Хот хооронд зорчих тасалбарыг зөвхөн цахимаар захиална

Хуучирсан мэдээ: 2021.02.28-нд нийтлэгдсэн

Хот хооронд зорчих тасалбарыг зөвхөн цахимаар захиална

Хот хооронд зорчих тасалбарыг зөвхөн цахимаар захиална

Авто тээврийн үндэсний төв (АТҮТ)-өөс мэдээлснээр, хот хоорондын нийтийн тээвэр гуравдугаар сарын 1-ний өдөр буюу маргааш эхэлнэ. Улаанбаатар хотоос орон нутаг руу автобусаар зорчих иргэд хот хоорондын нийтийн тээврийн тасалбарыг зөвхөн цахимаар захиалах юм байна. Онлайн захиалгын программ "Гэрэгэ" системстэй холбогдох тул ПСР шинжилгээ өгснөөс хойш 72 цагийн дотор билетээ бичүүлэх боломжтой аж. Шинжилгээ өгөөгүй бол зорчих тасалбар бичигдэхгүй юм байна.

Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ Covid-19-ийн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж өнгөрсөн хугацаанд таван удаа хязгаарлалтад орсон ч хэвийн горимдоо орох бэлтгэлээ хангажээ.

АТҮТ-тэй гэрээтэй 61 ААН-ийн автобус 67 чиглэлд зорчигч тээвэрлэдэг байна. Дээрх байгууллага, ААН-үүд тээврийн хэрэгслээ техникийн аюулгүй, бүрэн байдлыг хангах үзлэг оношилгоонд оруулж, халдвараас сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэжээ. Албан ёсны шийдвэр гараагүй ч бэлэн байдлаа хангаж, хот хоорондын нийтийн тээвэр зорчиход бэлэн гэдгийг АТҮТ-ийн Зорчигч тээврийн албанаас мэдээлэв.

Мөн ЗТХЯ-наас өгсөн чиглэлийн дагуу аймаг, орон нутаг дахь Авто тээврийн төвүүд бэлтгэлээ хангажээ. Тухайлбал, Улаанбаатар-Улаангомын чиглэлд нийт 54 автобус үйлчилдэгээс 53 нь техникийн үзлэгт орсон байна.

Дорнод аймгийн Авто тээврийн төв хот хоорондын нийтийн тээврийн цагийн хуваарийг өөрчилж, үндсэн цагийн хуваариар өдөр бүр 08.00-13.00, 18.00 цагт зорчдог байсан бол одоо халдвараас сэргийлж, өдөрт 1 удаа, оройн 18.00 цагт Улаанбаатар-Чойбалсангийн чиглэлд богиносгосон цагаар явж байхаар болжээ. Энэ чиглэлд таван ААН-ийн 40 орчим автобус зорчдог байна.

Хот хооронд явах аймаг, орон нутаг болон нийслэлд бүртгэлтэй 958 тээврийн хэрэгсэл, 1400 мэргэшсэн жолооч байдаг ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж