УИХ-ын дарга З.Энхболдыг сайн дураараа албан тушаалаасаа татгалзах ёстой гэсэн шаардлагыг УИХ дахь МАН-ын бүлгээс өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын даргад мэдүүлсэн. Үүнд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр хариу илгээжээ.
Түүнд “З.Энхболд УИХ-ын даргаар сонгогдон ажилласнаар улс орон урьд өмнө хэзээ ч байгаагүй өрийн дарамтад орж, гадаад хөрөнгө оруулалт зогсож, улсын эдийн засаг, нийгэм эдийн засгийн амьдрал гүнзгий хямралд өртлөө гэсэн хэт улстөржсөн дүгнэлтээр УИХ-ын баталсан аливаа шийдвэрийн өмнөөс УИХ-ын даргыг буруутгахгүй үндэслэлгүй байна.
… МАН-ын бүлгийн шаардлагад “УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлаж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдсан гэжээ. МАН-ын бүлгийн гишүүд Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийн зохицуулалтыг өнөөдрийг хүртэл ойлгож мэдээгүй байгаа нь харамсалтай” гэжээ.
Г.ДАРЬ