“Ард”-ын Ч.Ганхуягийн авдар дүүрэн алтны амбиц | News.MN

“Ард”-ын Ч.Ганхуягийн авдар дүүрэн алтны амбиц

РЕДАКЦИЙН ЗУРВАС

“Ард”-ын Ч.Ганхуягийн авдар дүүрэн алтны амбиц

“Ард”-ын Ч.Ганхуягийн авдар дүүрэн алтны амбиц

Монголын хөрөнгийн зах зээл хөгжлийн нэгэн сонирхолтой үе рүүгээ орж байна. Энэ сонирхолтой өрнөлийн гол эзэн нь Ч.Ганхуягийн толгойлсон “Ард санхүүгийн нэгдэл” болоод байна.

Хөрөнгийн зах зээл дэх “Ард”-ыг тойрсон өрнөлүүд “Монгол ТВ”-ээр хоёр сарын хугацаанд Ням гариг бүрийн орой цацагдаж байсан “Аппрентис Монгол” шоутай давхацлаа. Энэ давхцал тохиолдлын байсан уу, эсвэл Ч.Ганхуягийн сайтар төлөвлөсөн төлөвлөгөө байсан уу.

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьцааны ханш 2021 он гарсаар 302% өссөнийг компанийн цахим хуудсанд мэдээлжээ.

“2021 он гарснаас хойш “Ард санхүүгийн нэгдэл” болон түүний харьяа компаниудын хувьцааны ханш өндөр өсөлтийг үзүүлээд байна. Үүнд Бодлогын хүү буурснаар хөрөнгийн зах зээлийн идэвхжил хурдацтай нэмэгдсэн, “Ард санхүүгийн нэгдэл”-тэй хамтран ажилласан Apprentice нэвтрүүлэг олонд хүрсэн, хувьцаат компаниудын 2020 оны санхүү үр дүнгийн тайлангууд гарсан зэрэг олон шалтгаан нөлөөлжээ” хэмээн дүгнэсэн нь тохиолдлын зүйл бишийг харуулж байна. Телевизийн тэрхүү шоуны бэлтгэл ажил, зураг авалт өнгөрсөн зун, намаржин хийгдсэн урт хугацааны ажил байсан.

Мөн одоо ид шуугиан тариад байгаа “Ард койн”-ыг арилжих DAX аппликэйшнийг 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ны өдөр гүйлгээнд нэвтрүүлсэн. Харин “Аппрентис” шоуны анхны дугаар 2020 оны арванхоёрдугаар сарын 13-ний өдөр цацагдсан байна. Энэ оны нэгдүгээр сарын дундуур 13 төгрөг орчим хэлбэлзэж байсан коины ханш 30 төгрөг болсон нь уг койны ханшны эхний үсрэлт байсан гэж хэлж болно.

Харин үүнээс хойш ханш нь хэд хэдэн удаа огцом өсч өчигдрийн /2021.02.28/ байдлаар 300 төгрөг байна. Нэг шөнийн дотор хоёр дахин өссөн тохиолдол ч байжээ.

Уг аппликэйшнийг хэрэглэгчийн тоо 2020 онд 450 мянга байсан бол энэ оны хоёрдугаар сарын 20-ны байдлаар 700 мянгад хүрсэн хэмээн ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн сургалтын хөтөлбөрийн эрхлэгч Г.Ганзориг “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Ялангуяа сүүлийн 2-3 долоо хоногт “Ард койн”-ы арилжаанд оролцох хүсэлтэй залуусын тоо эрс нэмэгдэж, апп ачааллаа дийлэхгүй тохиолдол хэд хэдэн удаа гарав. Уг апп энэ сарын 20-ны өдөр шинэчилсэн хувилбараа гаргасан бөгөөд шинэчилсэн хувилбарын нээлтийн өдөр 10 мянган хүн DAX руу нэвтэрсэн нь өндөр үзүүлэлт юм.

“Ард койн”-ы  ханш ийнхүү огцом өссөн нь хөөс, тийм баталгаагүй зүйлд мөнгөө оруулж алдахгүй байсан нь дээр гэж хэлэх хүн олон байна. Гэвч Ч.Ганхуягийн зүгээс лайв мэдээллийг уйгагүй цацаж, “Ард койн”-ы ирээдүйд итгэхгүй байгаагаа илэрхийлсэн хүн бүрт хариу өгч байна. Энэ байдал нь ямар ч байсан буух эзэн, буцах хаягтай зүйлд мөнгөө хийж байна гэсэн сэтгэгдлийг төрүүлж байгаа юм.

Гэсэн ч “Ард койн”-ы бодит үнэ хэд вэ, 10 төгрөг байсан коин 300 төгрөг хүрсэн нь дээд үнэ мөн үү, эсвэл эргээд буух уу гэдгийг арилжаанд оролцогчдоос мэдэх хүн бараг байхгүй байх.

Тиймээс арилжаанд оролцож байгаа хүмүүс хямд байхад нь худалдан авч, өссөн үед нь эргэн зарах тактик барьж байна.

“Ард койн” гэж юу вэ?

Энэ бол Монголын анхны цахим мөнгө. Өнөөдөр дэлхий дээр маш олон цахим мөнгө эргэлдэж байна. Монголчуудын хамгийн сайн мэдэх нь биткоин байх. Гэхдээ эдгээр цахим мөнгөнөөс “Ард койн” ялгаатай. Юугаараа ялгаатайг доктор Г.Ганзориг ийнхүү тайлбарлажээ.

“Ард санхүүгийн нэгдлийг бүрдүүлдэг 21 компанийн 5.158.308 мянган ширхэг урамшууллын оноо юм. Яг л Петровисийн шатахуун худалдан авахад өгдөг “Рэд пойнт”, Юнител компанийн “Юү пойнт”-той ижил.

Хамгийн гол онцлог нь энэ урамшууллын оноог блокчэйн технологитой холбон хүмүүс хоорондоо наймаалцах боломжийг олгосон нь дэлхийд байхгүй финтек инноваци болоод байна.

Өөрөөр хэлбэл, бусад крипто валютаас ялгагдах ялгаа нь энэ коиныг бүтээсэн эзэд нь “Ард санхүүгийн нэгдэл” бөгөөд Ард койны үнийн түвшин нь “Ард санхүүгийн нэгдлийн итгэлийн индекс” буюу энэ компани өсөн дэвжихэд нэмэгдэх, уруудан доройтвол буурах магадлалтай крипто валют юм. Гэхдээ ард коин нь крипто валютын үндсэн хэв шинжийг олоод олон нийтэд танигдаад хэдэн сая хүн тус валютыг арилжаад эхэлбэл энэ компанийн үйл ажиллагаанаас үл хамааран үнэ нь тогтдог болох боломжтой. Энэ нь компанийн хувьцаанаас ялгарах гол ялгаа болно. Монгол Улсын хууль тогтоомж, эрх зүйн хүрээнд энэ коиныг гаргаж арилжаанд оруулсан нь онцлог болно” гэжээ.

“Ард койн”-ы ханш өсөхөд “Ард санхүүгийн нэгдэл”-ээс зарласан урамшууллын өвөрмөц аян нөлөөлсөн гэж хэлж болно.

Энэ аян мөн “Аппрентис” шоуны үеэр явагдсан. Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сарын 25-наас “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьцааг 3000 төгрөгөөр үнэлж нэг сая төгрөгт 333 “Ард” хувьцаа, 3000 ширхэг “Ард койн” өгөх урамшуулал зарласан бөгөөд урамшууллын аяныг хоёрдугаар сарын 6-нд хаажээ. Энэ аяны дүнд нийт 3.335 хүнээс 4.5 тэрбум төгрөг босгосон бөгөөд энэ мөнгөө арилжааны банкинд хөрөнгө оруулна гэдгээ Ч.Ганхуяг захирал мэдэгдсэн. Энэ аяныг дагалдсан сурталчилгаагаа Ч.Ганхуяг захирал “Ав, дар” уриатай хийсэн нь маш оновчтой байсан.

“Үүнийг анхааралтай уншиж, тунгаана уу? Танд хэрэгтэй зөвлөгөө өгье. Манай хэрэглэгч хагас саяд хүрэв. “Ард Санхүүгийн Нэгдэл” дараа жил “АрдКойн”-ы урамшуулалдаа 1.2 тэрбум төгрөгийн төсвийг баталсан тул ARDX-ээ зарах гэж яарах хэрэггүй юм шүү.

Зарах бол зөвхөн эксчэйнж дээрээ зах зээлийн үнээр нь арилжаарай. Хувь хүнд зарын дагуу хямд шилжүүлж огтоос болохгүй! Танд зориулсан хөрөнгийг тэр хүн хямд авч ашиг хийж байна. Дахин хэлье 90 оны хувьчлалын түүхийг бүү давт. Ягаан, цэнхэр тасалбарын гунигт явдлыг бүү март! Ухаантай хүн нэг алдаагаа олон дахин давтдаггүй гэдэг шүү дээ!

Харин “АрдКойн”-оо манай дурын үйлчилгээнд хамрагдаж цуглуулж болно. Хуримтлал, хөрөнгө оруулалт хийж болно. Ирээдүйгээ өөрийнх болго! Үр хүүхэддээ өвлүүлэх хур хөрөнгөтэй бол.

Манай хувьцаагаар сольж, бусад криптовалют болгож болно. Энэ бол манай хамт олны та бүхэндээ барьж байгаа бэлэг юм шүү!

Ав. Дар! Авдар дүүрэн алт болгохыг ерөөе!” Энэ бол Ч.Ганхуяг захирлын олонд хандсан мессэж.

“Ард койн”-ы ханшийн өсөлт хөөс үү гэдэг дээр мэргэжлийн хүмүүс ид маргаж байна. Мөн “Ард”-ынхан өөрсдөө үнэ өсгөж байх магадлалтай хэмээн хардах хүн байна. Гэвч энэ бүхнийг зохицуулсан нарийн зохицуулалт одоогоор Монголд байхгүй. Виртуаль орчин дахь мөнгөний харилцааг зохицуулах Цахим мөнгөний журам нэртэй баримт бичгийг Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар 2018 онд баталсан. Криптовалюттай холбоотой аливаа харилцаа өнөөдөр энэ журмын хүрээнд л хэрэгжиж байгаа юм. Энэ харилцааг журмаар зохицуулах аргагүй болж байгааг харгалзан холбогдох хуулийн төслийг боловсруулаад байна. Виртуаль хөрөнгийг үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль нэртэй уг хуулиар крипто валют эзэмшигч өмч хөрөнгөөрөө хохирох тохиолдолд хэрхэн зохицуулах, маргааныг хэрхэн шийдвэрлэх, мөн түүнчлэн криптовалют, түүнийг зарж борлуулсан, энэ төрлийн үйлчилгээ үзүүлснээс олсон орлогоос татвар оногдуулах, харин тухайн үйлчилгээ үзүүлэгчийг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн нэгэн адил нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх эрх зүйн орчныг бий болгохоор тусгаад байгаа ажээ.

Өнгөрсөн Баасан гаригт /2021.02.26/ Санхүүгийн зохицуулах хороо мэдэгдэл гаргаж крипто валютын виртуаль гүйлгээнд болгоомжтой оролцохыг иргэдэд анхаарууллаа. Уг мэдэгдэл “Ард койн”-ы үйл ажиллагааг үндсэндээ үгүйсгэжээ.

Тухайлбал, уг мэдэгдэлд “Сүүлийн үед зарим нэр бүхий санхүүгийн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцагчдадаа хямдруулалтын боломж олгох зорилготой гаргасан урамшууллын оноо нь зохицуулалтын бус арилжааны хэрэгсэл буюу койн, криптовалют болж, тухайн урамшууллыг гаргасан компанийн хөрөнгө, хувьцаа хэлбэрээр баталгаажиж байгаа гэх мэдээллийг олон нийтэд түгээж байгаа нь буруу ташаа ойлголтыг төрүүлж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн урамшууллын оноо /койн, криптовалют/-г дижитал бирж, дижитал банк гэх арилжааны системээр дамжуулж худалдах, худалдан авах боломжтой ба ирээдүйд үнэ цэнэ өснө гэх зэргээр олон нийтийн санхүүгийн мэдлэг дутмаг байдлыг ашиглаж, эрэлтийг бий болгох нь эргээд иргэдэд эд хөрөнгийн хохирол учруулахуйц нөхцөл байдлыг бий болгох эрсдэлтэй юм.

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд 12 банк, 3 бирж /Монголын Хөрөнгийн бирж, Монголын Үнэт цаасны бирж, Хөдөө аж ахуйн бирж/ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дээр дурдсан дижитал бирж, дижитал банк зэрэг нь төрийн хяналт, зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хамаарахгүй.

Дижитал биржээр арилжаалж буй үнэт цаасны токен /Security Token/ гэх хувьцаанд хөрвөх, эсхүл солих боломжтой мэт зарим төрлийн дижитал хэлбэртэй бүтээгдэхүүн нь бодит үнэт цаасаар солих, хөрвүүлэх боломжгүй юм. Компанийн хувьцаа болон тэдгээрт суурилсан буюу түүнд хөрвөх боломжтой үнэт цаастай холбогдох харилцаа нь Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар зохицуулагдаж, үнэт цаас нь төрийн эрх бүхий байгууллагад бүртгэгдэхээр хуульчлагдсан байдаг.

Иймд токен, криптовалют, койны үнэ ханшийг урьдчилан таамаглах боломжгүй, үнийн савалгаа ихтэй байдаг ба эдгээрийг худалдан авах нь оруулсан хөрөнгөө алдах өндөр эрсдэлийг дагуулж болзошгүй тул иргэн Танд анхааруулж байна” гэжээ.

Санхүүгийн зохицуулах хорооны мэдэгдлээс хойш “Ард койн” тойрсон үйл явц улам ч хурдацтай өрнөлөө. Монголын 0-18 насны бүх хүүхдэд 77 койн тараахаа “Ард санхүүгийн нэгдэл” мэдэгдлээ.

Нийтдээ 24 тэрбум төгрөгтэй тэнцэх коиныг хүүхэд бүрт тараах бөгөөд койн авах бүртгэлийг энэ оны зургадугаар сарын 1 хүртэл онлайнаар тус байгууллагаас гаргасан албан ёсны асуулгаар дамжуулан авахаа зарлалаа. 77 коин гэдэг нь “Ард койн”-ы өчигдрийн ханшаар 23100 төгрөг юм.

Дэлхий даяараа зэрэгцээ виртуаль ертөнц рүү амьдрал шилжиж байгаа энэ үед технологио дагасан санхүүгийн бүтээгдэхүүн цаашдын аа хөгжлийг тодорхойлж магадгүй болоод байна. Үүний хамгийн шинэ жишээ нь Элон Маск биткоинд хөрөнгө оруулсан явдал. Энэ хоёрдугаар сарын 8-нд цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Тесла” компани 1.5 тэрбум ам.доллараар биткоин худалдан авч, цаашдаа биткоиноор машинаа зарахаа зарласан бөгөөд үүний дараа биткоины үнэ 46.666 ам.долларт хүрч огцом өссөн.

Биткоины ханш өссөн нь ч хүмүүсийн “Ард койн”-ыг сонирхох сонирхлыг өдөөсөн байхыг үгүйсгэхгүй. Нөгөө талаар цар тахлын хөл хорионы үед онлайнд суурилсан бүхий л үйлчилгээ ашигтай байгааг бүгд харж байна.

Гэртээ суунгаа гар утсаараа арилжаанд оролцож мөнгө олж,  өсгөж болно гэдэг татгалзах зүйл биш. Тэгээд ч “Ард”-ын зүгээс эхнээсээ “өөрт байгаа сул мөнгөөрөө Ард койн аваарай, бусдаас зээл аван байж коин худалдан авах хэрэггүй, алдаж болох мөнгөөрөө л аваарай” гэсэн сануулгыг байнга хийж байгааг анзаарах хэрэгтэй. Хэрвээ нэг удаагийн луйвар хийгээд гараад явчихаар тоглогч байсан бол ийм ухуулгыг хийхгүй байх байсан. “Ард санхүүгийн нэгдэл” Монголын хөрөнгө, санхүүгийн зах зээлд удаан хугацаанд гол тоглогч байх хүсэлтэй байгаагаа зоригтой, илэн далангүй илэрхийлж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
34
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

74 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-03-01 49.0.142.65

Бүгдээрээ зэрэг зэрэг баяждаг бизнес байдгиймуу? 90 д оны эхээр нэг залуучуудын эвлэл ч билүү газар хүмүүсийн мөнгийг өсгөж өгнө гэж том луйвар хийснийг мартсан уу хүмүүсээ? Оросын МММ тухайн үедээ мөн ч их нэр д гарч маш олон хүний амьдралыг сүйтгэсэн дээ. Ард түмэн гэдэг ямар ч цаг үед дандаа цагаан цаас л байдгийм байна. Сонсоод байхнээ хүмүүс үл үзэгдэх ардкоин гээчид тэр бум тэрбум төгрөгөө өгөөд амжчихаж. Хүн болгон зэрэг зэрэг ,маш амархан баяжиж болдог бил үү

Avatar

Зочин 2021-03-01 192.82.74.121

DeFi bolon Blockchain technology bidnii amidrald une tseniig avchirna gej itgedeg hun baina. Gehdee Ard coin metiin SHIT COIN haa saigui baigaa. Crypto currency hurungu oruulah gej baigaa bol ochij ochij Ard coin avaad hereggui. 10x crypto currency huvid baidag l zuil. Gol n fundamental value, market cap bolon technology-n n une tsene chuhal. Hamgiin une tsenetei crypto bol Bitcoin bolon ETH. Esvel Cardano avch bolno. Asar undur savlagaata tul zeel, hushuureg, leverage ashiglaj bolohgui. Amjilt.

Avatar

Батдэлгэр Үндэс 2021-03-01 202.55.188.91

gue yagaad mongolchuud gadaad ym bolhoor sain mongol bolhoor muu gedd bdiin mal ymaa hun bolgon l tsahilgaan mashin gej yu bdiin gedeg bsan tsahilgaan krop muu geel bsan odoo bugd prius unaal yvj bn gar utasiig zuragtaar l hardag bsan ym negeerei baih bish delhii oorchlogdoj bn koiniig mongo geed busad uls haraad bhad manaih yagaad tgj harj bolohgui bgaan company n bn ter ooroo mash ih mongo shdee hench osohguu hudlaa gsn 1l hun ene bol mongo gsn ter hun ganhuyg bitgii mal shig bai

Avatar

Зочин 2021-03-01 202.55.191.130

zugeer suuj belen mungu oloh sanaatai ulsiig yostoi saihan zalj baina daa.

Avatar

Зочин 2021-03-01 192.82.71.23

Блокчейн бол гинжин урвалын сиситем. Санхүүгийн мэдээллийг хөрөнгийн биржийн зах зээлд хүргэж үнийн индекс тогтоох боломжийг хангаж өгөх зорилготой. Энэ технологийг ашиглаад хөвөх валютын хиймэл сиситемийг бий болгосон. Цаана нь ашигаа баталгаажуулах, үр ашгийг нь урт хугацаанд хүртэх эх сурвалж байхгүй. Алтан пирамид гэдэг сүлжээний бизнестэй тун төстэй. Хөрвөж байгаа монгол төгрөг алтаар баталгааждаг. Харин биткойн баталгаажсан эх үүсвэр алга. Ард нэгдэл баялаг бүтээдэг бол ойлгож болно л доо.

Avatar

Зочин 2021-03-01 202.9.40.52

Ганхуяг койныг Монголын биткойн болгон гэсэн.Мөн ханш нь 1 доллар болно гэж хэлсэн учир олон хүн түүнд итгэж байна.Барин тавин худлаа яриагүй байх аа

Avatar

Ах 2021-03-01 202.126.90.85

Хөөс тараасаар л. Одоо тэгээд авах хүмүүс байхад тараагаад байж дээ. Саяхан хүүхдүүдэд үнэгүй тараасан. Удахгүй хөгшчүүлд бас тараах байх. Залуучуудад ч бас тараах байх.

Avatar

Хариулт хүсэгч 2021-03-01 101.117.129.147

Эрүүл мэндэд нь анхаараад энэ вакцин аюулгүй гэсэн Ерөнхий Сайд одоо ирэдийнхээ эдийн засагт анхаараад энэ Ард койноо авахад аюулгүй гээд хэлчих. Иргэдээ элдэв эрсдэлээс хамгаалах ёстой биз дээ. Манайх хуультай улс ААН бүр хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг гэж иргэд бид итгэдэг.

Avatar

/*-*/ 2021-03-01 49.0.142.40

Талх Ганхуяг гэдэг хулгайч чинь энэ дээ

Avatar

Зочин 2021-03-01 43.228.131.118

Ганхуяг чи Монголын төлөө ямар ухаалаг зүйл хийж явна вэ. миний мэдэхийн Монголын компаниудаас ингэж ялгарч чадсан байгууллага байхгүй ээ. Энэ цагийн сор залуу байнаа. Би хувьдаа хамгийн шилдэг бизнесмен гэж Ганхуягийг хэлнээ.

Avatar

Зочин 2021-03-01 64.119.24.129

Дэмжиж байна. 21 компантай ,хувьцаа энэ бол бидэнд том боломж шүү..боловсрол той залуучууд..койн өсөх н ойлгомжтой бас дэлхийд зарагдаж эхэлсэн..АМЖИЛТ хүсье..АРДынханд

Avatar

Зочин 2021-03-01 66.181.181.159

Ямар нэгэн үнэт цаас түүний дотор хувьцаа өсөх уруудах нь цаана нь байгаа бодит бүзнестэй холбоотой байдаг. Харин баялаг бүтээгээгүй, ямар нэгэн үл хөдлөхийн үнэ нь өсөөгүй байхад үнэ нь өсөөд л байна гэдгийг сайн ойлгохгүй л байна шүү

Avatar

Зочин 2021-03-01 202.55.188.98

Энд байгаа сэтгэгдлуудийг уншлаа. 95% нь дэмжээгуй байна. Тэгэхээр ойлгомжтой, орохоо болъё гэж шийдлээ, уг нь сонирхож байсым.

Avatar

Зочин 2021-03-01 202.21.112.226

Банк, санхүүгийн салбарыг үнэхээр Дэлхийн хэмжээ рүү чирч яваа хүн гэж хардаг. Ганхуяг ХасБанкнаас гараад л банкны салбарын бүтээгдэхүүн үйлчилгээний өсөлт хөгжил зогсчихсон юм шиг санагддаг.
Одоо харин Хөрөнгийн бирж, хөрөнгийн зах зээл дээр үнэхээр өсөлт хөгжил харагдаж, мэдрэгдэж байна.

Avatar

Зочин 2021-03-01 202.126.88.201

Бид Ганхуяг захиралтай Ард Санхүүгийн нэгдэлд итгэж бгаа. Энэ бол ямар нэг сүлжээний бизнест аз үзэж бгаа зүйл биш. Бид өөртөө болон үр хүүхдэдээ баялагыг хуримтлуулж бгаа гэж бодож бна Ав-Дар гэсний дагуу койноо зарахгүй дараад бгаа 1л өдөр 1$-ийн үнэд хүрч өөрийн гэсэн хашаатай болно гэж итгэж хүлээж бгаа
Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!

Avatar

Зочин 2021-03-01 202.21.112.195

Энэ хүн удахгүй авгайтайгаа нүцгэлж сошиалаар гарна, бусад бүх үзүүлэх зүйлс нь дууссан, кк

Avatar

Z 2021-03-01 203.212.111.183

Fuck loser ..I..

Avatar

За болио Ганхуяг 2021-03-01 202.55.188.109

Ямар баталгаагүй кион гэдэг зүйлээр ард түмнээ хуурахаа болио. Яадарч байхад нь бас нэг нэрмээс . Зүгээр баталгаатай бизнесийг санал болноод зөв л явл даа .

Avatar

Зочин 2021-03-01 202.21.108.202

ГАНХУЯГИЙН САНААЧИЛЖ СЭДЭЖ БУЙ БҮХ ЗҮЙЛИЙН ЦААД ЗОРИЛГО НЬ МАШ БОГИНО ХУГАЦААНД ЗӨВХӨН ӨӨРТ АШИГТАЙ САНХҮҮГИЙН АШИГ ОЛОХ.

ӨНГӨРСӨН ЖИЛ САНАЖ БАЙНА. УИХ-ЫН ГИШҮҮН УЧРАЛЫН ТОЛГОЙГ ЭРГҮҮЛЧИХСЭН, ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН НЭРТЭЙ ЖИНХЭНЭ СУПЕР ЛУЙВРЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР САНААРХАЖ БАЙСАН. УЛАЙРСАН ЛУЙВАРЧИН СЭТГЭЛГЭЭТЭЙ ЮМАА.

БАЯЛАГ БҮТЭЭДЭГ САЛБАРТ ОГТ АЖИЛЛАДАГГҮЙ, АЖИЛЛАХЫГ ХҮСДЭГГҮЙ ИЙМЭРХҮҮ ЗАЛЬТ ЭТГЭЭДИЙГ ТАНЬЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ.
ЯТГАХ ТУСАМ НЬ БОЛГООМЖЛОХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2021-03-01 64.119.26.89

Улсын тэтгэврийн санг улс төрчид дээрэмдчихээд байхаар өөр яах юм?

Avatar

Зочин 2021-03-01 66.181.191.225

Талх Ганхуяг гэж холионы эзэн дээ, сошиалын цагаан солиотой болчихсон. Хүний мөнгөөр хүүдэгнэх гэдгийг ч үзүүлж өгч байнаа. Дараагийн хадгаламж зээлийн хоршооны нус нулимс бас давтагдах вий дээ. Монгол шууданг бас энэ хүн ямар арга замаар авсан бэ

Avatar

Зочин 2021-03-01 202.21.108.202

ХУВЬЦААНЫ АРД ТОДОРХОЙ ХӨРӨНГӨ БАЙДАГ ЮМАА.
ХАРИН ЭНЭ АРДКОЙНЫ АРД СОХОР ЗООСНЫ ХӨРӨНГӨ ОГТ БАЙХГҮЙ. ЯАГААД ГЭВЭЛ ЭНЭ ЧИНЬ ЗҮГЭЭР Л УРАМШУУЛЛЫН ОНОО ШТЭ. НОМИНГ ДЭЛГҮҮРЭЭС ОЛОН ЖИЛ ХУДАЛДАН АВАЛТ ХИЙСЭН. УРАМШУУЛЛЫН ОНООГОО НАЙЗДАА ЗАРЖ БОЛОХ УУ, БАРЬЦААЛЖ БОЛОХ УУ, БУЦААЖ МӨНГӨ БОЛГОЖ БОЛОХ УУ. ЭДГЭЭР АСУУЛТЫН ХАРИУЛТ БОЛ ҮГҮЙ!!!!!!!

НОМИН ДЭЛГҮҮР ӨНГӨРСӨН ЖИЛ ГАЛ ТҮЙМЭРТ ӨРТСӨН. ЦААШИД УРАМШУУЛЛЫН ОНООГ ОЛГОХГҮЙ ГЭВЭЛ БОЛОХ УУ? БОЛНО ШТЭ.

Avatar

Зочин 2021-03-01 192.82.78.53

Super tsever luivar shuu dee

Avatar

Зочин 2021-03-01 202.21.108.202

ХУВЬЦАА БОЛ БИШ ХАРИН УРАМШУУЛЛЫН ОНОО. ЭНЭ НЬ ӨГЧ Ч БОЛНО, ӨГӨХГҮЙ БАЙЖ Ч БОЛНО ГЭСЭН ҮГ. БАЙНГЫН ШИНЖ ЧАНАРЫГ АГУУЛААГҮЙ ГЭСЭН ҮГ.

УРАМШУУЛЛЫН ОНООГ ОЛГОЖ БУЙ ТЭРХҮҮ КОМПАНИ ХЭРЭВ ТАТАН БУУГДВАЛ ЦААШИД ДАХИЖ УРАМШУУЛЛЫН ОНООГ ОЛГОХГҮЙ БОЛНОО ГЭСЭН ҮГ. ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ХИЙСВЭР ТООГОО ХАРААД Л СУУХ ТАВИЛАН ХҮЛЭЭЖ БАЙНА.

Avatar

Зочин 2021-03-01 64.119.17.200

Одоо хуулийн байгууллага эртхэн анхаарулга гаргаад дараа нь та нар хохирлоо ингэлээ тэглээ гээд суулт өлсгөлөн жагсаал зарласан ч өргөдлийг чинь авч хэлэлцэхгүй гэдгээ хэлэх ёстой.Талх ч яахав мөнгө төлөөл нэг өглөө гадагшаа нисчихнэ эсвэл 2 чих л бн гээд сууж бна

Avatar

зочин 2021-03-01 202.21.108.202

1. УРАМШУУЛЛЫН ОНООГ НЭГ ХҮН ӨӨР ХҮНД ӨНДӨР ҮНЭЭР ЗАРЛАА. АВСАН ХҮН НЬ ЭРГҮҮЛЭЭД ДАХИЖ ЗАРЖ БАЙЖ Л ӨӨРИЙН ЗАРЦУУЛСАН МӨНГӨӨ ГАРГАЖ АВНА. ХЭРЭВ ЗАРЖ ЧАДАХГҮЙ БОЛ МӨНГӨӨ АЛДАНА. УЧИР НЬ УРАМШУУЛЛЫН ОНООГ ГАРГАСАН ТАЛХ ГАНХУЯГ НЬ ЭНЭ БОЛ УРАМШУУЛЛЫН ОНОО ШТЭ. ТА БҮХЭН ДУРТАЙДАА Л ӨӨР ХООРОНДОО ӨГЧ АВАЛЦСАН БИЗДЭЭ ГЭЖ ХЭЛЭХ БОЛОВ УУ.

2. АРДКОЙН НЭРТЭЙ УРАМШУУЛЛЫН ОНОО ГЭДЭГ БОЛ ЦЭВЭР ДИЖИТАД ТЕХНОЛОГО ДЭЭР СУУРИЛСАН САНХҮҮГИЙН ЛУЙВАР ГЭДГИЙГ МАШ САЙН ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Dasfa 2021-03-01 202.21.108.166

энэ койн тэгээд яаг юунд хэрэгтэй юм бэ дэлгүүрээс талх худалдаж авахдаа ашиглах юм уу

Avatar

ЗОЧИН 2021-03-01 124.158.79.169

ТАЛХ ГАНХУЯГ Ч ЯАЖ Ч ЧИХЭН ДЭЭР ЦЭЦЭГ УРГУУЛНА ДАА !!! ОР МӨНГӨ ГАРГАХГҮЙГЭЭР ХҮНИЙ ЮМЫГ ХУСЧИХ БОДОЛТОЙ н**ш !!! БУСДЫГ ТЭНЭГ , ӨӨРИЙГӨӨ УХААНТАЙ ГЭЖ БОДДОГ ЗАЛЬТ ЛУЙВАРЧИН !!! БОЛГООМЖТОЙ БАЙГААРАЙ ДАА !!!

Avatar

Зочин 2021-03-01 124.158.109.232

Амжилт хүсье. Үнэхээр мундаг залуу байна лээ.

Avatar

Зочин 2021-03-01 43.228.130.63

Muulaad bga nvhdvvd oorsdoo avsan bh viidee coin

Avatar

Зочин 2021-03-01 192.82.70.49

Belen mungu garahgui bn

Avatar

Зочин 2021-03-01 202.126.89.130

Маш том луйвар , хэдэн мянган хохирогчтой, цагдаа нар дээр л ачаалал ирнэ дээ, тэгээд талбай дээр жагсаад тэнэг хүүрнүүд, хөөе санхүүгийн зохицуулах хороо эртхэн Ард биткойнд мөнгөө алдвал бидэнд хамаагүй шүү гээд мэдэгдэл хийж эртхэн арьсаа хамгаалахгүй бол болхоо болино шүү

Avatar

Зочин 2021-03-01 124.158.109.232

Азгүй тахиа

Avatar

Ганхуягыг ойлгохгүй байгаа 2021-03-01 139.5.219.33

Асуулт асуухаар хариулахгүй_ яаж орох вэ гэхээр хариулахгүй их хачин залуу. 2 нүүртэй юмуу хаашааен

Avatar

zaluu hubsgal buleg 2021-03-01 66.181.179.195

gaalin baatar egch min hund obchtei bailaa. teghed tomorhuyag nadig shuud ajilgui hooj gargsan daa.bi medej harkob ih surguulinha. teghed egch min yag uhejilaa teged nad emneelgt em taria abah mongo baihgui ee ajildaa heden sar uldee uguu geed guihad ih muuhai nobshiiin zan gargajilaa.

Avatar

Зочин 2021-03-01 43.242.242.29

Зарсан хүмүүс Ард данс наасаа мөнгө өө гараж чадахгүй, олон хүн зараад кейш мөнгө гаргахгүй түгжсэн бололтой.

Avatar

Зочин 2021-03-01 66.181.179.195

tsaiz zah deremdej reekt hiij absan humus bol nimosor baatarhuyag shuu.

Avatar

Tsahim mungu bish shuu 2021-03-01 202.126.88.205

Eniig sain oilgooroi humuusee, наадах чинь цахим мөнгө бишээ өөрсдөө урамшууллын оноо гэсэн бна, Монголбанкны цахим мөнгө нь 1 цахим мөнгө 1 төгрөгтэй тэнцдэг, ханш байхгүй, цаанаа банканд баталгааны дансанд байршдаг, харин Ард койн бол төгрөгтэй харьцах ханштай криптовалют юм, ханш нь байнга савлана, Ардынхан үнэгүй оноо тарааж тэрийгээ нөгөө талд нь нуугдаж арилжаанд оролцоод маш их бэлэн мөнгийг криптовалют мэддэггүй хүмүүсээс татан төвлөрүүлж бна, ажиллах зарчим маш энгийн, чи жоохон мөнгөө

Avatar

nam zah 2021-03-01 66.181.179.195

gaalin baatr ter odor 2001 ond bas harkobiin ulsiin ih surguulin buh oyutan zaluusin huhduud deed surguuliasa hoogdojiloo. ene bodit unen bideni tuulsan unen shuu.harkobt sursan bol yamnas ajilgui shuud gudamjind garjilaa. teghed tomro-ochir oorigoo butan nepal lamiin huu geed. ta hed agha biluu nohoigo chired amdardaa geel.hamag ajilaa hilgej baigad gudamjind grjilaa

Avatar

Зочин 2021-03-01 66.181.179.195

gaalin baatar nge helh ug bainaa. baatar hamt harkobiin ih surguulin buh oligtoi ajil hiij baisan oyutan mongold neg odor enhsaikhani tushaalar tomro-ochir shurgaagar ajilgui amdralgui boljiosn shuu.shuud eruugin tsagdaad ochij bailaa.

Avatar

АНХААР 2021-03-01 192.82.73.171

ЭНЭ АРД ГЭЭЧ КОЙНЫ 90% НЬ ГАНХУЯГТ ӨЁРТ НЬ ӨАЙДАГ ХӨӨСИЙГ ХЭЗЭЭ ЯАЖ ХАГАЛАХ БОЛ НЭГ АЫМААР ПМ БОЛОХ НЬ БОЛНОО?!?!?

Avatar

Зочин 2021-03-01 202.131.244.210

Ганхуяг бол мөрөөдөлтэй залуу. Түүнийхээ хойноос шургуу хөдөлмөрлөдөг залуу. Гэхдээ амьдрал баян, бидний тооцоолж чадахгүй олон үйл явдал өрнөдөг. Амьдрал тэр чигээрээ эрсдэл ба боломж. Мөрөөдлийнхөө хойноос бусдыг дагуулж, манлайлаад, харамсалтай нь амжилтанд хүрээгүй түүх ч олон байдаг. Тэр бүх хүнийг "луйварчин" гэж цоллож болохгүй. Хүн өөрөө өөрийнхөө амьдралд эзэн болно. Хэн ч таны өмнөөс хариуцлага хүлээхгүй. Гэхдээ Ганхуягийн мөрөөдөл тодорхой, биелэх боломжтой гэж хардаг аа. Амжилт!

Avatar

zochin 2021-03-01 202.55.183.178

Ганхуяг өөрөө бичээд бгаа юм уу алдах хэмжээгээрээ ав гэдэг чинь алдсан ч битгий харамсаарай гээд бгаа шдэ. Мэднэ шдэ энэ нөхөрийг худлаа гар шүү хүмүүсээ

Avatar

Зочин 2021-03-01 202.126.94.74

ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ШИНЭ ЗҮЙЛ ЮМ БОЛ ТЭГЭЭД Л ХУДЛАА ХАХА

Avatar

Зочин 2021-03-01 66.181.188.99

1990-ээд онд москвад "МММ" гэх яг ийм санхүүгын пирамид бий болж, ямарч мэдлэггүй ойлголтгүй үй олон гэнэн хүмүүсийн зүрхийг соронздон татсан. Байгаа мөнгөндөө "МММ"-ийн хэдэн үнэт цаас худалдаж аваад, тэгээд зүгээр л 7, эсвэл 14 хоног гэртээ сууж байх зуур ханш нь 3, заримдаа 10, бүр 20 дахин өсдөг… тэгээд л хоромхон зуур баяждаг байлаа. Улмаар ардаа ямарч аж үйлдвэр, бүтээн байгуулалт, буурь суурьтай хөрөнгөгүй "МММ" гэх бүлэг этгээд нэрд гарч, тэргүүн нь госдумд /манайхаар УИХ/ хүртэл

Avatar

Зочин 2021-03-01 66.181.188.99

суусан. Цаашлан мавроди гэх энэ луйварчин бүр ерөнхийгийн суудалд ч нэрээ дэвшүүлж байв. Асар олон хүн "МММ"-ийн төлөө залбирч сүслэж, алтан өндөг гаргадаг тахиа мэт хайрлан нандигнаж өргөмжилж, хир халдаахгүй хамгаалж хууль шүүх хяналт шалгалтаас амь тавин хамгаалдаг байв. Гэвч хоосон зүйл бол хоосон л зүйл. Асар томорсон энэ хөөс хагарах цаг болж үй олон хүн шатаж, амиа хорлож, ядуурч хоосрон суйрч дууссан. Нөгөө мавроди шорондоо заларч, 12 жил суугаад гарч ирээд дахиад л луйврын шинэ механизм

Avatar

Зочин 2021-03-01 66.181.188.99

бодож олсоноо зарлаж, дахиад л өөрт нь итгэхийг ятгаж эхэлсэн байдаг. Гэвч нас нь гүйцээгүй дээ зайлуул, тамруугаа одсон. Энэ ганхуйг хичнээн хүний амьдрал хөлс хүч, нулимас шаналалаар зугаацах бол. Үүнд төр бас хариуцлагатай. Зохицуулалт байхгүй гээд алсаас хараад суух биш, тэр байнгын ажиллагаатай 76н этгээд "ухна" нэрээ батлах гээгүй юм бол, яг л ийм зүйл дээр хурдтай шийдвэртэй ажиллаж, тэр зохицуулалтыг нь гаргаж батлаж өгөх хэрэгтэй. Бас соён гэгээрэл сэрэмжлүүлэг танин мэдэхүйн сурталыг

Avatar

Зочин 2021-03-01 66.181.188.99

сайтар түгээн ухуулж, санхүүгын боловсрол мэдлэг сайтар түгээх шаардлагатай. Зардал мөнгө төсөвлөгдөөгүй бол шууд л ганхуягаас өөрөөс нь гаргаж авах хэрэгтэй. Хэрэв ээ энэ хөөс хяналтнаас гарч томрон олон хүний амьдралыг хохироовол, АТГ Сангын яам Санхүүгын зохицуулах хороо Засгын газар… гээд л бултаараа хариуцлага хүлээх хэрэгтэй….

Avatar

Зочин 2021-03-01 66.181.179.31

Хөөс хөөс

Avatar

Зочин 2021-03-01 202.21.108.133

БҮХ АРИЛЖААД ОРООД Л ХӨӨС БОЛОН ЗАМРАХ

Avatar

Зочин 2021-03-01 103.212.116.151

ЖИШЭЭ НЬ ГАНХУЯГ ГУАЙ ӨӨРӨӨ 10 САЯ ТӨГРӨГӨӨР 10₮ БАЙХАД НЬ АРД КОЙНЫХОО НЭЛЭЭД ХЭСГИЙГ ХУДАЛДААД АВЧИХСАН БАЙЖ БОЛНО. ӨНӨӨДӨР 300₮ ХҮРЧ НЭГ КОЙН НЬ. ТЭГВЭЛ МАНЬ ХҮН 10 САЯ ТӨГРӨГӨӨ 300 САЯ БОЛГОЧИХСОН БАЙХЫГ ҮГҮЙСГЭХ АРГАГҮЙ ЮМ. ӨӨРӨӨ БҮТЭЭГЭЭД ӨӨРӨӨ ХӨӨСИЙГ НЬ ХӨӨСРҮҮЛЭЭД БАЙНА ГЭХЭЭР

Avatar

Зочин 2021-03-01 202.179.24.160

Өөрөө худалдаад авчихсан гэдгээ мангар олон удаагийн ярилцлагаар хэлээд байхад л манайхан тоохгүй байгаамдаа…

Avatar

Зочин 2021-03-01 192.82.70.49

Dax gedeg ni ajillaj bn uu

Avatar

Зочин 2021-03-01 122.201.21.25

Ажиллах нь ажиллаж л бна, гэхдээ койн авч бол жийнэ харин зарж болохгүй. Бна

Avatar

Зочин 2021-03-01 66.181.176.57

ardiin ganhuyag aihtar zalitai luivarchin shuu

Avatar

Зочин 2021-03-01 103.212.116.151

БОЛОВСОН ЛУЙВАР. ЦАХИМ ВАЛЮТАД ХЯЗГААР ГЭЖ БАЙХГҮЙ. ГОЛ ХИЙХ АЖИЛ НЬ ХҮМҮҮСИЙН ШУНАЛЫГ МААЖИЖ ХӨӨСИЙГ ХӨӨСРҮҮЛЖ БАЙХ ЯВДАЛ ЮМ. 10 ЖИЛ Ч ХӨӨСӨРЧ БОЛОХ ЮМ БАЙНА.

Avatar

Хаха 2021-03-01 202.21.108.133

ЕР БОЛ АРИЛЖААНД ОРЖ БАЙГАА БҮХ ТҮҮХИЙ ЭД БАНК БИКОЙН БАЙ БҮХ ЗҮЙЛ ХӨӨС БОЛООД Л ЗАМРАН ТАВИЛАНТАЙ

Avatar

залилагч Ганхуяг 2021-03-01 202.55.188.44

наадах чинь цахим мөнгө бишээ өөрсдөө урамшууллын оноо гэсэн бна, Монголбанкны цахим мөнгө нь 1 цахим мөнгө 1 төгрөгтэй тэнцдэг, ханш байхгүй, цаанаа банканд баталгааны дансанд байршдаг, харин Ард койн бол төгрөгтэй харьцах ханштай криптовалют юм, ханш нь байнга савлана, Ардынхан үнэгүй оноо тарааж тэрийгээ нөгөө талд нь нуугдаж арилжаанд оролцоод маш их бэлэн мөнгийг криптовалют мэддэггүй хүмүүсээс татан төвлөрүүлж бна, ажиллах зарчим маш энгийн, чи жоохон мөнгөө алдана, ард залилж авна

Avatar

Зочин 2021-03-01 66.181.161.5

Hasiin Ganhuyg gegch zalit hulgaich ard irgedees bas yaj mungu shulj avch boloh ve gsn shine arga zali gargatsan enemuu umhii hulgaichaas tur umchuu butsaaj avaach muu p***a luivarchin baahan sanhuugiin medleggui humuusiig luivardaad 90eed onii dunduur biluu baahan hadgalamjiin horshoonuud dampuurch baahan irged hurungu munguruu hohirood shuuhdeed uil tamaa edleed uldsen teren shig ym bolovoo batalgaat ymand hurungu oruulalt hiih heregt bdgshdee

Avatar

Зочин 2021-03-01 124.158.96.102

Би хувьдаа ард Ганхуягт итгэдэг. Тэр бусдыг залилах нөхөр биш ээ.

Avatar

Зочин 2021-03-01 139.5.216.138

Luivarchin Gankhuyag munguu aldav daa ni mongolchuud mini ee

Avatar

Зочин 2021-03-01 66.181.182.129

Луйварчингууд дотоод ажилчидаасаа хүртэл тэтгэвэрийн сан байгуулна гэж цалингаас нь мөнгө татдаг. Ажлаас гарч, тэтгэвэрийн санд өгсөн мөнгөө буцааж авах гэтэл өгөхгүй гэж луйвардсан новшнууд. Гахай нарт мөнгөө алдвал сүйрэл болно. Луйварчин ард санхүүгийн нэгдэл.

Avatar

Зочин 2021-03-01 27.123.214.2

Байраа зарж мөнгөө хийчихээд, дараа нь цусаар уйлаад, улсаас мөнгө нэхээд яваад байдаг шүү хаха.

Avatar

Hugo 2021-03-01 122.201.22.79

Uher Mongolchuudaa ysandaa tultal moljuuleed mooroldood bai

Avatar

Зочин 2021-03-01 122.201.21.25

Dax аап нь зарах товч нь идэвхгүй болон хүмүүс зарж чадахгүй бөөн юм болжиыгаашд одоо

Avatar

Зочин 2021-03-01 139.5.219.137

sain shalgasan deer de olon hun hohirch medne. mongol bank, sanhuugiin zohitsulah horoo yu hiij bna.

Avatar

Зочин 2021-03-01 139.5.219.137

luivarchidiig hamgaalj bga yum shig zov buruu geed helehgui dulii dumbe baigaad bj bolohgui.

Avatar

Зочин 2021-03-01 103.212.116.151

МОНГОЛ ШИГ ХҮН АМ БАГА ЗАХ ЗЭЭЛ ЖИЖИГ ГАЗАР ИЙМ СХЕМ УДААН ЯВАХГҮЙ.

Avatar

Зочин 2021-03-01 23.106.249.39

Coin bish shuu dee Sanhuugiin zalilan! Erh zuin zohitsuulalgui orchind hiij bui bolovson luivar! Hamciin gol ni daraa ni yal avahgui. Humuus hohirood l uldene. Mash olon hun baga baga dungeer aldah uchir zargaldahgui bh

Avatar

Зочин 2021-03-01 103.212.116.151

ЭРҮҮЛ УХААНААР БОДСОН Ч БҮГД АШИГ ОЛНО ГЭЖ ЮУ БАЙХАВ. ӨНӨӨДӨР ОЛОН ХҮН ХОШУУРЧ МӨНГӨӨ ХИЙЖ БАЙГАА ЮМ. ХҮМҮҮСИЙН ИТГЭЛ СУЛРААД МӨНГӨӨ ТАТААД ЭХЭЛВЭЛ Ч. ЦАХИМ ВАЛЮТ УДААН ОРШИН БАЙГАА НЬ ХҮМҮҮС ӨСНӨ ГЭСЭН ИТГЭЛ ДЭЭР МӨНГӨ НЭМСЭЭР ХАНШ ӨСЧ БАЙДАГ ЮМ. ХҮМҮҮСИЙН ИТГЭЛИЙГ БАЙНГА ТӨРҮҮЛЖ БАЙХЫН ТУЛД БАЙНГА ЛАЙВ ХИЙЖ СЭНХРҮҮЛЖ БАЙХ НЬ ЧУХАЛ ЮМ

Avatar

Зочин 2021-03-01 103.212.116.151

НЭГ ӨДӨР Л ЭНЭ ХӨӨС ХАГАРНА.

Avatar

Зочин 2021-03-01 202.9.40.163

Ард коиндмөнгөө алд. Ганхуягт үндсэн хөрөнгө ч байхгүй. Хохирцгоо. Би сануулсан шүү. Дараа нь гуншигнаад байв

Avatar

Иргэн 2021-03-01 66.181.181.157

Ард койн нэг л өдөр навс унана шүү

Avatar

Зочин 2021-03-01 64.119.16.8

Б.Наранзун Ганхуягтай хам хэрэгтэн шүү!!!! Ард коиныг( ууг нь коин биш юм)их сурталчилж бгаа далдак!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж