Шадар сайд УОК-ын шуурхай штабт ажиллалаа | News.MN

Шадар сайд УОК-ын шуурхай штабт ажиллалаа

Шадар сайд УОК-ын шуурхай штабт ажиллалаа

Шадар сайд УОК-ын шуурхай штабт ажиллалаа

Цар тахлаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа идэвхжүүлэх үүднээс Засгийн газар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг цуцалж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувийг нээн ажиллуулж эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Улсын онцгой комиссы Шуурхай штабт ажиллав.

Тэрбээр энэ үеэр гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах 14 хоногийг бууруулж 10 хоног, гэрээр нь ажиглах дөрөв хоног болгосон, дотоодын халдвар тээгчийг 7+7 (тусгаарлах байранд 7 хоног, гэрээр ажиглах 7 хоног) тусгаарлах болсон түр журмыг хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг хангах, иргэдэд заавар, зөвлөмжийг цаг алдалгүй хүргэх, гомдол, саналыг нь шийдвэрлэх болон бусад асуудлаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгчээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-28 202.9.46.214

Хурандаа Ууганбаярыг одоо болтол халаагүй юм уу?

Avatar

Зочин 2021-02-28 203.98.76.100

Хүнийг ажил хийлээ гэж халж болдоггүй байх. Бүтэн жил энэ өвчинтэй арын фронтод тэмцэж байгаа хүн шүү. Одоогийн шинээр солигдсон дарга нар нь энэ хүний ажлыг авах гэж элдэвлэж байгаа бол ичих хэрэгтэй л дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж