Сонгинохайрхан дүүрэгт анх 2018 онд “Өглөөний гудамж” байгуулж байсан. Иргэдийн талархлыг хүлээж байсан энэ ажлыг удахгүй нийслэлийн хэмжээнд үргэлжлүүлэхээр болжээ.
Улаанбаатар ийм гудамжуудтай болсноор иргэдэд өглөө 06:00-09:00 цагийн хооронд буюу ажил, сургуульдаа явах замдаа төрийн үйлчилгээ авах, худалдаа наймаа хийх, цаашлаад өглөөний гүйлт, амжилттай яваа хүмүүсийн лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалтад хамрагдах зэрэг боломж олгох юм.
Иргэд номын сан, сургалт дамжаа, төрийн үйлчилгээ авахаар заавал 09:00-10:00 цагийг хүлээх шаардлагагүй болно гэсэн үг. Цаашлаад иргэд өглөөний цагийг ашиглан өөрийгөө хөгжүүлэх, бүтээмжээ нэмэгдүүлэх боломж нэмэгдэх юм.
Энэ удаа уг ажлыг үргэлжлүүлж, нийслэлийн төвийн зургаан дүүрэгт бий болгохоор ажиллаж байна. Гаднын ихэнх хотод Morning street буюу “Өглөөний гудамж” байдаг. Энэ жишиг удахгүй ийн Монголд нэвтрэх юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ