Өнгөрсөн Пүрэв гаригт /2021.02.25/ цахим орчинд цэргүүд оны ялгаагаар нэгнийгээ дэглэж буй бичлэг цацагдаж, олны дургүйцлийг хүргэсэн. Олон ээж аав хүүгээ цэрэгт, армид явуулахаас айсан биз, тэр нь зөв.
Дээрх бичлэг цацагдсаны дараа Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/ ажлын хэсэг байгуулан шалгахад уг үйл явдал 2020 оны есдүгээр сарын сүүлчээр Зэвсэгт хүчний 032 дугаар анги дээр болсныг тогтоожээ. Гэхдээ бусдыг хүчирхийлж буй тэдгээр цэргүүд албаа хааж дуусаад халагдсан аж. Уг бичлэгийг хийж, бусдыгаа хүчирхийлсэн халагдсан цэргүүдийг хаана байгааг нь олж тогтоож, хариуцлага ярихаа салбарын яам мэдээлсэн.
Харамсалтай нь, энэ бол Монголын армид амь бөхтэй оршдог дэглэлт нэртэй хүчирхийллийн нэгээхэн жишээ. Иймэрхүү хүчирхийлэл гарсны дараа цэргийн анги нэгтгэлүүдэд хариуцлагын тухай хөнддөг. Гэвч, тэрхэн зууртай шуугиад өнгөрөхөөс биш арми дахь хүчирхийлэл нь яг бахь байдгаараа үлддэг. Тэгэхээр цаашдаа Монголын арми ниргэсэн хойно нь худлаа хашгирсаар байх уу, эсвэл цэргийн бодлого, тэнд үйлчилж буй бичигдээгүй хууль дүрмийг халах уу гэсэн асуулт хариултгүй хэвээр үлддэг.
Батлан хамгаалах салбарт бугшсан идээ бээр, цэргийн дэг нэрийн доорх бусдын хүчирхийлэл, доромжлолоос болж хэчнээн сайхан залуус амь нас эрүүл мэндээрээ хохирч үлдэв ээ. Эрүүл саруул хүүгээ эх оронд нь "тушаагаад" эцэст нь хэчнээн ээж, аав элэг эмтэрч, харуусал гомдолтой үлдсэн бэ. Энэ бүхэнд одоо цэг тавьж, цэрэгжсэн "шорон"-г цэвэрлэх цаг болсон байна. Үгүй бол хүний үр хүүхдийг цэргийн зарлан нэрээр дуудаж авчраад тамлан зовоодгоо, амь насыг нь хөнөөдгөө Монголын төр болих ёстой юм.
Дээрх бичлэг цацагдахын өмнө буюу хоёрдугаар сарын 7-ны өдөр Дундговь аймгийн хилийн цэргийн 0129 дүгээр ангид гэрээт цэргийн алба хааж байсан 21 настай залуу харуулын байрандаа өөрийгөө боомилж, амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийг амиа алдахад хэн юу нөлөөлөв гэдгийг одоогоор тогтоогоогүй. Энэ хэрэгт хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаасаа эхлээд салбарын сайд, ЗХЖШ, цэргийн ангийг хариуцсан дарга гээд шат шатандаа хариуцлага хүлээдгүйгээс болоод цэргийн дэглэл нэртэй яргалал одоо ч Монголын армиас салж чадахгүй явна.
Талийгаач нас барахаасаа хоёр хоногийн өмнө аав ээж, ахдаа хандан "Намайг эндээс аваач. Дарамттай, маш хэцүү байна" гэх мессеж илгээж байсан тухай ар гэрийнхэн нь гомдоллож буй. Талийгаач цэргийн дэглэлт, хүчирхийллийг тэвчиж чадалгүй амиа алдсан бололтой. Түүнийг амиа алдахад хэн хүргэсэн бэ. Тэр "алуурчныг" олж тогтоож, хариуцлага тооцох учиртай. Ингэж байж л цэргийн дэглэлт багасна.
Дээрх хэрэг гарснаас төд удалгүй хоёрдугаар сарын 19-нд Говь-Алтай аймгийн Алтай суманд байрладаг Хилийн цэргийн 0214-р ангийн хөгжмийн дарга, удирдаач ажилтай Б гэгч нь ажлын байрандаа хадгаар өөрийгөө боомилон амиа хорлосон хэрэг гарсан. Талийгаачийн цогцсыг 0214 дүгээр ангийн буудлагын талбайгаас олсон бөгөөд гэр бүлийн тааламжгүй харилцаа гэсэн дүгнэлт гаргасан гэх. 2021 он гарснаас хойш Хил хамгаалах албатай холбоотой гурван ч асуудал ийн бүртгэгдэв.
Жилийн жилд хэдэн зуун залууг цэрэгт татдаг. Тэнд юу заадаг, ямар мэдлэг олгодог вэ. Ид насны залуусаа дөрвөн хананы дунд хашихаас илүү тэдэнд орчин үеийн мэдлэг боловсрол олгоход Монголын арми анхаарах ёстой болж.
Бусдын адил эх орноо манах эр хүнийхээ үүргийн нэр төртэйгөөр биелүүлэхийн төлөө хэчнээн залуус гэгээн мөрөөдөлтэйгээр гэрээсээ яваад эргэж ирээгүй бол. Хэчнээн ээж аав энхрий үрээ эргэж үнсэж чадаагүй бол. Энэ асуултад Монголын төр хариулах ёстой. Энэ бүхнээс үзэхэд, зэвсэгт хүчинд үнэ цэнээ алдсан, хуулийн хариуцлага бүдгэрсэн нэг л асуудал байгаа нь цэргийн амь нас, түүнд холбогдох хариуцлагын асуудал юм. Хүн биш цэрэг гэдэг тэнэг ойлголтоосоо салж байж л Монголын армид дэглэлт байхгүй болно.
Э.БУРАМ
Зочин 2021-03-01 66.181.178.89
Монголд eр нь арми зэвсэгт хүчин гэж юмны хэрэг үнэндээ байхгүйштээ ажилгүй унхиагүй орон шоронгоос явсан хулгайчууд л офицeр нэртэй зандалчин болж цэрэг яргалж байдаг
Дарга нар хачин бүдүүлэг архчин з**х*й ажилгүй юмнууд л байдаг
Монголын арми цэрэг цагдаа гэж ажлаас зугатсан хүн дарамталсан боловсролгүй бүдүүлэг баасан гүзээгээ даахгүй бохир заваануудын бөөгнөрөл
хэзээнээс л тийм байсан хэзээ ч засрахгүй
Хичнээн сайхан аав ээжийн хүүхдүүдийг аваачиж алж байгаа ийм зэвсэгт хүчин хэрэггүй
Зочин 2021-03-01 202.9.40.52
Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан дотоодын цэргийн офицерийг ЗХЖШ-аас ирсэн хоёр сургагч ахлах ахлагч өдөр шөнөгүй дарамталсаар байгаад аргагүй эрхэнд офицер амиа хорлосон байдаг.Энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй. Энэ мэтчилэн яриад байвал ЗХЖШ-ын муу муухай далай шиг болно. Ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүсийг хөөж явуулаад чаддаг хүмүүсийг ажлуулъя
Зочин 2021-03-01 202.9.40.52
Гадаад улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа хүмүүсийг ч хүртэл дарамталж ирсэн. энэ талаар маш их юм хүмүүс ярьдаг боловч ил гаргахыг ЗХЖШ-аас хатуу анхааруулдаг учир тэд ярьж чаддаггүй. Дэгэлдэг хүмүүс нь ухамсар дорой боловсрол муутай хүмүүс байдаг. БХЯ болон ЗХЖШ энэ тал дээр дорвитой ажил огт хийхгүй байгаагаас маш олон сайхан эрчүүд дарамтанд орж амь насаа хохироож байна. БХЯ болон ЗХЖШ-д өөрчлөлт хэрэгтэй байна.
Иргэн 2021-03-01 192.82.68.179
Цэргийн дарга нар юу ч хийгээгүй байж том том цол мөрдөс хөөсөн улмууд байдаг . Ичмээр шүү . Цэргийн нас залуу энерги хүчтэй хүмүүс цуглуулсан газар юу ч бүтээж болохоор доо. Гэтэл тэнд хүчирхийлэл , яргалал заадаг , алдаг тамладаг газар байна. Тэр хүү бие сэтгэлийн хувьд сул байлаа гээд тэнд дээрэлхүүлж доромжлуулах ёсгүй. Төр гэмгүй залуусыг хүчээр авж явчаад алж яргалсан гэмтнүүдийг олж цээрлүүлэх ёстой . Хичнээн эхийн хайртай үрийг яргалж тамлаа бол доо
Зочин 2021-03-01 66.181.161.36
Болиоч дээ ийм зүйлс байдаг л зүйл хүүхэдүүд хүмүүжил дэг журам удирдах удирдуулах хаяа нэг ганц нэг шанаадуулах зодуулах цохиулах энэ тэр гээд зүйлс зөндөө л байна ийм зүйлийг даван гарах сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй ийм зүйлийг цэрэг л заадаг сургадаг үг сонсож сурах
зочин 2021-03-01 203.91.119.46
ХҮҮХДҮҮДДЭЭ САЙН ХҮМҮҮЖИЛ СУУЛГАЖ БАЙ БҮХ БУРУУГ ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГА РУУ ЧИХДЭГЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭЭД Ч ЗЭВСЭГТ ХҮЧИН ХИЛИЙН ЦЭРГЭЭ ЯЛГАЖ МЭД ТЭРНИЙ ДАРАА ШАЛЧИГНАСАН ЮМАА ТАВЬ МЭДЛЭГГҮЙН ГАЙ БУРАМ ГУАЙ
Зочин 2021-03-01 66.181.161.101
Нэг их сүртэй дэглээд байгаа юм харагдахгүй л байсан шдээ. Найран дээр дуу л энэ тэр гээд л 2 гарт нь архи айраг бариулаад зогсоогоод л байдаг тэр бас дэглэлт үү
Иргэн 2021-03-01 49.0.142.49
Том зургаар бол тусгай нь давамгайлсан зэсвэгт хүчин болох бол уу. аа
Зэвсэгт хүчин 2021-03-01 64.119.20.107
Монголын зэвсэгт хүчиндтогтолцооны, бодлогын, боловсон хүчний эрс шинэчлэл хийх болсон. Яг үнэндээ цэргийн анги нэгтгэлүүдэд боловсрол мэдлэг, ёс зүй муутай офицер, ахлагч нар ажиллаж байна. БХЯ, Жанжин штаб, цэргийн ангийн удирдах албан тушаалтнууд бүгд идэж уух, халаасаа дүүргэх хүсэлтэй. Мэдлэг боловсрол, ёс зүй, харилцааны соёл нь олон арван жилээр хоцорсон, бүдүүлэг.
Зочин 2021-03-01 202.126.90.139
Насаараа Үнэгүй хоол, хувцас , хангамж , өндөр авч бгаа дарангуйлагч нарыН эрхийг хумих хэрэгтэй
Зочин 2021-03-01 202.9.40.98
Цэрэггүй улс бусдын цэрэг тэжээх болдог юм?
Зочин 2021-03-01 202.9.40.98
Даруулгагүй цэрэг цагдаа хоёр адилхан шүү.
Ээжүүднэ 2021-03-01 202.179.27.248
Хөвгүүдээ эрх нялцгай биш хүмүүжүүл. Бие бялдартай тэвчээртэй болго. Армид алзахгүй
Зочин 2021-03-01 202.9.40.98
Хаана ч байж болох зөрчлийг шүү.
Зочин 2021-03-01 202.9.40.98
Үүнийг бичигч Монголын дайсан мөн болой.
Зочин 2021-03-01 202.179.27.41
нэг юм болохоор л сүржигнэчих юмаа. тэгээд цэцэрлэг юм уу?
Зочин 2021-03-01 202.9.40.98
Элдэв зорчигч орчин хаана ч байхгүй шүү.
Зочин 2021-03-01 202.9.40.98
Армид аа биш хүмүүжилгүй гай.
иргэн 2021-03-01 66.181.177.115
Айдасгүйгээр хүүхдээ цэрэгт явуулж болох тийм нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө төр хууль журмаа анхаарч, мэргэжилтнүүдээ сургамаар юм. Өдий олон жил засаж чадахгүй байгаа нь үнэхээр ойлгомжгүй, харамсахад багадна. үргэлж ийм муухай юм дуулдаж байна шүүдээ. Энэ салбарт эзэн байгаа л байхдаа?
Зочин 2021-03-01 202.9.40.98
Дотоод аюулгүй байдлын алба байгуул гөнөралуудаа
Zocnin 2021-03-01 68.145.61.75
Ter 2 huu bol yostoi tewcneertei daruu ex ornii tsereg bna Zodoldwol ted cnadna Teneg humuust tenegeer haritsaad demii ami nasaaraa biye maxbodioroo hohirno gedgee medsen ucnraas shud zuunnteswerkesen Harin ene 2 huugiin setgel sanaani hohirliig amidrald ni dem bolohuits mongo ogcn gomdliig baragduul Batlan hamgaalah Yam
Зочин 2021-03-01 202.9.46.222
Казармд бөөгнүүлж алба хаадгийг л больчих хэрэгтэй . Швецарууд шиг гэрээсээ алба хаадаг л болгочих хэрэгтэй .
Зочин 2021-03-01 202.9.40.98
Ц.Нямдоржийн санаачлагч ар цэргийн хуулийн байгууллагынхан татан буулгасан гай.-
Зочин 2021-03-01 202.9.40.98
Сул дорой эсхүл онгироо дээрэлхүү хүмүүжил гол шалтгаан нь мөн.
ЗОЧИН 2021-03-01 202.70.44.46
Хүмүүжил муутай залуучуудаа хүмүүжүүл, өөрсдийгөө хамгаалаад байх зүйлгүй.
Зочин 2021-03-01 202.9.40.98
Монголчууд хаана ч байсан би биедээ дээрэлхэх дуртай шүү
Зочин 2021-03-01 122.201.21.54
ШОРОНД ХАМААГҮЙ ДЭЭР БАЙГАА
Зочин 2021-03-01 202.21.108.133
ХАХА
Зочин 2021-03-01 202.131.245.243
Монголд арми байхгүй. Монголын Ардын Арми (МАА)-ийг 90 онд устгачихсан. Зэвсэгт Хүчин бол байгаа. Армийн зохион байгуулалт одоогийн Зэвсэгт Хүчнийхээс шал өөр шүү.
зочин 2021-03-01 202.179.24.205
Манай хүний эрхийн байгууллага нүд чих нь хурц соргог санаачлагатай ажиллах хэрэгтэй байна. Хүний эрх хаана зөрчигдөж байгааг өөрсдөө соргогоор олж мэддэг байх хэрэгтэй байна. Дандаа асуудлын хойноос явах юм . Хэн нэгэн нь хэлэхгүй л бол унтаж байх юм. Яан даа энэ ард түмэн
Зочин 2021-03-01 103.212.119.249
Odo aimar guzeentei yawtsgu yum yarij yawdag ah nar ni maniusiin ued iim bgagui shanaa ntr gej hutsna. Ene tamtagtaa tulsan oron bas taniusiin ueees garch irsen shu.
Хуулийн өөрчлөлт 2021-03-01 92.38.148.71
Ердөө нэг юм ганц цаас хуулийн заалтнаас болж залуус хохирч байгаа шдээ. Би ерөнхий сайд болвол хамгийн түрүүнд Цэргийн бэлтгэл албыг болиулна. Мэдээж олон цолтой дарга нар нь эсэргүүцэх л байх. Аргагүй шдээ ганц сайхан идэж уудаг юмыг нь болиулчихаар уурлах нь аргагүй. Дургүй хүргээд байвал АТГ-аас шалтгалт оруулна. Нийслэл, дүүрэг, төв, суман дээр ажилдаг Цэргийн штабын гивүүрсэн нөхдүүд ажилгүй болох байх.
Хуулийн өөрчлөлт 2021-03-01 92.38.148.71
Цэргийн мэргэжлийн албыг хөгжүүлж төсвийг нь нэмнэ. Цэргийн мэргэжлийн албанд орох хүсэлтэй бие бялдар, сэтгэл зүй гэх мэт өндөр шалгуураар тэнцсэн залуусыг өндөр цалин, урамшуулалаар хангах. За орон сууцны хөнгөлттэй зээлэнд ч оруулж болно. Монголын армыг сүүлийн үеийн б** з****г техникээр хангах байлдааны онгоцтой болох, дрон гэх мэт нисгэгчгүй төхөөрөмж худалдах авах гээд маш их ажил байна даа. Гэтэл бэлтгэл албатайгаа зууралдсаар Монголын армийг хүчгүй сул дорой хоцрогдсон арми болгожээ.
Зочин 2021-03-01 202.131.245.243
Мөнгө байгаа юм уу, гйлгачаан?
Зочин 2021-03-01 202.131.245.243
Э.БУРАМ гэж нэг барам байна аа? Бүх сэдвээр л сэвж байна шүү.
Зочин 2021-03-01 203.91.119.46
Зэвсэгт хүчин хилийн цэргээ хооронд нь ялгахгүй бичиж байж юун тоймсог юм бэ. Зэвсэгт хүчин Хилийн цэрэг хоёр өөр салбар. Хольж, нэг сайд, удирдлагатай гэж бичихээр таны нийтлэл ч ямар ч үнэ цэнгүй болж байна.
Зочин 2021-03-01 92.38.148.71
Ганц жил Цэргийн бэлтгэлд явчихаад би жинхэнэ цэрэг боллоо гэж онгирдог ажилгүй ОРКУУД болиорой.
Зочин 2021-03-01 203.91.115.55
Энэ бол Нямкагийн хийсэн ажлын үр дүн.
Зочин 2021-03-01 5.8.24.231
Монголын түүхэнд ийм алба байгаагүй. Цэргийн бэлтгэл албыг байгуулах үндэс нь дэлхийн 2 дайнтай холбоотой. Коммунистууд ийм албыг бий болгосон. Одоо дэлхийн ихэнх орнууд бэлтгэл албаас мэргэжлийн алба руу шилжсэн. Зөвхөн мэргэжлийн алба л улс орныг батлан хамгаалах чадвартай байдаг. Байлдааны онгоц, дрон гэх мэт маш нарийн тенхикүүдтэй харьцах хэрэгтэй.
Зочин 2021-03-01 66.181.161.36
Манайд онгоц, дрон байгаа юм уу?
Зочин 2021-03-01 103.212.116.151
90 ОНООС ХОЙШ ЦЭРГИЙН АЛБА ХЭЦҮҮ БОЛСОН. НЭГ ХЭСЭГ ЦЭРГҮҮД ТУРААЛД ОРЖ ӨЛСӨЖ ҮХЭХ НЬ ХОЛГҮЙ БАЙСАН. ЦЭРГИЙН АНГИУДЫН ЧАНАР СУРГАЛТ МУУДСАН. ШОРОНТОЙ ЗҮЙРЛЭХ ДЭЭРЭЭ ТУЛЧИХСАН. ЦЭРЭГТ ЯВААД ХҮЧЭРХИЙЛҮҮЛЖ АМИА АЛДАНА ГЭДЭГ БОЛ ШОРОНГООС ДОЛООН ДОР ГЭЖ ХЭЛЖ БОЛХООР БАЙНА ШҮҮ. ХАРИН ҮҮНД УЛС ТӨРЧИД ТАГ ЧИГ.
Шийдэл амархан 2021-03-01 185.209.177.138
Энэ чинь Цэргийн жинхэнэ алба биш шүү дээ зүгээр л цэргийн бэлтгэл алба. Цэргийн бэлтгэл албыг больж байж энэ асуудал үүрд алга болно. 1-3 жил хорионд жагсаж байгаад цэрэг болдог юм гэж дэлхийд байхгүй. Баахан ажилгүй архичин эрчүүд л болсон. Харин мэргэжлийн албаа хөгжүүлээд төсвийг нь нэмээд явах нь зүйтэй. За тэгээд хөдөөний залуус дурандаа явчихаад гоншигноод байдаг. Явахгүй байх ч боломжтой.
Зочин 2021-03-01 124.158.97.98
olon jiliin hogiin systemeer ywchihsan terniigee shinchleh zorig baihgui dereesee bie bieniigee daramtalj deerelheed surchihsan terneesee garah durgui tiiml hogiin baihaar mongoliin tsergiin armi uudluhgui baigaagiin tom jishee endee
ИРГЭН 2021-03-01 202.179.15.3
ОРОСООС БУСАД УЛС ЯЛАНГУА БАРУУНЫХНЫ ЦЭРГИЙН АНГИУДИЙН СУРГАЛТ НЬ СПОРТЛОГ БАЙХ ЮМ МАШ ИХ СУРГАЛТЫН ТАЛБАЙ ТЕХНИКТЭЙ ТЭД СПОРТООР Л ЦЭРГҮҮДИЙНХЭЭ ОЮУН САНАА БИЕ БЯЛДАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛ ДЭЭР ДЭГЭЛДЭГ ЮМ ШИГ_ МАНАЙХ ОРОС ХОЁР БОЛ ХАХА ШУУД Л ЗОДОХ ДАРАМТЛАХ ЭЛЭГДЭХ ХУЛГАЙ ХИЙЛГЭХ ГЭХ СУРГАЛТТАЙ ЮМ УУ ДАА . ХАХА ДАРГА НЬ ТЭГЭЭД СУРЧ ИРСЭН ЮМ ШИГ ДАРАА ҮЕЙЙХ НЬ ЯГ АДИЛХАН БҮГД Л НЭГ НЭГИЙГЭЭ ДАРАМТЛАХ ХАЙРАН ӨЧНӨӨН ЖИЛ ТЭНД ХОРИГДНО ИНГЭЖ . ЯААНА ДАА МОНГОЛЫН АРДИЙН АРМИ МИНЬ ХҮНЛЭГ БОЛООСОЙ
Иргэн 2021-03-01 192.82.69.119
Татан буулгаач Юу ч чадахгүй хэдэн гүзээтэй хулхины генерал хурандаа нарыг тэжээхэд л зориулагдсан газар шүү дээ Ганц дрон ирээд л дууснах арми гэж юу байсийн Оронд нь онцгой хилийн цэргээ бэхжүүлж гадны гэхээс дотоодын аврар ажил хил зөрчигч малын хулгай контробанд сэтийг шийдэж сайн байх нь зүйтэй
Зочин 2021-03-01 202.179.15.3
СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙН ОРОС АХ НАРААСАА СУРСАН ЦЭРГИЙН ДЭГЛЭЛТ БАЛЛУУРДААД Ч АРИЛАХГҮЙ ГҮН ШИНГЭСЭН ШҮҮ АРМИД…ХҮНИЙГ ДЭЭДЭЛСЭН ТӨР БАЙХГҮЙГЭЭ УГ УГШИЛ НЬ АРИЛАХГҮЙ БАЙГАА ЮМ ШҮҮ ДЭЭ.. ДЭГЛЭЛТ НЬ ЯДАЖ СПОРТЛОГ БИЕ БЯЛДАРЫГ НЬ ХӨГЖҮҮЛХЭЭР БИШ ШУУД Л ХЭН НЬ ДАРАНГУЙЛАГЧ АТМАН БЭ ГЭСЭН АРЧААГҮЙ ОВГОР ШӨВГӨР ЁС СУРТАХУУН ХҮМҮҮЖИЛТЭЙ ХАМААТАЙ ЗЭРЛЭГШИН НИЙГМИЙН БҮТЭЭГДХҮҮНЭЭ ХАРУУЛАХ ГЭСЭН АРАНШИН ЮМ .ҮҮНД МАН ШУУД БУРУУТАЙ ТЭД ЭНЭ НИЙГЭМИЙГ ӨӨРЧИЛӨХ АРДЧИЛАЛ ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЛЭХИЙН ЭСРЭГ БАЙНА
зөвлөлт школоос сал 2021-03-01 64.119.25.18
Монгол цэргийн уламжлалд 1960 иад оноос оросоос ирсэн дедовщина гэх яргалал байгаагүй шүү Дэглэлт бол амьд үлдэх тэвчээрийн сургалт харин дедовщина яргалал шүү дедовщина дэглэлт хоёроо ялгаж чадахгүй малнууд Монголоос зайлаарай дедовщинаг өмөөрсөн новшнууд эхнэрээ яргалдаг далд гэмт хэрэгтэнүүд байдаг шүү
Зочин 2021-03-01 66.181.161.67
Генералууд мэдэхээс илүү мэдэж бгаа.
Шат шатандаа бие биеэ дээрэлхэж , сурсан, үүнээс генералууд тааламж авдаг бх
Зочин 2021-03-01 122.201.17.98
Монголын арми сүүлийн 70 жил дайн байлдаанд оролцоогүй байж өөрсдөөрөө нээх онгирч бахархаад байх юм байхгүй. Доромжлолыг тэвчдэг болгож байгаагаа эр хүн болгож байна, үг даадаг болгож байна ч гэх шиг.
нэр төр 2021-03-01 49.0.140.26
Монголийн армийг шоронтой зүйрлэх эрх хэндч байхгүй шүү олон аав хүүгийн дунд бие зөв аваад яв
ж чадахгүй бол малнууд монголоос зайлаарай
Зочин 2021-03-01 66.181.161.67
Насаараа армиас үнэгүй мах идэж , цэрэг гэртээ зарцалсан н**ш бх даа Чи
Зочин 2021-03-01 124.158.97.98
ner tur mini chi ur udmaaraa uuh tuuheeree mongoloos zailaaaraa
Зочин 2021-03-01 192.82.78.34
н**ш чи хэн бэ сурлага муутай хөгййн новшнууд эх орноо хамгаалах нэр дор тасвийн мөнгөний хоол гударч явдаг.шүү дэ. Тэгээд ажлаа хийж чадахгүй цэрэг дарамтлах дуртай. Тийм болохоор үр дагварт нь зарим цэрэг эрүүл мэнд, амь насаараа хохирч бна
Зочин 2021-03-01 66.181.168.81
Цэрэг дэглэх дедовщина гэдэг чинь Орос ах нарын бидэнд үлдээсэн цэрэг хүмүүжүүлэх үнэт өв энэний ачаар 60 70 оны цэргүүд жинхэнэ эр хүн болж армиас халагддаг байлаа. Одоогийн нусгай бацаануудын тэр бичлэг дэглэлт биш зүгээр илээд өнгөрч байна лээ. Дэглэлтийг байхгүй болгоно гэдэг чинь ах нарын нөлөөг арилгаж х*******н нөлөөг оруулж ирэх гэсэн заль цаанаа явж байгаа тархи угаалт.
ОРК ПИЦДАА МИНЬ 2021-03-01 185.209.177.138
Чи г*** болчихоод одоо бусдыг бас г*** болгох сонирхолтой байх л даа. Дуртай юм бол тэр шорондоо очиж суугаач.
Зочин 2021-03-01 185.209.177.138
Чи ГООМОО болчихоод одоо бусдыг бас ГООМОО болгох сонирхолтой байх л даа. Дуртай юм бол тэр шорондоо очиж суугаач.
Зочин 2021-03-01 192.82.67.80
mongold er n tsereg armi hereg bgamuu oros hyatadiin dund baij armi-r yah gj bgam bol esvel hyataduudt ak47 bariad baildah gd bgam uu
Зочин 2021-03-01 202.21.107.118
1980 -аад онд цэргийн албан хаагчдын харцааны зөрчлийг арилгах тухай БХЯ-ны сайдын тушаал үйлчилж байлаа..нэг шанаа өгөөд л шоронд ачигддаг байлаа ингээд бараг больж байсан даа..Цэргийн прокурорыг албыг шинэчлэн байгуулах хэрэгтэй…
Зочин 2021-03-01 202.126.88.49
Нэг л их олон улаан канттай генералууд байдаг, юу хийж байна вэ
Zocnin 2021-03-01 68.145.61.75
Daramluulsan ter 2 huud setgel sanaanii hohirliig ni mongon dungeer baragduul Mash muuhai daramt bsan gej sonsogdson
Зочин 2021-03-01 139.5.216.138
Genko zailaarai
Зочин 2021-03-01 66.181.161.116
БҮХ УЛСЫН АРМИ ДЭРГЭДЭЭ ХЭВ ЖУРАМЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАТАЙ БАЙДАГ МАНАЙД АЛГА.
Зочин 2021-03-01 139.5.219.137
saidiig ogtsruulaad. shinechilj chadah huniig n taviach
zochin 2021-03-01 202.131.251.130
ulsiin nuuts nereer hamag bulhaigaa daldaj sursan muuhai salbar daa.