ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлтөөс 34.6 тэрбум төвлөрүүлнэ | News.MN

ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлтөөс 34.6 тэрбум төвлөрүүлнэ

ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлтөөс 34.6 тэрбум төвлөрүүлнэ

ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлтөөс 34.6 тэрбум төвлөрүүлнэ

Засгийн газрын 2020 оны 49 дүгээр тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийн газар байгуулагдаж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулган, холбогдох албан хаагчдыг чиг үүрэг, орон тоо, үйл ажиллагааны зардал, цалингийн сан, эд хөрөнгийн хамт Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжүүлж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн.

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор өнгөрсөн онд баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын хүрээнд ХХААХҮ-ийн сайдын 2020 оны А131 дүгээр тушаалаар “Зээлийн ерөнхий нөхцөл”-ийг батлан хөнгөлөлттэй зээлийн төсөл хүлээн авах, шалгаруулах арга хэмжээг зохион байгуулсан.

Арга хэмжээний хүрээнд нийт 1579 төсөл 238.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг ЖДҮГ-т цахим хэлбэрээр, орон нутагт цаасан хэлбэрээр авчээ. Салбарын сайдын багцалсан гурван зээлийн багцын хүрээнд сангаас шууд олгох хэлбэрээр 249 төсөлд 22.8 тэрбум төгрөг, банкаар дамжуулан “Жайка II үе шаттай төсөл”-ийн зээлийн 6 төсөлд 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож шийдвэрлэжээ.

Үүний үр дүнд таван жилийн хугацаанд дээрх аж ахуйн нэгжүүдэд шинээр 1497 ажлын байр бий болж, 811 ажлын байр хадгалагдаж үлдэх бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлд 6.4 тэрбум, орлогын албан татварт 1.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх юм байна.

Зээлийн эргэн төлөлтийн тухайд 2020 онд ЖДҮХС-д 33.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, үүнээс Хөгжлийн банкны бондын төлбөрт 3.5 тэрбум төгрөгийг, Засгийн газрын бондын төлбөрт 6.2 тэрбум төгрөгийг, бусад төлбөрт 1.0 тэрбум төгрөгийг төлжээ. 2019 онд төлбөрийн зөрчилтэй зээлдэгчийн зээлээс 6.7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол 2020 онд аян зохион байгуулсны үр дүнд 14.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.

2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар ЖДҮХС-гаас шууд 911 иргэн, аж ахуйн нэгжээс 191.7 тэрбум төгрөгийн, арилжааны таван банкаар дамжуулан олгосон 358 иргэн, аж ахуйн нэгжээс 69.3 тэрбум төгрөг буюу нийт 1269 иргэн, аж ахуйн нэгжээс 261.0 тэрбум төгрөгийн авлагатай. Үүний 42.7 тэрбум төгрөг нь Капитал банкны авлага аж.

Хөрөнгийн эх үүсвэрийн хувьд 2009-2020 онд нийт 688.3 тэрбум төгрөгийг бүрдүүлжээ. Улсын хэмжээнд 2009-2020 онд 8,235 төсөлд 991.8 тэрбум төгрөгийн зээл олгосноор шинээр 51,145 ажлын байр бий болж, 37149 ажлын байрыг хадгалсан байна.

ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлтөөс 2021 онд 34.6 тэрбум төгрөг төвлөрүүлж, Засгийн газрын бондын 41.3 тэрбум төгрөгийн төлбөр төлөх бөгөөд -6.7 тэрбум төгрөгийн хасах баланстай гарахаар байгааг З.Мэндсайхан сайд танилцуулгадаа онцлов.

Энэ онд Жижиг, дунд үйлдвэрийн газраас салбарын эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах, ЖДҮХС-гийн эргэн төлөлтийг нэмэгдүүлж, эх үүсвэрийг татан төвлөрүүлэх, жижиг дунд үйлдвэрийг дэмжих санхүүжилтийн бүтэц бий болгох, хамтарсан, хоршсон хөрөнгө оруулалт, инкубац, кластер, гарааны бизнесийг дэмжих чиглэлд ажиллахаар төлөвлөжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-28 192.82.69.48

Хугацаагүй болон хугацаат хадгаламж бол иргэний хуулийн гэрээний эрх зүйн зарчмаар зохицуулагддаг. Хоёр талын гэрээний нөхцөлийг төр дундуур нь дайрч ороод өөрчилдөг ёс хаана ч (Хойд Солонгос магадгүй?) байхгүй! Хувь хүний мөнгөн хөрөнгийг Банк хадгалахын зэрэгцээ гүйлгээнд оруулан ашиглаж орлого олдог! Үнэт зүйл хадгалахтай адил төмөр хайрцагт хийж түгжчихээд хав дараад суудаггүй биз дээ? Хүний мөнгийг ийнхүү ашигласныхаа төлөө төлбөр (хүү) төлдөг ёстой! Гэтэл төр гэж нэг муйхар юм хажуунаас ор

Avatar

Зочин 2021-02-28 192.82.69.48

Гэтэл төр гэж нэг муйхар юм хажуунаас дайрч орж ирээд хүүг тэглээд хаячихдаг юм гэнээ?!! Тэгэж болохгүй шдээ! Иргэний эрх зүйн гэрээний харилцаанд төр захиргааны аргаар ингэж туаглан оролцох эрх байхгүй ээ!!!! Хэрэв банк хүү төлөхгүй юм бол мөнгөө гэртээ хадгалсан нь дээр юм байна л даа.

Avatar

зочин 2021-02-28 64.119.22.164

Хямарлын зарим үед төрийн зохицуулалт оролцоо байлгүй яах билээ. Үүний хамгийн тод жишээ нь 1930 оны их хямралын үед болсон явдал.Төрийн зохицуулалтыг үгүйсгэж хэрхэвч болохгүй. Сүйрэлд ч хүрч болзошгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж