АСЕМ-д үйлчлэх унаа бэлэн үү? | News.MN

АСЕМ-д үйлчлэх унаа бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

АСЕМ-д үйлчлэх унаа бэлэн үү?

Ирэх долдугаар сард болох АСЕМ-ын дээд түвшний 11 дэх чуулга уулзалтад оролцохоор 3500-4000 орчим зочид, төлөөлөгчид, сэтгүүлчид ирэх төлөвтэй байна. Иймд АСЕМ-ын зочдын үйлчилгээнд 350 орчим машин ашиглах бөгөөд одоогоор энэ ажил 85 хувьтай байгааг албаныхан хэлэв.  

Өнгөрсөн долоо хоногт /4.08/ АСЕМ-ын уулзалтын үеэр зочид төлөөлөгчдийн хамгаалалтад үйлчлэх “Тоёота Приус-30” загварын 52 ширхэг машиныг ЦЕГ-ын авто баазад  хүлээлгэж өгсөн билээ. Удахгүй БНСУ, Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлт хийх зорилгоор 200 автобус импортлохоос 40 орчмыг нь хөнгөлөлттэй зээлээр оруулж ирэх гэнэ. Эдгээр автобусыг АСЕМ-д ашигласны дараагаар нийтийн тээврийн үйлчилгээнд шилжүүлэх юм байна.

Мөн чуулганы үеэр нэг улсад үйлчлэх таван автомашины цуваа байхаар төлөвлөж байгаа бөгөөд зочид төлөөлөгчдийн ачаа тээшийг тээвэрлэх автомашин дутагдалтай байгаа ажээ. Дашрамд дурдахад, АСЕМ-ын үйлчилгээнд үйлчлэх 10-20 орчим “Мерседес бенз” автомашин байгаа бөгөөд иргэд, хувийн байгууллагуудад техникийн аюулгүй байдал хангасан, хар өнгөтэй “Мерседес бенз” загварын автомашинаа үнэ төлбөргүй ашиглуулахыг уриалж байна. Мөн иргэд цахим орчинд хувийн унаагаа хэрэглүүлэх санал бичиж байгаа ч албан ёсоор нэг ч хүн хандаагүй гэдгийг албаныхан онцоллоо. 

А.ЦЭЭСҮРЭН

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

saraa 2016-04-11 62.205.91.177

baigaa unaagaaraa yulchil,,,,,,,olsoj yadarch baigaa xvmvvst naad ilvv garaad baigaa mongoo zartsuul,,acem d bayan xaragdax geed baigaa nereer mongo zabshix gej baixgyu yu luibarchid xurdan yxej dald oroosoo

ЕВРЭЙЧҮҮДИЙН ПРОТОКОЛООС 2016-04-11 122.201.31.39

АСЕМ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ ЛАВ МАНАЙ МОНГОЛ УЛСЫГ ХЭЗЭЭ ХЭНТЭЙ НЬ НИЙЛЖ ЯМАР БАЯЛАГ ГАЗАР БАЙГААГ ЭЗЛЭН АВАХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ЯРИЛЦАХ ГЭЖ Л ИРЖ БАЙГАА БАЙХ ӨӨР ТЭДЭНД МОНГОЛЧУУД ЛАВ ХЭРЭГГҮЙ ШҮҮ ДЭЭ

Зочин 2016-04-11 203.194.114.76

Хувь хүн үнэгүй үйлчилхэд хулгайч төрийн түшмэдүүд мөнгийг нь иднэ.

Зочин 2016-04-11 202.9.41.77

hen unegu tureesluuldeg yum. olon yum yarilgu udriin 100, 200g ugud tureeselcheech chadahq bol chatsaga tsarailaad yawtsga hudla ***** nar

Зочин 2016-04-11 202.170.84.188

Ланд 200 -гаар үйлчилмээр байна. хэд л бол хэд байж болно. Харин хоногийн хэдээр түрээслэх ямар шаардлагууд тавигдах талаараа нийтэд зарлаарай. Ланд Крузер Клуб.

Irgen 2016-04-11 91.183.239.238

Er n yu bolson gej une tulburgui ashigluulah yum be, ehleed unetei gd bsn yu bolson be, ingeed l novshrood eheldeg yum, tegeed daraa n ta nart urialaad baihad unegui ashigluulahgui geed tegeed bid nar arga yadaad iim uneer mashin tureeslej ba gd tengert hadsan une helne dee, yostoi novshnuud yumaa

Зочин 2016-04-11 103.229.121.165

END ULS ARAI BISHEE 3,4 TERBUMAAR 52 PURUS BODIT UNE 40 SAY MASHIN BURES 25 SAYIG GUSDAG HEN VE HETINHEN AVILGATAI TEMTSEH GAZART OGOCHEE 1,4 TERBUMIG IDSEN B.A

Зочин 2016-04-11 103.10.23.193

нийтийн

Зочин 2016-04-11 103.10.23.193

ЦЕГ-ын баазад

Зочин 2016-04-11 103.10.23.193

mashinac gadna nexp hu dund obpn uzatz chini zugu.

Зочин 2016-04-11 103.10.23.193

mashinac gadna nexp hu dund obpn uzabc chini zugu.

zochin 2016-04-11 37.220.133.161

Nadad baidag bol bi durtaigaar hed honog ashigluulana. Hen negend baigaa bol tuslaarai.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж