Ирэх сард хийгдэх тусгай үүргийн нислэгүүд

Хуучирсан мэдээ: 2021.02.28-нд нийтлэгдсэн

Ирэх сард хийгдэх тусгай үүргийн нислэгүүд

Ирэх сард хийгдэх тусгай үүргийн нислэгүүд

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх гуравдугаар сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 1920 иргэнээ татан авахаар төлөвлөөд байна.  Гуравдугаар сарын 1-нээс эхлэн МИАТ” ТӨХК бүх чиглэлийн тарифыг 15 хувиар бууруулахаар болсон бөгөөд эхний нислэг гуравдугаар сарын 2-нд Сөүл рүү хийгдэх юм.

Нислэгийн тарифт өөрчлөлт орсон. Тодруулбал, Сөүл чиглэлийн нислэг 530 мянган воноос 15 хувь хөнгөлөөд 457 мянган вон, Токио чиглэлд 59150 иенээс 51050 иен болж, Франкфурт чиглэл 830 еврогоос 731 евро, Истанбул 734 ам.доллароос 629 ам.доллар болов. Мөн Нурсалтаны тариф 364314 ам.доллар болж байна. 

Гадаад улсаас ирэх иргэдийг 10 хоног тусгаарлан давтан шинжилгээгээр хариу нь сөрөг гарвал үлдсэн дөрвөн хоногт гэрт нь тусгаарлах, хэрэв хүсвэл өндөр зэрэглэлийн зочид буудалд төлбөрөө төлөөд байрлах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг тусгаарлаж байсан есөн буудалд 100-270 мянган төгрөгийн хооронд байрлуулах боломжтой юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж