Хөвсгөл аймгийн Ханх суманд дахин газар хөдлөлт болжээ.Тус сумын Хачим гэх газарт өчигдөр өглөөний 07:28 цагийн орчимд 3.7 магнитутын хүчтэй газар хөдөлж, иргэдэд чичирхийлэл мэдрэгджээ.Харин учирсан хохирол байхгүй аж.Тус аймгийн Ханх суманд он гарснаас хойш 34,133 удаагийн газар хөдлөлт болсон байна. Үүнээс 3.5 магнитутаас дээш хүчтэй 176 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн байна.
Мөн өчигдөр Архангай аймгийн Чулуут сумын нутагт 4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.Газар хөдлөлт орой 22:49 цагийн орчимд бүртгэгджээ.Хүчтэй газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол байхгүй ч иргэдэд чичирхийлэл мэдрэгджээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ