АШУҮИС-ийн резидентүүд цалингаа авч чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2021.03.01-нд нийтлэгдсэн

АШУҮИС-ийн резидентүүд цалингаа авч чадахгүй байна

АШУҮИС-ийн резидентүүд цалингаа авч чадахгүй байна

Энэ оны нэгдүгээр сараас эхлэн резидент эмч нарын хариуцлагыг нэмэгдүүлж, цалинтай ажиллуулахаар болсон ч зарим резидентүүд цалингаа авч чадахгүй байна. Тухайлбал, энэ оноос буюу 2021 оны нэгдүгээр сараас резидентүүдэд 700 мянган төгрөгийн цалин олгохоор болсон ч АШУҮИС (Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль)-ийн Мэргэжил дээшлүүлэх институтын 707 резидент эмч одоог болтол цалингаа аваагүй байгааг резидентүүдийн төлөөлөл мэдэгдлээ. Тиймээс резидентүүд гуравдугаар сарын 2-нд уг асуудлыг шийдэж өгөхийг шаардан жагсахаар төлөвлөсөн ч Эрүүл мэндийн сайд гуравдугаар сард багтаад цалинг нь олгохоо мэдэгджээ.

Анагаахын сургуулийг зургаан жил суралцаж төгссөнөөр эмчлэх эрхтэй болох бөгөөд ингэснээр нэгдүгээр шатлалын эмнэлэгт мэргэжлээрээ ажиллах боломжтой. Мөн мэргэжлээ дээшлүүлээд үндсэн мэргэжлээрээ резидентийн сургалтад хамрагдаж, 2-3 жилийн дараа нарийн мэргэжлийн эмч болох боломжтой байдаг. Монгол Улсад уг сургалтыг АШУҮИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институт болон Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төв хариуцаж явуулдаг.  Одоогоор Монгол Улсад 2000 орчим резидент сурч, ажилладаг. Эрүүл мэндийн хөгжлийн төв нь 1229 резидент эмчтэй бол Мэргэжил дээшлүүлэх институт нь 707 резидент эмчтэй. 

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж