Калийн хлорид асгарсан талбайн хөрснөөс дээж авчээ

Хуучирсан мэдээ: 2021.02.28-нд нийтлэгдсэн

Калийн хлорид асгарсан талбайн хөрснөөс дээж авчээ

Калийн хлорид асгарсан талбайн хөрснөөс дээж авчээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын долдугаар багийн Сүхбаатар өртөөний хоёрдугаар зам дээр энэ сарын 25-ны өдөр химийн бодис асгарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газар, Хилийн мэргэжлийн хяналтын албаны алба хаагчид, Төмөр замын ачаа тээврийн ажилчид, Байгаль орчны газрын байцаагч нар 16:29 цагт очиход калийн хлорид асгарсан байжээ.

Цагдаагийн байгууллага 10 метрт хамгаалалтын бүс тогтоон, 617.5 кг калийн хлоридыг 15 шуудайд хийж, “Гачуурт” ХХК-ийн агуулахад түр хадгалуулахаар ажилтан Г-т хүлээлгэн өгсөн байна.

Бодис асгарсан талбайг ус болон хуурай элсээр саармагжуулж, ариутгал, халдваргүйтгэл хийн, гурван цагийн турш ажиллажээ.  Уг бодис болон хөрснөөс дээж авч, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторид нэр төрлийг нь тодорхойлуулах, шинжлүүлэхээр ажиллаж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж