Лэйди Гага нохдоо олж өгсөн эмэгтэйг 500 мянгаар шагнана

Хуучирсан мэдээ: 2021.02.28-нд нийтлэгдсэн

Лэйди Гага нохдоо олж өгсөн эмэгтэйг 500 мянгаар шагнана

Лэйди Гага нохдоо олж өгсөн эмэгтэйг 500 мянгаар шагнана

Энэ долоо хоногт АНУ-ын алдарт дуучин Лэйди Гагаг Италид байх хойгуур дээрэмчид нохой салхилуулагчийг нь цээжин тус газарт нь дөрвөн удаа буудаж, нохдыг нь дээрэмдэн авч явсан хэрэг гарсан билээ. Дуучны гурван нохойны нэг дээрмийн үеэр зугтаасныг маргааш нь цагдаа нар олж, Лэйди Гагагийн бие хамгаалагчид хүлээлгэн өгчээ. Харин хоёр нохой нь сураггүй байгаа бөгөөд нохдыг нь эсэн мэнд авчирч өгвөл 500 мянган ам.доллараар шагнана хэмээн Лэйди Гага ам гарсан юм.

Алга болсон Франц бульдог үүлдрийн хоёр нохойг энэ сарын 26-нд нэгэн эмэгтэй авчирч өгчээ. Нохдыг Лос Анжелесийн цагдаагийн газарт авчирч өгсөн эмэгтэй дээрмийн хэрэгт огт холбогдолгүй нэгэн бөгөөд нохдыг хэрхэн олсон нь одоохондоо нууц хэвээр байгаа аж.

Лэйди Гага амласан ёсоор тус нууцлаг эмэгтэйд 500 мянган ам.долларын шагналаа өгөхөөр бэлдэж эхэлжээ. Гэвч цагдаа нар дээрх шагнал гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа юм.

Нохой салхилуулагч Райан Фишерийн биеийн байдал сайжирсан бөгөөд эмч нарын хэлж байгаагаар тэр бүрэн эдгэрэх бололтой.

Эх сурвалж: TELEGRAPH, INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж