Испани: Далайд олон сар гацсан 850 үнээг устгах ёстой

Хуучирсан мэдээ: 2021.02.28-нд нийтлэгдсэн

Испани: Далайд олон сар гацсан 850 үнээг устгах ёстой

Испани: Далайд олон сар гацсан 850 үнээг устгах ёстой
A crane moves a container next to livestock ship "Karim Allah", that carries nearly a thousand Spanish cattle stranded on ship with suspected bluetongue disease, at Escombreras port, in Cartagena, Spain, February 27, 2021. REUTERS/Juan Medina

Испанийн Хөдөө аж ахуйн яамнаас өчигдөр (2021.2.27) Газар дундын тэнгист олон сар гацсан 850 гаруй үнээг цааш тээвэрлэлгүйгээр устгах ёстой хэмээн мэдээлжээ.

Үнээнүүдийг хоёр сарын өмнө Испанийн зүүн өмнөд эргийн Картагена боомтоос Карим Аллах усан онгоцонд ачсан ч худалдан авах хүн олдоогүйгээс болж гарах гарцгүй, хүнд нөхцөлд хоёр сар гацаасан байна. Улмаар хэд хэдэн оронд зарахаар удаа дараа оролдсон ч тэд үхрийн шүлхий өвчнөөс сэрэмжлэн татгалзацгаасан аж.

Нутгийн захиргаа хөлөг онгоцонд гарах гарцгүй удаан хоригдож тарчилсан үнээнүүдийг “унтуулах” нь хамгийн хүнлэг, зөв сонголт хэмээн үзсэн байна. Гэвч тэдгээр үнээнүүдийг үнэхээр шүлхий өвчин туссан эсэх талаар албан ёсны мэдээлэл байхгүй байгаа аж.

Испанийн Хөдөө аж ахуйн яамнаас “Хөлөг онгоцны эзэд үнээнүүдийг хол газар тусгаарлаж байгаад ном журмын дагуу устгах хэрэгтэй. Хэрвээ чадахгүй бол яамны зүгээс өөр арга хэмжээ авна” хэмээн мэдээлжээ.

Хөлөг онгоцны эздийн хуульч “Яамны мэдэгдэлд үнээнүүдийг яагаад устгах ёстойг нарийн тайлбарлаагүй. Эхлээд тэднийг шүлхий тэргүүтэй ямар нэг хүнд өвчин туссан эсэхийг шинжилж үзэж байж шийдвэр гаргах нь зүйтэй” хэмээн хэлсэн байна.

Үнээнүүдийг анх Туркэд хүргэхээр ачсан ч Испанид шүлхий өвчин дэгдсэн хэмээн Турк улс Испаниас амьд амьтан импортлохоо зогсоожээ. Түүнээс хойш үнээнүүдийг Ливан тэргүүтэй хэд хэдэн оронд санал болгосон ч бүгд худалдан авахаас татгалзсан байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ХарамсалтайХарамсалтай
8
ХөөрхөнХөөрхөн
8
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж