Ханхүү Уилльям ядуусын хороололд зочлов

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

Ханхүү Уилльям ядуусын хороололд зочлов

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын угсаа залгамжлах хунтайж Уильям, гүнж Кэйт нар Энэтхэг, Бутан улсад аялж байна. Гэхдээ Их Британийн угсаа залгамжлагчид Диана гүнжийн очиж байсан алдарт Таж Махалын сүмийг үзэхээр төлөвлөж байгаа ч Мумбай ядуусын хороололд хамгийн түрүүнд очиж үзжээ. Мумбай хотын 20 сая хүн амтай хамгийн баян дүүрэгтэй зэрэгцэн оршдог 10,000  оршин суугчтай ядуусын хороолол Их Британийн язгууртнуудад ихэд сонин байсан бололтой. Ядуусын хороололын хүүхдүүдийн зарим нь  1997 оноос л тусламжийн байгууллагын байгуулсан сургуульд явж эхэлсэн байна. Уильям, Кэйт хоёр ядуусын хороололынхоны амьдардаг оромжинд орж үзсэн бөгөөд намхан таазтай умгар оромжинд Уильям бөхийж явахаас аргагүйд хүрчээ.

Уильям, Кэйт хоёр Мумбай хотын ядуусын хороололын хүүхдүүдтэй крикет тоглосноос гадна 2008 оны халдлагын үеэр амиа алдсан Таж Махал зочид буудлын ажилтнуудад эмгэнэл илэрхийлжээ. Ядуусын хороололын хүүхдүүд жинхэнэ ханхүү, гүнжийг харахаар цугласан бөгөөд тэднээс ямар байшинд амьдардаг, хүүхдүүдээ хэн гэж дууддаг вэ гэж асуужээ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж