Зэвсэгт этгээдүүд өнгөрсөн долоо хоногт Нигерийн төв нутагт 27 эрэгтэй сурагчийг сургууль дээрээс нь хулгайлсан хэрэг гарсан билээ. Мөн хэрэг гарсан сургуулийн ойролцоо дахин нэг сургуульд зэвсэгт этгээдүүд халдаж, 317 охин хулгайлсан хэрэг гараад удаагүй байгаа юм. Орон нутгийн цагдаа нар охидыг хайж эхэлсэнээс хойш барьцаалагч нар 27 хүүг суллан явуулсан ч охидоос сураггүй хэвээр байгаа аж.
Сүүлийн үед Нигерийн зэвсэгт бүлэглэлүүд сургуулиудыг гол байгаа болгож байгаа юм. Жишээлбэл, энэ сарын 17-нд нэр нь тодорхойгүй зэвсэгт бүлэглэл Нигерийн Кагара мужийн засгийн газрын шинжлэх ухааны дунд сургууль руу дайрч, 27 эрэгтэй сурагч, сургуулийн гурван ажилтан болон зарим сурагчдын ар гэрийнхнийг хулгайлжээ. Болсон явдлын үеэр нэг сурагч харамсалтайгаар амь насаа алдсан байна.
Суллагдсан хөвгүүд ихэд ядарч туйлдан, цангасан байсан бөгөөд ихэнх нь цэргүүдээс ус өгөхийг гуйжээ. Нигерийн Засгийн газрын мэдээлснээр, хөвгүүд бүгд 15-18 насныхан аж.
Хөвгүүдийг суллахаас хэдхэн хоногийн өмнө мөн л тодорхойгүй зэвсэгт бүлэглэл ойролцоох Замфара мужийн сургууль руу дайран, 317 охин хулгайлсан хэрэг гарчээ. Ноцтой хэрэг гарсан тул нутгийн цагдаа нар бүх хүчээ дайчлан охидыг эрэн хайж байгаа аж.
Барьцаалагч нар засгийн газраас мөнгө шаарджээ. Харин охидын ар гэрийнхэн барьцааны мөнгийг төлөх чадвартай тул удахгүй төлж, охидыг эсэн мэнд гэрт нь авчирна хэмээн итгэж байгаагаа илэрхийлжээ.
Эхэндээ Африкийн баруун хэсгийн Исламын улс бүлэглэл болон "Боко Харам" жихадист бүлэглэлүүд ихэвчлэн сургуулиуд руу халдан, сурагч барьцаалж мөнгө нэхдэг байсан бол удалгүй нэр нь тодорхойгүй янз бүрийн бүлэглэлүүд гарч ирэн, тэдний аргыг хэрэглэдэг болжээ.
Энэ сарын 26-нд болсон хурал дээр тус улсын засгийн газрынхан Ерөнхийлөгч Мухаммаду Бухариг гэмт этгээдүүдэд мөнгө, машин өгч өөгшүүлдэг бодлогыг даруй өөрчилж, таслан зогсоохгүй бол энэ мэт хэргүүд хэзээ ч тасрахгүй хэмээн шүүмжилсэн байна.
Үүнээс өмнө өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Кацина мужид 350 орчим эрэгтэй хүүхэд хулгайлагдсан бөгөөд цэргүүд амжилттай аварсан юм. Мөн 2014 онд "Боко Харам" бүлэглэл Чибок хотоос 270 гаруй охин хулгайлсан хэрэг гарч байв. Хулгайлагдсан охидын 10 орчим нь одоо хэр нь сураггүй хэвээр байна.
Эх сурвалж: REUTERS
Зочин 2021-02-28 66.181.186.31
Танай сайт Монголыг удахгүй Африк болох заяатай гээд байлуу ?
Зочин 2021-02-28 202.126.90.103
Христийн шашин гэж хүнийг ийм зомби болгож байгаа юм даа.
Zochin 2021-02-28 66.181.177.163
end hrist yamar hamaa bna uheree, musulmanuud hulgai hiij huvhindej bna gej naana chin bichsen bgag oilgodoggui uher uu chi.
Usan tarhi 2021-02-28 218.37.42.190
Christ musalmanaa ch yalgahgui baij yu h*****d bga malantsar we. Musalmanchuudiin hiisen ajil bnda ergvv lambugai mine.
Zochin 2021-02-28 66.181.177.163
islamiin shashin gej huniig iim huchindegch a luurchin zombie bolgoj huvirgaj bgaa yum da
Зочин 2021-02-28 202.21.108.44
Английн колони байсан Нигери ч бүтэхгүй газар л даа. Хамаг түүх, соёлыг нь устгачихсан болохоор аргагүй л биз. Бүр өөрсдийнхөө хэлээр ч ярьдаггүй. Англи хэл албан ёсных. Англичууд з****г барьж орж ирээд хядлага хийж байсныг зөв гээд ойлгочихсон. Тэгвэл мундаг харагдана гээд өөрсдийгөө хядаад сууж байдаг бүтэхгүй гарууд. Колоничлол гэж нэг ийм аймар зүйл байна. Манайд бас англи хэл рүү шилжвэл хөгжинө гээд байгаа оркууд чинь эцэст нь Монгол Улсыг, монголчуудыг үгүй хийхийг хүсэгчид мөн.
zochin 2021-02-28 66.181.177.163
umhii orosuudad huchinduulj baihdaa taarsan ork
Зочин 2021-02-28 124.158.69.200
нэг юм ярихаар л орос гэх юм, түүх нь үнэн л юм чинь чи яах юм, тархи угаагдсанаа л харуулж бухимдах юм даа, хөөрхий