“Тоттенхэм” талбайдаа “Юнайтед”-ыг хожлоо

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

“Тоттенхэм” талбайдаа “Юнайтед”-ыг хожлоо

Английн премьер лигийн 33 дугаар тойргийн хүрээнд хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байгаа “Тоттенхэм” клуб талбайдаа алдарт “Манчестер Юнайтед”-ыг хүлээж авлаа. “Тоттенхэм”-ийн дасгалжуулагч  Почеттино энэ клубт ирснээсээ хойш “Юнайтед”-ыг хожиж чадаагүй, бүр гоол ч оруулж байгаагүй гэсэн хар цуврал байсан. Тэгвэл энэ бүх хар цувралаа дуусгаж, өрсөлдөгчөө талбайдаа 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 65 оноотой болж, “Лестер”-ээс 7 оноо алдсан хэвээр үлдлээ. Тоглолтын 70 дахь минутад Деле Алли тооны харьцааг нээсэн бол 74 дэх минутад Алдервейрелд нэгийг нэмж, Ламела 76 дахь минутад гүйцээжээ. Ердөө л 6-хан минутын дотор “Улаан чөтгөрүүд”-ийг буулгаж авсан.

Тэгвэл энэ тоглолтой зэрэгцээд “Ливерпүүл” талбайдаа “Сток Сити”-г хүлээж авч, 4:1-ээр хожлоо. “Улаанууд” сэлгээний бүрэлдэхүүнээ гаргаж, гол тоглогчдоо амраасан ч гэсэн илүүрхэж чадлаа. Тоглолтын 8 дахь минутад Морена тооны харьцааг нээсэн бол Боян Кркич 22 дахь минутад тэнцүүлсэн. Гэвч 32 дахь минутад Старриж гоолдож, багтаа тэргүүлэл авчирсан. Улмаар Ориги 50, 65 дахь хоёрыг оруулснаар багтаа ялалт авчирсан юм. Ингэснээр “Ливерпүүл” 48 оноотой, 8 дугаар байрт бичигдэж байна. Гэхдээ хоёр тойргийн тоглолт дутуу байгаа. Энэ хоёр тоглолтдоо хожиж чадвал байр ахих бүрэн боломжтой байгаа юм.

Н.БОЛД

www.mminfo.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж