Цаг агаарын улмаас Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр саатаж,нислэг хойшилсон. Тус онгоц өнөө өглөө Буянт-Ухаа боомтоос өнөө өглөө 10:40 цагийн үед хөөрсөн билээ. Одоогоор тусгай үүргийн нислэгт иргэдийг бүртгэж байна. Тусгай үүргийн онгоц өнөөдөр 19:00 цагт Улаанбаатарт газардах хуваарьтай байна. Тус нислэгээр БНСУ-аас 187, Америк, Авсрали, Канад,Зүүн Өмнөд Азийн улсаас 67 буюу нийт 254 иргэн эх орондоо ирнэ.
Эх орондоо ирж буй иргэдийн 15 нь өндөр настан, 26 нь эрүүл мэндийн шалтгаантай, 49 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 11 нь жирэмсэн, 56 нь хүндэтгэн үзэх шалтгаантай, 86 нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тасалбараа авсан, 11 нь түр саатруулах байранд байсан иргэд байгаа юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ