Голын ай сав, жалганд буусан иргэдтэй уулзав | News.MN

Голын ай сав, жалганд буусан иргэдтэй уулзав

Голын ай сав, жалганд буусан иргэдтэй уулзав

Голын ай сав, жалганд буусан иргэдтэй уулзав

Иргэд мэдээлэл дутмагаас болж зуны улиралд бүхэлдээ ногоон, тэгшхэн сайхан газар харагддагт хууртаж зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй бууж, өвөл нь халиа дошинд автаж, өмч хөрөнгөөрөө хохирох явдал гарсаар байна. Тиймээс Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаныхан Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбэ голын ай сав, жалганд зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдийн нөхцөл байдал, дүүргээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний явцыг шалгаж иргэдтэй уулзав. 

Хохирсон иргэдэд газар олгох ажлыг дүүргээс зохион байгуулж, нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж, дүүргийн Онцгой комисс шуурхай арга хэмжээ авч, суваг татаж, урсацыг гол руу чиглүүлэх ажил зохион байгуулж байгаа боловч ай сав газар тул ундарга нь тогтмол нэвчин гарсаар байгаа юм.

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн саарал ус Шар хадны үерийн хамгаалалтын суваг руу урсдаг. Тус урсгалын урд хэсэгт амьдардаг айлууд далан дээгүүр нэвтрэхийн тулд хоёр байршилд ЗИЛ-130 машины ачааг хөмөрч тавьсан нь урсацыг сааруулж, халиа дошин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж хүндрэлтэй нөхцөл байдал үүсгээд байгаа юм. Иймд шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, цаг агаар дулаарах үед ГУББГ-аар уг хоёр кузовыг авч, зориулалтын бетон хавтан байрлуулан, гарц хийж, урсацыг хэвийн болгохоор шийдвэрлэлээ. 

Эх сурвалж: УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-28 202.55.191.130

Orkuud butsaachee

Avatar

irgen 2021-02-28 66.181.185.25

Duraaraa buusan um chini tegeed baij l baig. Goliin ai savd buusan geed harin torgoh heregtei.

Avatar

Зочин 2021-02-28 126.166.21.233

Хүчээр буулгасан юм шиг ингэдгээ болих хэрэгтэй

Avatar

Зочин 2021-02-28 64.119.23.122

ирсэн газар руу нь буцаа.

Avatar

ЗОЧИН 2021-02-28 103.212.116.151

ТӨР АЖИЛАА ХИЙХГҮЙ БАЙНА. ГОЛЫН САВ ГАЗАР АЮУЛТАЙ. СЭЛБЭ ТУУЛ ГОЛЫН ОРЧИМ БАЙГАА АЙЛ БАРИЛГУУД ЭВГҮЙ ШҮҮ. ХҮҮХЭД БАЙХАД СЭЛБЭ ГОЛ ҮЕРЛЭЖ БАЙХЫГ ХАРЖ БАЙСАН. ОДОО СЭЛБЭ ГОЛ ДАГААД ОЛОН АЙЛД ГАЗАР ОЛГОСОН. ЗУСЛАНГЫН АЙЛ БИТҮҮ БОЛСОН. НЭГ ЗУН ҮЕР БУУХАД ТӨР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ҮҮ. ОЛОН ХҮН ХОХИРОХ ВИЙ ДЭ. СЭТГҮҮЛЧИД ЭНЭ ТАЛААР БИЧИХ ХЭРЭГТЭЙ. НЭГ ЗУН Л ҮЕРЛЭНЭ ШҮҮ

Avatar

Ард түмэн 2021-02-28 192.82.75.242

Ардчилалд халуурсан ард түмэн, авилгад танхайрсан улс төрчидийн хийж байгаа зүйл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж