Аварга могой Гиннесийн дээд амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

Аварга могой Гиннесийн дээд амжилт тогтоов

Малайзад найман метр урт аварга могой барьсан нь Гиннесийн номд бүртгэгдлээ. Барилгын ажилтнууд аварга могойг Пенанг хэмээх арал дээр барьж буй барилгын ойролцоогоос олж, Гиннесийн номд бүртгүүлэхээр шийдсэн гэнэ.

Зүүн өмнөд Азид л байдаг толбот аварга могойг хамгийн урт настай мөлхөгч гэдэг ажээ.

Аварга могойг олж харсан барилгын ажилтнууд онцгой байдлын аврагчдыг дуудсан бөгөөд аврагчид хагас цагийн дараа л могойг барьж авчээ.

Найман метр урт аварга могой ойролцоогоор 250 кг жинтэй гэнэ.

АНУ-ын Миссури мужид 2011 онд 7.67 метр урт, 158,8 кг жинтэй Медуза нэртэй аварга могойг дэлхий дээрх хамгийн том могой хэмээн бүртгэсэн ажээ. Гэвч Малайзаас барьсан аварга мөлхөгчөөс даруй 90 кг-аар жижиг Медуза үүнээс хойш Гиннесийн дээд амжилтын эзэн байхаа больж байгаа гэнэ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж