СА Спөрс талбай дээрээ Уорриорс багт хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

СА Спөрс талбай дээрээ Уорриорс багт хожигдлоо

NBA-н талбайд есөн тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт болох энэ улиралд талбай дээрээ хожигдол амсаагүй байгаа Сан Антонио Спөрс талбай дээрээ улирлыг тэргүүлэгч Голдэн Стэйт Уорриорс багтай тоглолоо.

Тоглолтын эхний хагаст 35-35 харьцаагаар хоёр баг тэнцсэн бөгөөд гуравдугаар үед зочин баг ердөө нэг оноогоор илүү гарч чаджээ. Шийдвэрлэх үед онооны зөрүүг холдуулснаар 92-86 харьцаагаар улирлын 72дахь хожлоо байгууллаа. Тус баг нь сүүлийн тоглолтодоо Мемфис Гриззлис багтай хийх бөгөөд тус тоглолтод хожиж чадвад 1995-1996 оны Чикаго Буллз баг 72-10 гэсэн амжилтыг эвдэх аж. Харин талбайн эзэд баг болох Сан Антонио Спөрс энэ улиралд талбай дээрээ анхны хожигдлоо амслаа.

Тус тоглолтод Стивэн Карри 37 оноог авч багаа тэргүүлсэн бол эсрэг багаас Ламаркус Олдридж 24 оноо, 10 самбараас бөмбөг авчээ.

Бусад тоглолтууд
Шарлот Хорнетс 98-113 Вашингтон Уйзардс
Лос Анжелес Лейкэрс 110-130 Хьюстон Рокетс
Даллас Мавирекс 91-98 Лос Анжелес Клипперс
Милоуки Багс 109
-108 Филадельфи 76 нэмэлт цагт
Юта Жазз 100-84 Дэнвер Наггетс
Бруклин Нетс 105-129 Индиана Пэйсэрс
Орлондо Межик 96-118 Миами Хит
Голдэн Стэйт Уоррриорс 92-86 Сан Антонио Спөрс
Торонто Репторс 93-89 Нью-Иорк Никс

 

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж