"Маргаан үүссэнээс "Урт цагаан"-ы түрээслэгчид бид хохирч байна" | News.MN

"Маргаан үүссэнээс "Урт цагаан"-ы түрээслэгчид бид хохирч байна"

"Маргаан үүссэнээс "Урт цагаан"-ы түрээслэгчид бид хохирч байна"

"Маргаан үүссэнээс "Урт цагаан"-ы түрээслэгчид бид хохирч байна"

Улаанбаатар хотын жуулчны гудамжинд орших “Урт цагаан” ахуйн үйлчилгээний төвийг буулган, шинээр барихаар болж, өнгөрсөн жилийн хавар түрээслэгч нарыг нь нүүлгэн шилжүүлж байсан ч сонгуулийн шоу байсан уу, ажил нь зогсчээ.

Ажил зогссон шалтгааныг сурвалжлахаар очвол 60 жилийн өмнө баригдсан хоёр давхар өнгө нь гандсан "Урт цагаан" гадна хананаасаа эхлэн муудаж, хэзээ мөдгүй нурах дөхсөн нь харагдаж байлаа. Харин дотор талынх нь хана цас борооны улмаас шарлаж хуулран, шал нь мууджээ.

Нийслэлийн өмчийн 3-р байр гэх албан ёсны нэртэй энэхүү 12 корпус барилгын нэгдүгээр корпусыг өнгөрсөн онд Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу нураасан. Гэвч маргаан үүссэнээр барилгыг нураах боломжгүй болжээ. Маргааныг тодруулбал, нийслэлийн Өмчийн харилцааны газартай “Урт цагаан”-ыг түрээслэх гэрээ хийсэн 30 компани барилгыг нураалгахгүй гэж шүүхэд ханджээ. Эдгээр 30 компани нь цаашлаад 200 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчидтэй гэрээ хийж, дамнан түрээслүүлсэн байдаг аж.

Түрээслэгчид хөл хорионоос болж,  удаан хугацаанд ажиллаж чадаагүй ч өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлснээр ажлаа хийх боломжтой болжээ. Энд оёдолчин, цагчин, дархан, гуталчин, үсчин, худалдаа эрхлэгч гээд бүхий л төрлийн үйлчилгээ бий.

"Урт цагаан" үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдаанд "MGL E&C" дизайнерс багийн бүтээл нийт 28 багийн бүтээлүүд дотроос сонгогдож түрүүлсэн аж. Тус багийнхан бүтээлээ "Урт цагаан" үйлчилгээний төвийг залуучууд, жуулчдад зориулагдсанаар төсөөлж бүтээсэн юм байна.

Шүүхийн шийдвэр л гарвал асуудал цэгцэрлээ гэж ойлгож байна

Бид Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газртын урт цагаан үйлчилгээний төвийн дарга П.Батжаргалтай холбогдож, ажил яагаад зогссон талаар тодруулсан юм. Тэрбээр “Шинэчлэлийн ажил маань одоогийн байдлаар маргаантай шүүхийн шатандаа л явж байна. Түрээслэгчид нь газраа чөлөөлж өгөхгүй, хууль бусаар л үйл ажиллагаа явуулж байгаа. Өнгөрөгч 2020 онд нийслэлтэй гэрээ хийлгүй явмаар өнөөдрийг хүргэлээ. Барилга маань хуучин, олон жил болсон болохоор иргэдийн амь нас, эд хөрөнгөд хохирол учруулж болзошгүй. Газар хөдлөлтөнд тэсвэргүй, гал гарах эрсдэлтэй учир иргэдийг тэнд үйл ажиллагаа явуулахгүй байхыг хүсч байгаа. Одоогоор засаг захиргааны дөрөвдүгээр байранд 80 орчим бизнес эрхлэгчид урт цагаанаас нүүж ирээд байна. Уг нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс л үйл ажиллагааг нь зогсоох талаар яригдаж эхлээд 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 216-р захирамж гараад үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн. Энэ дээр л шүүхийн маргаантай байна. Шүүхийн шийдвэр  гарвал асуудал цэгцэрнэ” гэв.

Мөн түрээслэгчидтэй уулзвал “Урт цагаан”-ы барилгыг буулгаж, ямар төсөл, төлөвлөгөө хэрэгжүүлэх талаараа албаны хүмүүс тодорхой мэдээлэл өгөөгүй. Мөн тэд “Урт цагаан”-ы суурин дээр баригдах шинэ барилгад талбай түрээслүүлнэ гэвэл газраа чөлөөлөхөд асуудалгүй гэдгээ илэрхийлж байлаа.

Биднийг л газраа чөлөөлөхгүй байгаа мэт харагдуулж байна

Урт цагаан үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхэлж буй бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах “Урт цагаан-Шинэ эхлэл” ТББ-ын ТУЗ-ын гишүүн, түрээслэгч Д.Төмөртогоо:

-"Урт цагаан"-ы барилгыг буулгахад ямар үүсдэл үүсээд, хаана гацчихаад байна вэ?

-Монголын анхны хоршоологчдын хөрөнгөөр баригдсан “Урт цагаан” үйлчилгээний төвийн халуун, хүйтэн ус, дулаан, цахилгааныг 2020 оны гуравдугаар сараас хойш таслаад өдийг хүрлээ. Ус, цахилгаанаар хангах боломжтой ч зориудаар үйл ажиллагааг нь зогсоохын тулд таслаад байна. Хөдөлмөр эрхлэгчдийн ажлын байрыг үнэгүйдүүлж, булааж авах гэсэн, газрыг нь эзэмших гэсэн зорилгоор эдгээр ажлыг зохион байгуулж байна. Бидний барилга байгууламж муудсан нь үнэн. Үүнтэй санал зөрөхгүй. Гэхдээ энд өчнөөн олон зуун хүний ажлын байр бий гэдгийг нийслэл маань авч хэлэлцэхгүй байна.

Өнөөдрийн байдлаар 30 гаруй аж ахуй нэгж, 200 гаруй түрээслэгчид энэ төвд үйл ажиллагаа эрхэлж байгаа. Бид шат, шатны байгууллагад гомдол гаргаж, хүсэлтээ тавьсаар дулаанаа эргүүлэн аваад гэрээнийхээ дагуу төлбөрөө төлж байгаа. Мөн цахилгааны төлбөр тооцоогоо барагдуулж, цахилгаантай болсон. Нийслэлийн зүгээс ямар шийдвэр гаргаж, эдгээр бизнес эрхэлж буй иргэдийг ажлын байраар хангах эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна. Шүүхийн маргаантай шийдвэр гараагүй байхад л манай төвийн үйл ажиллагааг тасалдуулахын тулд янз бүрийн алхмуудыг хийж байна. Яагаад бизнес эрхлэгчидтэй уулзаж, хамтарсан гэрээ хэлэлцээр хийж болохгүй байгаа юм бэ? Энэ газар дээр юу барьж, ашиглахаа тодорхой танилцуулаад, бизнес эрхлэгчдэд өөр газар шинэ ажлын байр гаргаж өгөх юм уу, эсвэл энд шинэ баригдах газартаа байр гаргаж өгөх юм уу гэдгээ тодорхой ойлгомжтой тайлбарлах хэрэгтэй. Тэрнээс биш бид бол улс орныхоо хөгжил цэцэглэлтийг дэмжилгүй яах вэ. Ард иргэдэд нэг муу балгас байгаа мэт л ойлголт төрүүлж, биднийг л газраа чөлөөлөхгүй байгаа мэт харагдуулж байна.

-Тэгэхээр нийслэлийн зүгээс “Урт цагаан”-ыг буулгахаа мэдэгдсэн ч дараа нь хийх ажлынхаа төлөвлөгөөг та нарт танилцуулаагүй хэрэг үү?

-Албан ёсоор ийм, тийм юм хийнэ гэж яриагүй. “Урт цагаан”-ы бизнес эрхлэгчдийг ажлын байраар хангалаа гэж удаа дараа мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа. Бид тэр санал болгоод буй ажлын байран дээр нь очсон. Харамсалтай нь, орчин нь тохирохгүй, үйлчлүүлэгч ирэхгүй газар юм билээ. Олон зуун хүнийг ажлын байраар хангасан гэж байгаа боловч үнэн хэрэгтээ тэнд тийм олон тооны бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй. Нэгдүгээрт, түрээслэгчдийг ажлын байраар хангаж, хоёрдугаарт, энэ газар юу хийхээ тодорхой танилцуулах хэрэгтэй байна. Газар л яриад байна. Манай хажуу талын Чингэлтэй дүүргийн биеийн тамир спортын газар буюу Хоршоолол нийгэмлэгийн барилгыг нураагаад одоо ямар болгосныг нь хараарай. Битүү хог л болсон.

-Түрээслэгчдийн зүгээс Нийслэлийн удирдлагууд болон шинэчлэлийн ажлыг хариуцаж буй албаны хүмүүстэй уулзах хүсэлт хүргүүлсэн үү?

-Одоохондоо уулзсан зүйл алга. Уг нь бид удаа дараа уулзах хүсэлт тавьсан. Уулзах боломжгүй л гэсэн хариуг өгч байгаа. Бид баталгаатай ажлын байртай болж, цэвэр цэмцгэр орчинд ажиллахыг хүсэлгүй л яах вэ. Гол нь энэ ажлыг хамтын оролцоотой, гэрээ хэлэлцээртэй хийх хэрэгтэй байна. Монголд “Урт цагаан” шиг иж бүрэн ахуйн үйлчилгээний төв үүнээс өөр байхгүй. Бүхий л төрлийн ахуйн үйлчилгээ байна.  Хүн энд ирээд гутлаа янзлуулаад, цамцаа оёулаад, ээмэг бөгжөө засуулаад явдаг. Хэрэв “Урт цагаан”-ыг бүр мөсөн үгүй хийвэл Монголын ахуйн үйлчилгээний салбар устана. Энийг л төр засгийн удирдлагууд ойлгохгүй, нурах гэж байгаа барилга дотор зөрүүд муухай хүмүүс сууж байгаа мэт ойлгоод байна. Удирдлагууд нь өөрсдөө засч, сайжрах боломжийг нь хаачаад ингэж ярих нь утгагүй. Бид хөрөнгө мөнгө босгоод “Урт цагаан”-аа засч сайжруулъя гээд удаа дараа хүсэлтээ хүргүүлсэн. Харамсалтай нь, хүлээж авдаггүй, зөвшөөрдөггүй. Анхнаасаа л муухай харагдуулж, газрыг нь авах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн явуулга гэж харж байгаа. Хотын төвөө засч сайжруулъя гэж бодож байсан бол бидэнтэй, энд үйл ажиллагаа явуулж буй компаниудтай хамтарч ажиллах зөндөө л боломж байсан.

Бид цахилгааныхаа монтажийг өөрсдөө бараг 100 хувь гүйцэтгэж байна. Дотор талаа сайжруулах ажлуудыг эхнээсээ хийж байна. Зарлахгүй л байгаа болохоос ажлуудыг хийж байгаа. Бор зүрхээрээ төрөөс дэмжлэггүй өдийг хүрлээ.

-Түрээслэгчид яг яавал газраа чөлөөлөх юм бэ. Тавьж буй шаардлага бий юу?

-Аль аль талаас шийдэл гараагүй байна. Нийслэлийн зүгээс “Урт цагаан”-ы төлөөлөлтэй уулзана гэвэл бид бэлэн. Энд байгаа бизнес эрхлэгчид “Урт цагаан”-аас явбал ажилгүй л болно. Энэ газраас л өдрийн хоолны мөнгөө олдог байсан айл маргааш хоосон хононо гээд бодоод үз дээ. Ийм айл ганцаар тогтохгүй байгаа шүү. Олон хүний аж амьдралтай холбоотой энэ асуудлыг маш ул суурьтай, эмх цэгцтэй, зохион бйагуулалттай шийдвэрлэх хэрэгтэй. Эхлээд ажлын байрыг нь бэлдэж өгөөд хугацаа өгөх хэрэгтэй. Сошиалаар нэг л сайхан мэдээ гараад байгаа боловч бодит байдал нь тийм биш байна. Бид өөр газар гэхээсээ илүү “Урт цагаан”-даа эмх цэгцтэй, шинэчлэл дор бизнесээ явуулахыг хүсч байна.

Нийслэлээс түрээслэгчдийн амьдрал яах бол гэж бодож байгаа хүн нэг ч алга

Урт цагаанд 22 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй дархан Б.Занабазар:

-Одоогийн үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор санал бодлоо хуваалцаач?

-Түрээслэгчид гэхээсээ илүү компаниудын өмчийн маргаан яваад байх шигээ. Үүнээс л болж жижиг түрээслэгчид хохироод байна. Маргаанаас нь болж тог цахилгаан, дулаан, ус тасарч жижиг түрээслэгчид, үйлчлүүлэгчид хохирч байна. Шүүхийн шийдвэр эцэслэн гартал бидний үйл ажиллагааг хэвийн явуулж болохгүй л байсан юм байх даа. Нийслэл бол авдаг түрээсээ авч л байгаа. Компаниудын маргаан л яваад байгаа болохоос биш бидэнд юу болоод байгаа нь мэдэгдэхгүй л байна. Нийслэлийн өмч гэдэг утгаараа түрэмгийлээд л дуртай өдрөө ирж цахилгаан, ус, дулаан тасална. Өнгөрсөн өвөл хөөцөлдсөөр байгаад дулаантай золгосон. Нийслэлээс, төрөөс бол түрээслэгчдийн амьдрал яах бол гэж бодож байгаа хүн нэг ч алга. Маргаан үүссэнээс болж бид бараг хоёр жил хохирч байна. Би бол хулгайн замаар л асуудлыг шийдэх гэж байна гэж харж байгаа. Тог, цахилгаан, дулаан, усгүй хүмүүс албан шаардлагаар л газраа чөлөөлж байна.

-Асуудлыг яаж шийдвэл танд хялбар юм шиг санагдаж байна?

-Асуудлыг шийдэхэд төвөггүй гэж харж байна. Хууль дүрмийг нь сайн мэдэхгүй ч өрөө өрөөгөөр нь орж, түрээслэгчдийн тоо, газрынх нь хэмжээг тодорхой болгоод “За шинэ барилга баригдаж дууссаны дараа та нарт яг ийм хэмжээтэй өрөө өгөөд түрээслүүлнэ. Шинэ барилга болохоор түрээс нь өндөр байж магадгүй шүү. Гэхдээ л та нарыг ажлын байраар хангахыг зорино. Газраа чөлөөлсний дараа ажлын байр чинь баталгаатай байна. Та бүхэн шинэ барилга баригдаж дуустал өөрсдийгөө аргалаад байж бай” гэдгээ сайн ойлгуулах хэрэгтэй. Улсаас ажлын байраар хангаж чадахгүй байгаа бол “Та нар өөрсдийгөө аргалаад байж бай. Харин та нарын ажлын байр баталгаатай, барилга дууссаны дараа оруулна” гэх хэрэгтэй. Нэг юм уу хоёр жил бол бид өөрсдийгөө аргалж болно шүү дээ. Хэдэн компанийн захирлууд л нийслэлтэй маргаад яваад байна. Жижиг түрээслэгчид яагаад маргаантай байгааг нь сайн мэдэхгүй. “Урт цагаан”-ы түрээслэгчид түрээсээ цаг тухай бүрт нь сайн өгдөг шүү дээ.

-Уг нь шинэ байранд орвол танд зүгээр юм биш үү, орчин илүү сайжирна. Та ер нь өөр газар руу нүүхийг бодож үзсэн үү?

-Нийслэлийн захиргааны 4-р байр руу нэг хэсгийг нь нүүлгэсэн. Эхэндээ “Урт цагаан”-аас бага түрээстэй гэж байсан боловч сүүлдээ нэмэгдсэн сураг гарсан. Социализмын үеийн ахуй үйлчилгээнд зориулж барьсан барилга чинь өөр өрөөний бүтэцтэй, технологитой байдаг юм. Нийслэлийн захиргааны 4-р байр чинь оффисын зориулалттай болохоор над шиг дархан хүн очвол тэнд чинь агааржуулалт муутай, утаа униар болно. Олон жил болсон барилгадаа засвар шинэчлэл хийгээд, дэд бүтцийг нь сайжруулсан бол өнөөдрийн асуудал гарахгүй л байсан байх. Хэрэв төрийн удирдлагууд өөрсдөө өрөөгөө засаад, ажил төрлөө хэвийн үргэлжлүүл гэвэл би бол өөрийнхөө өрөөг засч сайжруулаад, хөрөнгө оруулахад бэлэн. Компаниуд ч нийлээд барилгынхаа гадна талын өнгө үзэмжийг сайжруулж чадах байх. Гадна талын өнгө үзэмжиндээ анхаараагүй нь компаниудын буруу бий. Байнгын үйлчлүүлэгчидтэй болсон хүмүүс өөр газарт үйл ажиллагаа явуулахыг хүсэхгүй байх. Нэг сар л ажлын байрандаа ирэхгүй байхад байнгын үйлчлүүлэгчдийн 50 хувь нь алга болчихдог. Үйлчлүүлэгч байхгүй бол мөнгө байхгүй. Тэгээд л ар гэрийн амьдрал зогсч байгаа юм. Тийм болохоор түрээслэгчид аль болох ажлын байраа өөд нь татаад ажиллах сонирхолтой.

“Урт цагаан”-д гуталчин, цагчин, оёдолчин, дархан, үсчин гээд цөм бий. Иргэд нэг доороос ийм олон үйлчилгээ авах боломжтой. Харамсалтай нь, ашгийн төлөө хүмүүс хүнийг боддоггүй л юм байна. Нэг байшин, нэг газрын төлөө бүхнийг л хийж байна. Тэрнээс биш тэр байшин дотор хичнээн хүн ажилладаг, тэр хүмүүсийн цаана хичнээн ам бүл байгааг мэдэхгүй нь эмгэнэлтэй. “Урт цагаан” энэ хэвээрээ үлдвэл ард түмэнд л ашигтай. Үйлчилж байгаа нь ч ард түмэн, үйлчлүүлж байгаа нь ч ард түмэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-03-01 66.181.190.77

Төр гэж байгаа л юм бол эзэн нь юмаа мэддэг баймаар байна. Хуулийн хүрээнд түрээсийн гэрээгээ цуцлаад л хөөж гаргаад шинэ барилгаа барих хэрэгтэй ш дээ. Харин түүний дараа тэр нөхдүүдтэй шинээр гэрээ хийх эсэх асуудлаа ярих хэрэгтэй, өөр яриа хэрэггүй, нялуунаас шулуун нь дээр байдаг юм.

Avatar

Зочин 2021-03-01 64.119.20.233

АЙЛЫН БАЙР ТҮРЭЭСЭЛЧЭЭД ГАРАХГҮЙ ГЭВЭЛ ЯАХ БОЛ? ШИНЭ ТҮРЭЭСЛЭХ БАЙР ОЛЖ ӨГ ТЭГВЭЛ ЯРЬЯ Ч ГЭХ ШИГ. НӨГӨӨ БИДНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛАХ БААТРУУД ХАЙЧИВ?

Avatar

Зочин 2021-03-01 66.181.161.62

энд ажилаад сурсан бага турээс төлж их ашиг авдаг дээр н ашиг олдог улс төрчид өлөн аог нарыг ашиглаж эсэргууцээд бгаа хөөж гарга хэрэв байшин нураад ухэх юм бол ар гэр н дахиад хэл ам гаргаад оршуулгын зардал нэхэх болно

Avatar

Зочин 2021-03-01 92.38.148.53

Ene neg muuhai yum odoo hurtel bgaa yumuu? Hurdan buulgaad hurdan standartiin shaardlaga hangasan hudaldaanii tuv barimaar yum. Yugaa huleegeed tenegtetsgeegeed bgaam bol?! Yadaj bhad ene balgas hotiin tuvd shahuu nuur tsaraig n haruulsan barilguudiin neg geed bgaa biz :P.

Avatar

Zochin 2021-03-01 202.126.88.203

Арай л дэндүү болсон барилга шүүдээ. Нураах нь зөв зөв хурдан шийд.

Avatar

Зочин 2021-03-01 202.55.191.130

Ezen ni yumaa mednee ho

Avatar

Зочин 2021-03-01 202.55.191.130

Хэрэв “Урт цагаан”-ыг бүр мөсөн үгүй хийвэл Монголын ахуйн үйлчилгээний салбар устана. yostoi hutsna biz!

Avatar

Зочин 2021-03-01 202.55.191.130

Yamar davartsan ulsuud ve Ulsiin shiidveriig huleej avahgui eserguutseed baival tsagdaagiin hucheer huuj gargaad nuraa

Avatar

Зочин 2021-03-01 202.55.191.130

Hujaagiin oromjiig nuraa

Avatar

zochin 2021-03-01 150.129.142.143

Urt tsagaanyg nuraaj shine barilga barix xeregtei. Nil omxii uner shees unertsen xaranxui utaa uniar. Xana shat ni xezee modgui salj unax shaxsan xamgiin boxir zavaan gazar bolson bna lee. Yuun juulchid orox bitgii xel bi oorsdoo oroxyn arga baixgui. Tureeslegch geed baigaa noxduud omchlood avchisan yum uu esvel toriin omch uu toriin medliin gazryg choloolj ogox yostoi. Mon tuteeslegchchid ni davxar tureeslesen kompanitaigaa shuuxed uchraa olno biz. Nuraa

Avatar

Зочин 2021-03-01 139.5.219.238

Эзэн нь та нарыг зайл гэсэн бол дуугүй зайл. Та нар хаана юугаа хийнэ хэнд хамаатай юм. Албатай юм шиг өөр газар ажиллахгүй гээд худалдаад, шүүхийн шийдвэр эзнийх нь талд лигардаг байхгүй юу

Avatar

Зочин 2021-03-01 66.181.190.26

Нураах хэрэгтэй нил шээс юм билээ

Avatar

Зочин 2021-03-01 192.82.72.229

Хуучин цагт ямар байсныг санаж байна одоо түрээслэгчид нь олширсоноос дор дороо янз бүрээр тасалгаа хийчээн болж маш замраагүй ая тохи байгүй үзлийн газар болсон байн билээ жуулчид битгий хэл бид ч ороход ха юун байгаа нь мэдэгдэхээргүй . тэр оёдол дархны хэсэг арай л нэг бишээ өнөөдөрөө л бодох юм маргаашаа бодолдоо .үсрээд л хоёр жил хүлээчих .

Avatar

судлаач иргэн 2021-03-01 202.9.46.25

уул нь хоршоолгочдын хөрөнгөөр барисан гээ биздээ нэг хятад хүн их хөрнөг оруулсан юм гэнэлээ түүхэн их сахйан барилга лдаа манайхан болхоор түүхээ хамгаалах дургүй зэрлэгдүү хүмүүс европод бол сайхан засаад энэ иргэд тэндээ ажилладд байж болно түрээслэх эрх нь нью йоркийн таксины карт шиг үнэтэй бай жяагаад болохгүй гэж сэтгэл гаргаад түрээслэгчидтэй гэрээ байгуулаад дараа нь энд ажлын гоё байр өгөх хэрэгтэйлдээ манй нэг том дараг л хусах санаатай байгааштээ ойлгомжтой

Avatar

Больж үз 2021-03-01 202.126.89.69

Урт цагааныг үтэр түргэн нурааж жуулчид татсан дэлхийн жишигт нийцсэн талбар болгооч. Наад 60, 70 оны юм яриад байгаа юмнуудаа Нарантуул дээр очиж наад ажлаа эрхэл гээ. Хүний төлөө ажиллаж амьчдарч байгаа юмуу, Улс хүмүүсийн өмнөөс юмыг зохицуулдагаа болих хэрэгтэй тэгж байж л улс хөгжинө. Мянган хүн өөр өөр юм ярьвал хүн болгонд таалагдах гэж үзвэл Мөхөл рүүгээ явна. Төр төмөр нүүрээ харуулаач. Улс орныхоо хөгжлийг бод. Хотын төвдөө энэ хэдийн халтайсан ажлын байрыг бэлдэж өгнө гэж юу байдгий

Avatar

Зочин 2021-03-01 202.21.126.30

Төр өөрийнхөө өмчийг мэдээд шийдсэн байхад энэ хэдэн түрээслэгч нар юу вэ? Хувиа бодсон, нийслэлийнхээ хөгжлийг боддоггүй энэ түрээслэгч нар ингэж байгаад энэ балгас нь нураад дарчихвал ар гэр нь төр засгийг буруутгаж бөөн юм болно доо. Сумъяабазар дарга төрийн хүн шиг шийдэж, цэг тавих хэрэгтэй. Энэ хэдэн түрээслэгч гэх этгээдүүдийг хөөж гаргаад энэ балгасыг нурааж, шинэ барилгын ажлыг нь эхлүүлэх хэрэгтэй шүү дээ. Төр ийм хүчгүй юм уу?

Avatar

Иргэн 2021-03-01 66.181.183.117

Урт цагаандаа дандаа эргүү малнууд байдаг юм байнаа. Тэр ярьсан нөхөд зөвхөн өөрийгөө л хамгаалж байна. Нэгэнт төрийн өмч бол мэдээд аваад ажлаа хийх хэрэгтэй.Зарга хийгээд байгаа тэнэгүүдээс болж ажил явахгүй гэж юу байдаг юм.

Avatar

xxk 2021-03-01 202.126.89.99

ehnii tureeslegch l ard n baigaa. humuusiig tarhiiv n ugaaj baigaad gazriiv n avah esvel shine barilgaas joohon talbai avch uldeh gesen bashir arga shuu dee. ter ehnii tureeslegchiin ard ih l tom erh medelten bna uvui bol ofoo nuraagaad dahiad barichihaar hugatsaa ongorloo

Avatar

BGYUJKH,KNG 2021-03-01 66.181.161.19

Нураа нураа ийм ямбий хогоор яах гээд байна

Avatar

ЗОЧИН 2021-03-01 202.21.126.30

ЭРГҮҮ МАЛНУУДАА. НААД БАЛГАСАА ЧӨЛӨӨЛӨӨД ХЭДХЭН САРЫН ДАРАА ТОХИЛОГ ОРЧИН ҮЕИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВД АЖЛАА ХИЙГЭЭЧ. ТА НАР ИЙМ НОВШИЙН ГАЗАР ХӨГЛӨРӨӨД БАЙЖ БАЙХДАА ТААРСАН ЮМНУУД БАЙХАА ДАА.

Avatar

ХҮҮК 2021-03-01 66.181.186.33

ЭЗЭН НЬ ЮМАА МЭДЭЖ ЭРЭГ НЬ УСАА ХАШДАГ ЮМАА ГЭЖ ХЭЛЭЭД ДУУДАЖ ИРҮҮЛЖ ДУХАН ДЭЭР НЬ ТАМГА ДАРААД ХӨӨГӨӨД ЯВУУЛАХ ХОНШООРТОЙ ААВЫН ХҮҮ АЛГА УУ? СУМЪЯАБАЗАРАА!!! БАС ТЭР 13-ЫН ИЙСТ ГЭЖ ШАТСАН БАЛГАС БАЙНА. НЭГ 2 ХУЛГАЙЧИЙГ ӨӨГШҮҮЛЭХ ГЭЭД НИЙТ УЛААНБААТАРЧУУДЫГ ЯАГААД ХОХИРООГООД БАЙНАА…

Avatar

Иргэн 2021-03-01 64.119.27.83

Түрээслэгчид нь нийслэлийн захиргааг шүүхэд өгөх хэрэггүй л дээ. Өөрсдйиг нь хохироогоод байгаа тэр анхдагч түрээсийн хүмүүстэйгээ л заргалдах хэрэгтэй. Тэр давхар түрээслүүлсэн хүмүүсээсээ ажлын байраа нэхвэл таарна. Нийслэлийн захиргаа өмчөө мэдэж захиран зарцуулах нь мэдээж шүү дээ. Хүний өмчид орж суучихаад гарахгүй гээд байж болохгүй ээ

Avatar

Зочин 2021-03-01 64.119.22.55

Заавал түрээслэх албатай юм уу? Нураагаад шинээр хийх нь зөв шүү ! Өмнө нь тэр түрээслээд байгаа үйлчилгээний газрууд нь хөгийн л юм байсан шүү дээ. Заваан эмх замбраагүй шавааралдсан соёлгүй эвгүй үнэртэй нэг тиймэрхүү л газар байсан . Хот өмчөө мэдээд орчин үеийн шаардлага хангасан үйлчилгээний төв болгох гээд байгаа юм биш үү . заавал алт дарханы газар ломбардуудад өгөх ёстой юм уу

Avatar

Зочин 2021-03-01 122.201.31.78

Энэ балгасыг буулгуулахгүй яах гээд байдаг юм бол оо!

Avatar

,nm 2021-03-01 202.21.108.167

xurdan nuraagach

Avatar

Ккк 2021-03-01 103.212.119.232

Хүмүүсийг мартагнуулж байгаад л хусах биз

Avatar

Зочин 2021-03-01 77.37.227.40

Монгол хүний хувиа борлуулж довоо шарлуулах цусанд нь бдаг зан. Хөгжих гэж мэдэхгүй.

Avatar

Зочин 2021-03-01 122.201.22.53

Урт цагаан төрийн өмч юм байгаа биз дээ төр газраа өмчөө мэддэг юм бол наад дураараа дургигч нартаа хугацаатай мэдэгдэл өгөөд д газраа авч барилгаа барьж АХ-ын 100 жилийн ойн өмнө хотынхоо өнгө зүсийг сайжруулаач

Avatar

Зочин 2021-03-01 124.158.109.140

Гацаад байгаа нь эд нартай холбоотой. Тэгээгүй бол одоо шинэ барилгатай болох хугацаа байлаа.

Avatar

ҮНЭН 2021-03-01 64.119.20.158

УРТ ЦАГААНЫГ НУРААХ ЁСТОЙ. ЛУЙВАРЧДЫН ҮГЭЭР АМЬДАРЧ БОЛОХГҮЙ

Avatar

Зочин 2021-03-01 202.126.90.52

УРТ ЦАГААН ДОТОР ҮНЭНДЭЭ АЙМААР ХҮМҮҮС СУУДАГ Ш ДЭЭ…ЮУН ҮЙЛЧИЛГЭЭ ЦААШАА….БӨӨН ЛУЙВАРЧИД…..НУРАА НУРАА…

Avatar

хотын иргэн 2021-03-01 66.181.189.66

Өөрийнхөө өмчийг буулгаад шинээр барьж чадахгүй төр гэж байдаг юм уу

Avatar

ЗОЧИН 2021-03-01 103.212.116.151

ЭНЭ БАРИЛГА ЧИНЬ УЛСЫН ӨМЧ ШҮҮ ДЭ. МЭДЭЭЖ ЭНД ТҮРЭЭС ТӨЛЖ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛЖ БАЙСАН ОЛОН ХҮН БАЙГАА. ГЭХДЭЭ ӨӨРСДИЙН ХУВИЙН ӨМЧ ШИГЭЭ ААШЛАХ НЬ УТГАГҮЙ ЮМ.

Avatar

зочин 2021-03-01 64.119.27.99

ОДОО БОЛТОЛ БУУЛГААГҮЙ БАЙСИЙМУУ?
ЭНЭ ХАВИАР ЯВААГҮЙ УДЖЭЭ. БУУЛГААД ОДОО
ШИНЭ БАРИЛГАЖУУЛАЛТ ХИЙГДЭЖ БАЙГАА ГЭЖ БОДСОН ШД.

Avatar

Зочин 2021-03-01 66.181.190.26

Өуулгах хэрэгтэй, эргэн тойрон нил шээс байна лээ

Avatar

ИХ БӨӨ 2021-03-01 202.137.144.185

НИЙСЛЭЛ СҮҮЛИЙН 30ЖИЛД 15ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ УС ДУЛААН ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨР ТӨЛЖ АЛДАГДАЛ ХҮЭЭЧИХЭЭД ХЭДЭН ХЯТАДЫН ХҮҮХДҮҮДЭЭС АЙГААД СУУЖ БАЙХ УУ? ӨВ УЛАМЖИЛСАН ДАРХАН МУЖААН ГУТАЛЧИН ИХЭНХ НЬ ХЯТАД Ш ТЭЭ? ҮГ ДУУГҮЙ 1Ч ТООСГО ҮЛДЭЭЛГҮЙ ТҮРЖ ЗАЙЛУУЛААД 10МЯНГАН МАШИН БАГТАХ 5ДАВХАР ЗОГСООЛ БАЙГУУЛЧИХААД АЛДАГПАЛГҮЙ АЖИЛЛАНА Ш ТЭЭ

Avatar

Зочин 2021-03-01 202.9.46.39

Дараагийн сонгууль болтол түр баяртай!

Avatar

Зочин 2021-03-01 66.181.186.74

нураад унавал анхаарахгүй байж байгаад нурахад хүргэж биднийг хохироолоо гэх байх даа бас? яасан ч болохгүй гэж солиорч суудаг хүмүүс юмаа нээрээ?

Avatar

3г ангийн сурагч. 2021-03-01 202.21.108.140

Одоо болно. Буулгуулал даа

Avatar

Зочин 2021-03-01 139.5.216.138

Muu teneguud zailaarai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж