ХАА-г дэмжих сан 22.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно | News.MN

ХАА-г дэмжих сан 22.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно

ХАА-г дэмжих сан 22.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно

ХАА-г дэмжих сан 22.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно

УИХ-аас 2019 онд  Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан Газар тариалан, мал аж ахуй эрхлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор Засгийн газрын 2020 оны нэгдүгээр 8-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих санг ХХААХҮЯ-ны харьяанд тухайн үеийн Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах санг нэгтгэн байгуулсан.

Тус сан нь 2021 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд улаанбуудайн урамшуулалд 2020 оны ургацаас гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн 767 аж ахуйн нэгж, иргэний 254.3 мянган тонн хүнсний улаанбуудайд 22.5 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олгох аж. Дотоодын ургацаас 8 соортын 5.6 мянган тонн үрийн нөөц бүрдүүлсэн байна. Энэ оны хаврын тариалалтаар хэрэглэгдэх нэг тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ургамал хамгааллын бодис, бордоог иргэн, аж ахуй нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор төлөвлөжээ. Ингэхдээ 30-50 хувийг урьдчилгаа авч, үлдэх төлбөрийг тухайн жилийн намрын ургацаас барагдуулах нөхцөлтэй олгох аж. Мөн 2020 оны ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих санд өр авлага болон худалдан авалтаар нөөцөлсөн 23096.8 мянган тонн хүнсний улаанбуудайг худалдан борлуулах ажлыг хийж байна. Одоогоор тус санд ОХУ-аас нийлүүлэгдсэн 12 нэр төрлийн 103 ширхэг тоног төхөөрөмжийн үлдэгдэл байгаагаас энэ оны хаврын тариалалтын хугацаанд 40-45 хувь борлуулах төлөвлөгөөг гаргасныг салбарын сайд танилцууллаа.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-27 202.126.89.157

Урамшуулал гэдэг мөнгө альч салбарт эзэндээ бараг очдоггүй зарлага юмшүүдээ. Үйлдвэрлэгчидэд хямд зээл өгөөд чанартай бүтээгдэхүүнийг нь худалдан авах юмуу ямар нэгэн хэлбэрээр борлуулалтанд нь туслах л хамгийн зөв урамшуулал байдаг. Малчид ч гэсэн урамшуулал хэрэггүй биднээс ноос ноолуур арьс ширийг минь худалдаад авчихвал л болно гэдэг юм.

Avatar

Зочин 2021-02-27 202.126.89.48

төмөрхүү цэгцлэх гээд дарга нарт таалагдаагүй гэж ярьжийлээ бүх жлс тарийхөн энэ сантай холбоотой сайн шалгах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-02-27 192.82.69.48

Энэ мэтийн сангийн мөнгийг эрхэлж байгаа албан тушаалтнууд хусаж өгч байгаа даа???

Avatar

Зочин 2021-02-27 64.119.19.127

Хуурамч дипломтой, ямарч боловсролгүй Төмөрхүүг халсан нь их сайн хэрэг болсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж