Сэтгүүлчийн аллагыг Саудын Арабын ханхүү захиалсныг илчлэв | News.MN

Сэтгүүлчийн аллагыг Саудын Арабын ханхүү захиалсныг илчлэв

Хуучирсан мэдээ: 2021.02.28-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчийн аллагыг Саудын Арабын ханхүү захиалсныг илчлэв

Сэтгүүлчийн аллагыг Саудын Арабын ханхүү захиалсныг илчлэв

“Washington Post” сонины сэтгүүлч Жамал Хашогги 2018 онд Туркийн Истанбул дахь Саудын Арабын консулын газар руу ороод ор сураггүй алга болсон юм. Удаан хугацаанд мөрдөн шөлгөх ажиллагаа явуулсны эцэст түүнийг тус консулын газарт хөнөөгөөд, цогцсыг нь хэсэглэж, хүчилд уусгасныг тогтоож байв.

Уг хэргийн захиалагч нь Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү Мохаммед Бин Салман байсныг АНУ-ын тагнуулын байгууллага анх удаа олон нийтэд ил болгожээ. Ийм дүгнэлт 2018 онд гарч байсан ч Дональд Трампын засаг захиргаа газрын тосны хамгийн том экспортлогч, гол холбоотныхоо эсрэг мэдэгдэл хийхээс зайлсхийж байв.

Хүний эрхийн асуудалд илүү анхаарал хандуулдаг Ерөнхийлөгч Байдены захиргаа уг хэргийн үнэн мөнийг зарласан нь энэ бөгөөд ханхүүгийн ойрын хүрээнийхэнд хилийн хориг тавьсан байна. Гэхдээ ханхүү Мохаммед Бин Салманд хориг тавиагүй ажээ. Мөн Саудын Арабад довтолгооны зориулалттай зэр зэвсэг нийлүүлэх гэрээгээ цуцалж, батлан хамгаалах зориулалтын зэвсэг техникийн нийлүүлэлтийг ч цаашдаа хязгаарлах төлөвтэй байгаа юм байна. Харин Саудын Арабын засгийн газар дээрх тайланг үнэнд нийцэхгүй, худал хуурмаг мэдээлэл гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-28 64.119.20.96

Зиаа! Яршиг цаашаа нэг урвагчыг устгаа л биз!! Манай гариг дээр угаасаа ийм л байсан, хойшид ч ийм л бн!

Avatar

Дорж-4 2021-02-28 203.98.77.101

Дианагийн үхэл ч гэсэн бас зохион байгуулсан зүйл. Учир нь тэрээр ислам шашинтай эрээс жирэмсэн болсон байсан, түүнийг жолоочоор нь дамжуулж үр хөндүүлэхийг их шаардсан. Гэтэл тэр зөрсөн. Тэгээд мэдээж христ, лал шашинтай 2 хүн суух, тэр тусмаа Английн хатан хааны удамд ислам шашинтай э****з хүүхэд цусан төрөл болохыг Английн хатан хаан хүсээгүй, тэгээд л тэр амиараа, тэр ислам нөхөртэйгөө золиос болж автын ослоор хөнөөгдсөн. Наанаа хэдий гоё ярьдаг ч цаад бодит үнэн нь ийм буюу.

Avatar

Дорж-3 2021-02-28 203.98.77.101

Түүнийг хөнөөж буй үеийн аудио бичлэг нь цагт нь бичигдэж улмаар бүх мэдээлэл нь үүлэн системд хадгалагдсаныг сүүлд нь Туркийн тагнуулынхан олж мэдсэн. Түүнийг мөчилж хүчилд уусган бохир хоолойн шугамаар урсгасан. Аиь үрэгдсэн энэ сэтгүүлчийн бас авга ах нь Дональд Трампт 150 сая доллараар усан онгоц зарж байсан, нэг авгынх нь хүү нь Английн Диана гүнжтэй гэрлэх гэж яваад автын ослоор амиа алдсан. Ийм л удам түүхтэй нөхөр.

Avatar

Дорж-2 2021-02-28 203.98.77.101

Жамал Хашогги турк бүсгүйтэй гэрлэх гээд албан ёсоор паспорт, зөвшөөрөл юмаа авах гээд Турк дэх Саудын Арабын консулын байранд очсон. Өөрөө ч эвгүй зүйл тохиолдохоо мэдэж iphone гар утсаа турк бүсгүйдээ үлдээн өөр iphone-ийн гар утастайгаа орсон. Консулын өрөөнд орохоосоо өмнө цагаараа бичлэг хийх дээрээ тавиад орсон байдаг. Түүнийг ороход урьдчилж мэдэж байсан, Саудын арабаас ирсэн нөхдүүд араас нь хоолойг нь боомилох үеэр тэр гарнаасаа цагаа мулталж, цаг нь газарт унан ширээн доогуур орсон.

Avatar

Дорж-1 2021-02-28 203.98.77.101

Саудын Арабуудын баячууд АНУ-ын нийт үл хөдлөх хөрөнгийн 66%-ийг нь эзмшдэг. Энэ хунтайж мэдээж харгис, хэрцгийгээрээ алдартай. Гэхдээ амь үрэгдсэн Жамал Хашогги ч бас асуудалтай нөхөр байсан. Байнга л Саудын Арабны угсаа залгамжилсан хаад, хунтайжийг шүүмжилдэг байсан. Үнэн хэрэгтээ эх орноосоо урваж АНУ-д гарч Вашингтон пост сонины сурвалжлагч болсон хүн Түүнийг арабууд АНУ-ын тагнуул хэмээн харддаг. Захиалга өгсөн нь ч, бүр зохион байгуулсан хүн нь ч хун тайж өөрөө мөн.

Avatar

Зочин 2021-02-28 64.119.20.94

Нэг хүний эрхийг сайн хамгаалдаг юм байж хятадад хүний эрх зөрчигдөөд үндэстэнээрээ аюулд учираад байхад АНУ Н Ү байгууллага ОУ хүний эрхийн байгууллага дүлий байна эсвэл хятадаас айгаа юу

Avatar

Зочин 2021-02-28 202.55.188.108

энд хүний эрх түй ч хамаагүй .
сауд улсыг үндэслэгч сауд хааны анхны 50 хүүхдийн удмынханаас хэн нь тарийн эрх барих вэ гэсэн л асуудал шүү дэ. хааны шууд угсааны 2800 орчим хунтайж , отог овогийн өрсөлдөөн л болж буй. араб уламжлалаар тэнд том хүүхдүүд нь биш харин хааны дүү нар ээлжилж төр барих , зарчимыг одоогийн хаан өөрчилж өөрийн 3 дахь эхнэрийнхээ хүүг шууд угсаа залгамжлагчаар зарласан нь нийт хунтайжуудын дунд зөрчил үүсгэж буй. тэгээд ч угсаа залгамжлах хунтайж нь тус улсынхаа БХЯны

Avatar

Зочин 2021-02-28 202.55.188.108

сайд , ерөнхий сайдынхаа орлогч , үндэсний тагнуулын хорооны дарга, хөгжил шинэчилэлийн улсын хорооны дарга зэрэг албыг хашидаг эрх мэдэл нь бараг хаан ааваасаа илүү шахуу хүн . саудын 8 төрлийн тагнуулыг нэгтгэсэн ҮНДЭСНИЙ ТАГНУУЛЫН ХОРООНЫ ДАРГА

Avatar

zochin 2021-02-28 66.181.177.163

islamiin shashin gej huniig iim a luurchin zombie bolgoj huvirgah yum da.

Avatar

Зочин 2021-02-28 64.119.17.76

Хүний эрхийн асуудалд илүү анхаарал хандуулдаг Ерөнхийлөгч Байдены захиргаа :)))

Avatar

Бурхан 2021-02-28 192.82.75.242

Юм болгон төлөөстэй. Янкуудын мөнгөнд хахаж улс, үндэстнийхээ эрх ашгийн худалдсан нөхдүүд хүртэх шангаа хүртсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж