Дэлхий даяар тархаад байгаа цар тахлын улмаас Монголын Үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос зохион байгуулагддаг олон барилдаанууд цуцлагдсан билээ.
Онцгой дэглэмийн энэ үед спортын уралдаан, тэмцээнд оролцох тамирчдын тоо, зохион байгуулагдах хэв маяг өөрчлөгдөж байгаатай холбогдуулан үндэсний бөх сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, бөхчүүдийн нийгмийн асуудалд анхаарал хандуулах, бөхийн барилдаан зохион байгуулах эрх үүргийнхээ дагуу МҮБХ “Грийн шоу продакшн”-тай хамтран “Хийморь” төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.
Тус төслөөр шинэлэг хэлбэрийн, онц сонирхолтой, шагналын сан өндөр, бөх сонирхогчдын таашаалд нийцсэн энэ цагийн идэр залуу улс, аймгийн цолтой шилдэг бөхчүүдийн цуврал барилдаан зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Эхний барилдаанд Монгол Улсын харцага цолтой бөхчүүд оролцох бөгөөд барилдаан гуравдугаар сарын 14-ний Ням гаригт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
зочин 2021-02-28 66.181.176.80
Спортын уралдаан тэмцээн зохион байгуулахыг зөвшөөрөөгүй байгаа биз дээ, үзэгчгүй ч ялгаагүй, зөвшөөрөгдөөгүй байгаа шүү, энэ үндэсний бөхийн холбооныхон а гэхээр б гэж тэнэгтэхээ болимоор юм, бөхгүй хэцүүдээд байгаа юм харин ч нэг алга л байна шүү, тэгээд ч хэрүүл уруулаар дүүрэн завхарсан барилдааныг одоо хэн сонирхох вэ дээ
Зочин 2021-02-28 202.126.89.60
ОРОЙН ЦАГИЙН ХҮРДИЙН СПОРТ МЭДЭЭГ АЖИГЛАХАД ОЛОН УЛСАД БОЛЖ БУЙ СПОРТ ТЭМЦЭЭНҮҮД ДАНДАА ҮЗЭГЧГҮЙ БОЛЖ БАЙНА ЛЭЭ.
МОНГОЛД ҮЗЭГЧГҮЙ БӨХ БАРИЛДААН; ҮЗЭГЧГҮЙ ТОГЛОЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ.