11 дүгээр сургууль ашиглалтад орлоо | News.MN

11 дүгээр сургууль ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

11 дүгээр сургууль ашиглалтад орлоо

Ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд сурагчид нь хоёр ээлжээр хуваагдан хичээллэж байсан Физик-математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургууль өнөөдөр шинэ байрныхаа нээлтийг хийлээ. Өнгөрсөн оны өдийд шинэ сургуулийнхаа шавийг тавьсан тус сургуулийн барилгыг барихад 3.4 тэрбум төгрөгийг төсвөөс гаргажээ. Хуучин барилгыг нураах шийдвэр, санхүүжилт нь шийдэгдэхгүй удсанаас хугацаа алдаж, гурван жилийн турш энэ сургуулийн сурагчид өөр сургуулийн байрт хичээллэсэн байна. Математик, Физикийн хичээлээр улсдаа төдийгүй олон улсад толгой цохидог 11 дүгээр сургуулийн сурагчид хичээлийн шинэ байртай болсондоо баярлаж, онц сурахаа амлаж байлаа.

350 орчим хүүхдийн багтаамжтай гурван давхар сургуулийг барихад нэг жил хангалттай байсан. Иймээс нурах эрсдэлтэй барилгын жагсаалтад багтсан 73,38,32,14 дүгээр сургуулиудын барилгыг ч санхүүжилт нь шийдэгдвэл 2017 он гэхэд барьж, ашиглалтад оруулна гэдгийг Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас мэдэгдлээ. Дээрх дөрвөн сургуулийн хуучин барилгыг буулгаж, газарт нь шинэ сургууль барих ажлыг концессын гэрээний хүрээнд хийхээр болжээ. Энэ хавартаа багтан барилгын ажил нь эхлэх аж.

11 дүгээр сургуульд нийт 400 гаруй сурагч суралцдаг. Иймээс хичээлийн байр нь шинэчлэгдсэнээр  6-12 дугаар анги бүр нь нэг ээлжээр, бүгд өглөө хичээл нь орох боломжтой болжээ. Учир нь тус сургуульд бага анги байдаггүй. Хүүхдүүд долоо хоногийн өмнөөс шинэ байрандаа хичээллэх болжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2016-04-11 43.242.242.47

ямар сайхан мэдээ вэ?

Avatar

Зочин 2016-04-11 43.242.242.47

Сайхан мэдээ байна

Avatar

11 дүгээр сургууль ашиглалтад орлоо 2016-04-11 27.123.215.222

Сургууль ашиглалтанд орсон юм уу? сургуулийн барилга ашиглалтанд орсон юм уу?

Avatar

. 2016-04-11 131.170.5.3

сургуулийн барилга

Avatar

Зочин 2016-04-11 202.70.42.74

Миний хань энэ сургуулийн урлаг заалын тохижилтыг хийсэн юм даа гоё болсон байлаа ханиараа бахархаж байна

Avatar

Зочин 2016-04-11 202.9.42.4

1 eeljeer orj bolohgui ee, hajuugiin 31, 24 zereg zurguuliudiin achaalliig huvaaltsah heregtei shuu dee

Avatar

. 2016-04-11 131.170.5.1

31, 24 ийн ачаалыг хуваалцан гэдэг юу л бол. Би өөрөө 11 ийн сурагч. 31 ийн байранд байхад давтлага эдр болход хааяаа анги олдодгүй байсан. Одоо харин шинэ байрандаа орцон хүүхдүүд өдөр сургуулдаа хичээлийн дараа үлдэж хичээлээ давтаж сурлага нь улам дээшлэнэ байх

Avatar

Зочин 2016-04-11 81.164.99.236

Harin tiim sanal neg ba. Esvel ene bas tulburtei arai tusgai surguuli yumuu

Avatar

eej 2016-04-11 103.229.120.231

saihan medee bna

Avatar

Dorj 2016-04-11 91.183.239.238

Yagaad baga angiinhan surdaggui yum be, zaaval ingej tusd n yalgah hereg bga yumuu, tertee tergui huuhed surahaa hurvel haa ch surna, usnu, todrono. Surguuliin bair hureltseegui baihad shiidver gargaj baga angi avmaar um, tegvel dahiad 400 orchim huuhed shine tohilog surguulitai bolno, bi bol ingej bodoj ba

Avatar

. 2016-04-11 131.170.5.1

11 энгийн сургууль биш. Физик матын гүнзгийрүүлсэн сургалттай. Энд орход шалгалт өгж ордог. Тийм болохоор юугхиймбдээ шилдэгүүд нь л сурдаг гэсэн үг. Бага ангын хүүхдүүдийг авах боломжгүй байх, яагаад гэвэл цаанаас нь хүүхдийн тоонд тааруулж сургуулийг барьсан байгаа.

Avatar

Зочин 2016-04-11 202.179.25.107

11-р сургуулийн багш хамт олонд баяр хүргье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж