Ерөнхий сайд Нарантуул худалдааны төвийн худалдаа эрхлэгчидтэй уулзав | News.MN

Ерөнхий сайд Нарантуул худалдааны төвийн худалдаа эрхлэгчидтэй уулзав

Ерөнхий сайд Нарантуул худалдааны төвийн худалдаа эрхлэгчидтэй уулзав

Ерөнхий сайд Нарантуул худалдааны төвийн худалдаа эрхлэгчидтэй уулзав

Цар тахлаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа идэвхжүүлэх үүднээс Засгийн газар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг цуцалж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувийг нээн ажиллуулж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нарантуул” олон улсын худалдааны төвд худалдаа эрхэлдэг иргэдтэй уулзлаа. Хэд хэдэн удаагийн хөл хорионы улмаас нийтдээ хоёр сар орчим сул зогссон ч буцаж хэвийн ажиллаж эхэлсэнд худалдаа эрхлэгчид талархалтай байна.

Одоогоор зах чиглэлд микроавтобус явуулаагүй, нийтийн тээврийн хэрэгслийн шугам цөөн учир үйлчлүүлэгч бага тухай ярилаа. Тэд хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээвэл борлуулалт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Ам.доллар, юаны ханшийн өсөлтөд анхаарах, жижиг бизнес эрхлэгчдэд барьцаагүй зээл олгохыг бодлогоор дэмжих, ялангуяа Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд туссан, гурван жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй зээлд хамрагдах хүсэлтээ илэрхийлж байв. Худалдаа эрхлэгчдийн тавьсан санал, хүсэлтийг үе шаттай шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдгээ Ерөнхий сайд хэлж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж ажиллаж байхыг хүслээ. “Нарантуул” олон улсын худалдааны төвд 8,000 орчим иргэн худалдаа эрхэлдэг бөгөөд өдөрт 100-150 мянган хүн үйлчлүүлдэг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-27 66.181.161.27

Зантгар пацаан юу хийхээ мэдэхгүй л энэ тэрүүгээр орж гарж гүйгээд байгаа юм аа да …. Янз нь .
Сансарын эрин зуунд , гутал хувцасны наймаачид төрийн бодлогод нэмэр болох юугаа хэлэх вэ дэ .

Avatar

Зочин 2021-02-27 64.119.20.176

Тэр их мөнгийг зээл аваад наймаанд эргэлдүүлэх юм болохгүй утгаа алдана. Үйлдвэрлэл эрхлэгчид л өгөх хэрэгтэй. Болзол хатуу байх ёстой.

Avatar

иргэн 2021-02-27 192.82.69.116

Наад Нарантуул чинь замын бөглөрөл үүсгэдэг газрын нэг дээ. Нарантуулын өргөтгөл гэж арай зүүгээр нэг хашаа бий. 20-иод аймагт ачаа хүргэх машинууд цугладаг газар. Хашаа нь жижигдсэн нэг хаалгаар гарч ордог, чихэлдэнэ гэж учраа алдана. Ачаа өгөх машиныг 1 км газраас оочерлуулж оруулна. Хотын баруун захад дахиад нэг Нарантуул бий болговол энэ хавийн бөглөрөл багасдаг боловуу яадаг бол.

Avatar

Иргэн 2021-02-27 66.181.181.157

Сонгуулийн шоу

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа:Чавганцын санаан дээр төрийн тамга дарахаар л төрийн бодлого болж байгаа юм 2021-02-27 64.119.21.210

Хүмүүс юу бодож, хүсч, шүүмжилж, дургүйцэж дэмжиж байгааг биеэр мэдэх нь цаашдын ажилд үндэслэл болно. Бид Чойбалсан гуайг их шүүмжилдэг. Гэхдээ түүний алдартай дараах үг бий.Тэр "Цэдэнбал бид хоёрын төрийн бодлого тодорхойлно гэж юу байхав дээ. Чавганцын санаан дээр төрийн тамга дарахаар л төрийн бодлого болж байгаа юм шүү дээ" гэсэн байдаг.Хүмүүсийн санал хүсэлтийг сонсохын чухлыг ингэж жинхэнэ монгол ухаанаар оночтой хэлжээ.

Avatar

Иргэн 2021-02-27 64.119.19.49

Монголчууд бид сэтгэлгээгээ өөрчлөхгүй бол хар мэдээгээр тархиа угаасаар байгаад зөвхөн муу мэдээнээс таашаал авдаг болжээ. Хүн муулахгүй бол санаа амрахгүй …. . Хов живээр улс орон хөгжихгүй шүү!!!!! Өөдрөг бодол, тэмүүлэл, нэн их хөдөлмөр, мэдлэг боловсрол энэ улс орныг хөгжүүлэнэ.

Avatar

иргэн 2021-02-27 139.5.218.150

Баяр хүргэе.Жинхэнэ дундчуул гэдэг чинь эд шүү дээ.Худалдаа үйлдвэрийн танхимынхан биш.Тэд чинь бага хүүтэй зээл өгсөн ч ажилчдынхаа цалинг нэмдэггүй,ашгиййг нь захиралууд нь,өөрөө баяжаад,эрсдэлийн сангаа хоослоод байдаг шүү дээ.Төр,засаг ч эс үйлдэл үзүүлсээр байдаг .Одоо түц-р ороорой. ТЭд хэдэн арван зуун айлын амьжиргааг авч яваа.Хот,дүүргүүд,цагдаа нараас айж амьдардаг,түц-ээ хураалгасан дундчууд бий. Дүүрэг бүр хураасан Түц-н хашаатай.Оюунэрдэнэ сайдаа үзэж шийдээрэй.

Avatar

Зочин 2021-02-27 192.82.78.176

Бараа авсан уу аваргууд

Avatar

Худлаа гадуур алхаж ард иргэдтэй уулзсан хүмүүс л болж хувирлаа. Нэмэгдэхүүний байрыг өөрчилсөн ч нийлбэр хэвээрэй шүү 2021-02-27 139.5.219.146

Худлаа царайгаа харуулж олонд од болох гэсэн л үйлдэл тэрнээс биш ард иргэдээ огт бодож яваагүй шүү

Avatar

Зочин 2021-02-27 192.82.72.229

Эрх биш ганц хоёр хүний санал сонсон байхаа БОДОЛ ТААГЧ минь.

Avatar

Зочин 2021-02-27 66.181.177.205

Сайд дарга нэр ёс юм шиг захын худалдаачидтай уулзана Ер амьдрал нь дээрдсэн юм юу ч бхгүй зүгээр л жүжиг юм да сайн хүний дүр эсгэсэн цү цү

Avatar

Зочин 2021-02-27 192.82.69.48

ОЭ залуу хүн учраас бусдаас арай өөр байх байлгүй гэж найдна? Харж байж л болъё доо!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж