Малайзад 250 гаруй сургуулийг хаажээ

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

Малайзад 250 гаруй сургуулийг хаажээ

 

Малайзад сүүлийн хоёр хоногт агаарын температур Цельсийн 37 С хүрч халснаас 250 гаруй сургуулийг хаасан байна. Малайзын боловсролын яамнаас сурагчийн эрүүл мэндийг хамгаалахын тулд сургуулийг хаах шийдвэр гаргажээ. Халуун цаг агаар нь хүнсний ногооны ургалтыг удаашруулснаар үнэ өсөхөд нөлөөлж байгаа аж.

 

Энэ оны эхний хоёр сард цаг агаарын хэвийн бус үзэгдэл Азийн олон хэсэгт ажиглагдсан бөгөөд Тайланд, Филиппиний газар тариалангийн салбар их хохирол амсч байна.  Номхон далайн гадаргын температур халах нь дэлхийн зарим газарт их хэмжээний аадар бороо авчирдаг бол зарим хэсэгт нь ган гачиг болдог аж. Өнгөрсөн долоо хоногт Пакистаны Хайбер Пахтунхва мужид аадар борооны дараа үер болсноос 50 гаруй хүн амь үрэгдсэн юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж