Улаанбаатарын цагаар өчигдөр (2020.02.27) 19:30 цагт “Буянт-Ухаа’’ олон улсын нисэх буудалд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн ачааны онгоц газардсан. Тус нислэгээр ОХУ-ын "Спутник-V" вакцины эхний ээлжийн 10 мянган тунг авчирсан юм. Дараагийн ээлжийн 10 мянган тун вакцин гуравдугаар сарын эхний долоо хоногт ирэх ажээ.
Засгийн газрын захиалгаар ОХУ-ын "Спутник V" вакцины 20 мянган тунг хүлээж авах юм.
ДЭМБ-аас “Спутник V” вакциныг бүртгэж авах бэлтгэл ажил хангагдаж байгаа төдийгүй ирэх сард багтаан бүртгэж авахаар төлөвлөжээ. "Спутник V" вакцинаар дэлхийн 40 гаруй улс орон иргэдээ вакцинжуулахаар бүртгэн аваад буй бөгөөд тус вакцины дархлаа тогтоох чанар 92 хувийн үр дүнтэй байгааг судлаачид тогтоосон байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ