Гайти улсын нийслэл Порт У Принс хотын ойролцоох Крой Де Буке шоронд энэ долоо хоногт бослого болж, дор хаяж 25 хүн амь үрэгдэж, 200 гаруй хоригдол оргожээ. Амь үрэгдсэн хүмүүс дунд шоронгийн захирал болон алдартай гэмт бүлэглэлийн толгойлогч Арнел Жосеф нар бий аж.
Орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар Жосеф гэгч хүчирхийлэл, аллага, хүний хулгай гэх мэт хамгийн хүнд гэмт хэргүүдийн зузаан түүхтэй, эрэн сурвалжлагдаж байсан гэмт хэрэгтэн юм байна. Тэрбээр хамгийн сүүлд цагдаа нартай буудалцахынхаа өмнө моторт дугуйгаар хотод явж байгаа нь харагджээ.
Гайтигийн харилцаа холбооны нарийн бичгийн дарга Франз Эксантус “Шоронгийн бослоготой холбоотойгоор 25 хүн амиа алдсаны дотор зургаан хоригдол, шоронгийн дарга Пол Хектор Жосеф нар бий. Бослого гарч, олон зуун хоригдол оргох үеэр ойр хавийн гэмгүй иргэд ч амь насаараа хохирсон” хэмээн мэдээлжээ.
Гэрчийн мэдүүлснээр, нэгэн хоригдол шоронгийн хуягууд руу автомат буугаар шүршиж, бослого эхэлсэн аж. Энэ сарын 26-ны өдрийн байдлаар 60 оргодол баригдсан бол 200 орчим оргодол эрх чөлөөтэй сэлгүүцэж буй талаар мэдээлжээ.
Эх сурвалж: INSIDER
Холбоотой мэдээ