АШУҮИС-ийн резидентүүд цалингаа авч чадахгүй байна | News.MN

АШУҮИС-ийн резидентүүд цалингаа авч чадахгүй байна

АШУҮИС-ийн резидентүүд цалингаа авч чадахгүй байна

АШУҮИС-ийн резидентүүд цалингаа авч чадахгүй байна

Энэ оны нэгдүгээр сараас эхлэн резидент эмч нарын хариуцлагыг нэмэгдүүлж, цалинтай ажиллуулахаар болсон ч зарим резидентүүд цалингаа авч чадахгүй байна. Тухайлбал, энэ оноос буюу 2021 оны нэгдүгээр сараас резидентүүдэд 700 мянган төгрөгийн цалин олгохоор болсон ч АШУҮИС (Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль)-ийн Мэргэжил дээшлүүлэх институтын 707 резидент эмч одоог болтол цалингаа аваагүй байгааг резидентүүдийн төлөөлөл мэдэгдлээ. Тиймээс резидентүүд гуравдугаар сарын 2-нд уг асуудлыг шийдэж өгөхийг шаардан жагсахаар төлөвлөсөн ч Эрүүл мэндийн сайд гуравдугаар сард багтаад цалинг нь олгохоо мэдэгджээ.

Анагаахын сургуулийг зургаан жил суралцаж төгссөнөөр эмчлэх эрхтэй болох бөгөөд ингэснээр нэгдүгээр шатлалын эмнэлэгт мэргэжлээрээ ажиллах боломжтой. Мөн мэргэжлээ дээшлүүлээд үндсэн мэргэжлээрээ резидентийн сургалтад хамрагдаж, 2-3 жилийн дараа нарийн мэргэжлийн эмч болох боломжтой байдаг. Монгол Улсад уг сургалтыг АШУҮИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институт болон Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төв хариуцаж явуулдаг.  Одоогоор Монгол Улсад 2000 орчим резидент сурч, ажилладаг. Эрүүл мэндийн хөгжлийн төв нь 1229 резидент эмчтэй бол Мэргэжил дээшлүүлэх институт нь 707 резидент эмчтэй. 

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Резидент эмч 2021-03-01 192.82.75.58

Эмч нар 6 жил сурчихаад одоо л нэг өөрсдийгөө цалин мөнгөтэй болж аав ээжийгээ гэр бүлээ өргөх нь гэсн чинь дахиад 2 жил бүсээ чангалах болдог. 4 жилийн сургуулийнхан ажил дээр гараад 4 жил болцон амьдрал нь аль хэдийн цэгцэрцэн байхадэ эмч нар сурсаар л байдаг. Эцэстээ 8 жил суралцах нэртээ эмч нарт эмчнэлэгт өвчтнүүдэд үйлчилсэн байдаг. Цалин авч ядаж өөрийгөө хүнд дараа болохгүй сурчихмаар байхын

Avatar

зочин 2021-03-01 66.181.161.39

Зөвхөн 707 хүний асуудал бас бишээ цаашид үндсэн мэргэжил эзэмшээд явах олон залуу эмч нар, тэдний ар гэрийн асуудал. Бүх эмч нараа уриалмаар байнаа. Энэ мэтээр эмч нарын эрх зөрчигдсөөр байхуу , бид хариуцлагатай ажил хийж байгаа дээрээс нь олон жил суралцдаг байж рестораны зөөгчөөс дор цалин авч байна. Бид үргэлж ийм хүлцэнгүй байхымуу.

Одоо л нийтэд ил болж байгаа энэ асуудал дээр салбараараа дуу нэгтэй уриалж эмч нарын эрхийг хамгаалах, эрүүл мэндийн санхүүжилтийн шударга, нээлттэй, хувиар

Avatar

Зочин 2021-03-01 103.212.116.246

1, 2-р саруудын цалинг мөн нөхөж олгох ёстой шүү. АШУҮИС-ийн резидентууд ЭМДШ болон НДШ-ээ сайн дураар төлж ирсэн, энэ 1-2-р сард цалин нь шийдэгдээгүй тул мөн л хувиасаа төлсөн.

Avatar

Зочин 2021-03-01 202.21.101.246

Батлагдсан мөнгийг нь хуулийн хүрээндээ зохицуулалт хийгээд шийдээд өгчих хэрэгтэй. Шаардлагатай албан тоотуудыг зохих хүмүүст хүргүүлсэн ч шийдэлд хүрэхгүй өдий хүрлээ.Дараа дараачийн шатанд тэмцлийн хэлбэрт шилжихэд бэлэн байна.

Avatar

Зочин 2021-03-01 202.126.90.139

З сард багтаан цалинг нь өгөхөө амлаж байна. Битгий жагсаарай! Гуйж байна шүү. Бидний буруу. Та нарыг жагсвал ЗГ минь огцрох болно.

Avatar

Зочин 2021-03-01 66.181.182.129

Монголын ард түмэнд Японы ард түмнээс бэлэг болгон өгсөн Монгол-Япон сургалтын эмнэлгийн өмчлөлийг ард түмнээс булааж АШУҮИС нэртэй луйварчдын бүлэглэлд өгсөн. Хувийн анагаахын сургууль хүртэл Монголын ард түмний нэг хэсэг атал ямарч хувь хүртээгүйг санах хэрэгтэй. Ийм учраас яах гэж АШУҮИС-ийн нөхдөд улсаас цалин өгөх ёстойг тайлбарлаад аль. Хятадын компани хүртэл дээрх эмнэлэгт өмчтэй болсон. Хачин байгаа биз.

Avatar

Зочин 2021-03-01 202.9.46.141

МАН-ЫН ЛУЙВАР

Avatar

Түвшин 2021-03-01 66.181.182.202

АУШУҮИС нь улсын сургууль, тус эмнэлэг нь их сургуулийн харьяа болсон нь мэргэжил дээшлүүлэх боломж төгсөгчидөд нь бүрдсэн… Дээд боловсролын хуулийн дагуу… Харин ЭМЯ ны тусламж үйлчилгээний тогтолцоонд яаж байх нь эрх зүйн хувьд шийдэгдээгүй гэж ойлгодог… Гуравдугаар шатлалын байх ёстой байтал хоёрдугаар шатлалын гэж явдаг гэсэн, одоо өөр болоогүй бол….

Avatar

Зочин 2021-03-01 192.82.69.50

АШУҮИС-ийн МДИ-д хувийн их дээд сургуулийн төгсөгчид ч ордог юун сонин юм яриад байгаан . Дээрээс нь резидентүүд нь зөвхөн Монгол -Японы эмнэлэгт ажилладаггүй шүү !

Avatar

Зочин 2021-03-01 66.181.189.231

Монголын хувийн Анагаах ухааны сургуулийг дэмжихгүй байгаа нь сонин юм. Ард түмний нэг хэсэгт хувийн сургууль орно. Нэг хэсгийнхэн өмчлөх эрхийг шууд булаасан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж