинэ шатанд гаргах долоо хоног ирж байна.
Нум
Хөгжилтэй, өөрийнхөөрөө байж чадвал эргэн тойрныхондоо амьдралын баяр хөөр, гэрэл гэгээг авчирна. Чухал шийдвэр гаргах шинэ долоо хоног ирж байна. Лхагва, Пүрэв гаригуудад ноцтой нөхцөл байдалд орж болзошгүй. Асуудлыг дор нь шийдвэл байдал дээрдэнэ. Баасан гаригаас эхлэн бүх зүйл хэвэндээ орно. Орчноо сольж, шинэ танилтай болоход хамгийн тохиромжтой үе.
Матар
Хайр дурлал, дотно харилцааг түр хойш тавьж ирээдүйдээ анхаарал хандуулах нь. Ялангуяа ойрын ирээдүйд хайрын романс үүсгэх тухай бодож амжихгүй. Лхагва, Пүрэв гаригуудад ажил, байр суурь, нөлөө чинь танд хамгийн чухал зүйл болно. Баасан, Бямба гаригт бүсээ чангалж, хиймээргүй байсан ч ажлынхаа ард гар. Харин Ням гариг таны мэдэлд байна. Хэн нэгний хувьд сэтгэл татам байж чадна.
Хумх
Үзэн яддаг байсан зүйл чинь таалагдаж эхэлнэ. Хатуу бодлоо өөрчилж, аливаа зүйлд уян хатан ханд. Лхагва, Пүрэв гаригуудад таны тэрс, өөр бодол эргэн тойрны чинь хүмүүст таалагдана. Бодлоо бусадтай хуваалцах уу, болих уу гэдэг эргэлзээ төрнө. Үдэшлэг, баяр үргэлжлэх тул ажил амралтаа зохицуул. Аливаа зүйлд тэнцвэрийг хадгалж чадвал бусдын дунд од мэт гялалзана.
Загас
Ажил төрөл гайхалтай бүтэмжтэй байна. Гэвч Даваа гаригт энэ эрчийг сааруулах зүйл гарч ирж магад. Овоо босгоогүй бол шаазгай суухгүй гэгчээр асуудлыг хурцадхаас нь өмнө шийд. Сэтгэлийн хөдөлгөөнөө дураар тавьж болохгүй. Баасан гариг өөртөө итгэлтэй, азын од атгасан мэт өдөр байна. Бямба гаригт санаандгүй үгнээсээ болж өөрийгөө маш ноцтой нөхцөл байдалд оруулж магад. Ням гаригт найз чинь туслахыг гуйна.
Холбоотой мэдээ