Аки башёгийн тасалбар борлуулалт муутай байна

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Аки башёгийн тасалбар борлуулалт муутай байна

Японы мэргэжлийн сумо бөхийн намрын башё ирэх сарын 12-26-ны өдрүүдэд Токио хотын Кокугикан ордонд үргэлжилнэ. Энэ жилийн аки башёгийн тасалбар албан ёсоор өнгөрөгч бямба гаригаас эхлэн худалдаалагдаж эхэлсэн боловч өнөөх л дуулиан, шуугианы улмаас тасалбарын борлуулалт тун тааруу байгаа ажээ. Тасалбар худалдаанд гарсан өдөр буюу өнгөрөгч бямба гаригт нийт 962 тасалбарт борлуулсан нь өнгөрсөн жилийнхээс 40 хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Тодруулбал, жилийн өмнөх аки башёгийн тасалбар эхний өдрөө л гэхэд 1698 хувь зарагдаж байжээ. Түүнчлэн баасан гаригт 700 орчим тасалбарын урьдчилсан захиалга авсан нь тавдугаар сард мөн Токио хотноо болсон нацу башёгийн тасалбарын захиалгын тал хувьд нь ч хүрэхээргүй үзүүлэлт гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж