Нийслэл хоёр дэд төвтэй болно | News.MN

Нийслэл хоёр дэд төвтэй болно

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

Нийслэл хоёр дэд төвтэй болно

Улаанбаатар хотыг эхний ээлжид есөн дэд төвтэй болгохоор нийслэлийн удирдлагууд зорилт тавин ажиллаж буй. Эхний ээлжид Баянхошуу, Сэлбийг дэд төв болгох ажлыг эхлүүлсэн. Тэгвэл энэ ажлын үйл явцтай Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр танилцаж, мэдээлэл өглөө. 2017 он гэхэд Баянхошуу, Сэлбэ дэд төв ашиглалтад орно гэдгийг онцоллоо.

Эхний ээлжид есөн дэд төв байгуулна. Энэ бүтээн байгуулалтад Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан хөрөнгө оруулалтаар  320 сая ам.доллараар санхүүжүүлэхээр тооцоолжээ. Ингээд эхний ээлжид Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтэц хангах ажлыг жил гаруйн өмнөөс хийж эхэлсэн байна. Одоогоор Баянхошуу, Сэлбэ дэд төвийн хувьд зураг төслийн шатандаа явж байгаа аж. Эхний ээлжид дэд төв болгох газарт байрлалтай оршин суугчдын газрыг чөлөөлж, түр байрлуулах орон сууц барьжээ.

Сэлбэ дэд төвийн хувьд үндсэндээ Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо орчимд байрлана. Харин Баянхошуу дэд төв “Жанцан”-гийн урд хэсэгт байрлана. Судалгаа явуулсны дүнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд тус тусад нь 50 айлын орон сууцны барилгын ажлыг дуусч, ашиглалтад оруулахад бэлэн болсон байна. Ингээд дэд төвийн бүсэд байрлах оршин суугчидтай зөвшилцөж, газрыг нь үнэлэн түр орон сууцад хамруулах юм.

Гол нь иргэдтэй тохиролцох асуудал хүндрэл учруулж байгааг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэллээ. Иргэдийн зүгээс газраа хэт ихээр үнэлэх явдал багагүй бий гэлээ. Гэхдээ иргэдийн хөрөнгийн үнэлгээ буулгахгүйгээр аль болох зөвшилцөж байгаа талаар төслийн ерөнхий зохицуулагч Л.Сайнтөгс хэлж байсан юм.

Мэдээж нийслэлийн төвийг чиглэсэн хөдөлгөөнийг сааруулах зорилготой учраас дэд төвүүдэд цэцэрлэг, сургууль, худалдаа үйлчилгээ, төрийн үйлчилгээ гээд бүх асуудлыг цогцоор шийдэхээр төлөвлөсөн гэв. Гэхдээ эхний ээлжид үндсэн гурван бүтээн байгуулалтыг хоёр дэд төвд хийнэ. Цэцэрлэг, сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/, бизнес инкубатор, дулааны станц барих юм. Сэлбэ дэд төвд 25.2 мВт, харин Баянхошууны дэд төвд 16.8 мВт хүчин чадалтай станц барих тооцоо гарчээ.

Ингээд эхний ээлжийн Сэлбэ, Баянхошуу дэд төвийг 2017 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Харин дараагийн ээлжид Хайлааст, Дэнжийн 1000 дэд төвийг байгуулах юм байна.

Нийслэлийг олон дэд төвтэй болгосноор нэн тэргүүнд хотын төвийг чиглэсэн хөдөлгөөн, ачаалал сийрнэ хэмээн тайлбарласан. Гол нь дэд төвийн иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулахад чиглэсэн гэлээ. Дэд төвд байрлаж буй өрхүүдийн хувьд томоохон боломж ирж буйг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл онцолж байлаа. Учир нь тухайн бүсийн иргэдийг МСҮТ-д хамруулна. Ингээд цаашид бүтээн байгуулалтын ажил хийх аж ахуй нэгжүүдийг, тус төвд суралцсан иргэдийг ажлын байраар хангах шаардлага тавих замаар өрхүүдийг дэмжих юм байна. Ингэснээр тухайн бүсэд амьдарч буй иргэдийн амьдрах орчныг сайжруулахаас гадна тогтвортой  ажлын байраар хангана гэсэн үг гэдгийг албаныхан онцоллоо.

                                                                                          БЭЛТГЭСЭН: Б.ЗАЯА

                                                                                                                   Н.АРИУНБОЛД

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2016-04-11 49.0.161.233

энэ шүүмжлээд байгаа хүмүүс өөрсдөө олны төлөө юу хийсэн юм бэ? батүүл хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн шүү, яаж ч муулаад улам л өнгө орно гэдгийг сана.

Avatar

Зочин 2016-04-11 202.179.24.105

Баянхошуу сэлбэ дэд төв гэдэг асуудал 4 жил яригдаад юу ч хийгээгүй л байна. 17 онд байгуулна гэдэг шал худал. Лав л дахиад 5, 6 жил хэрэгтэй юм шиг байгаан.

Avatar

Гол нь хүнийг хохироож болохгүй 2016-04-11 183.81.171.135

Айл өрхүүд, хүнийг элдвээр хуурч байгаад өргөдөлд гарын үсэг зуруулчихаад дараа нь шал өөр юм ярьж иргэдийг айлган сүрдүүлж, дарамталж, загнаж байгаа нь аймшигтай луйвар болж байгаа юм. Бат-Үүлд доод албан тушаалтангууд нь дандаа худлаа мэдээлэл өгнө. Ажлын хэсэг дандаа шал худлаа мэдээлэл хийнэ. Иргэд-Бат-Үүл 2 уулзах гэхээр ажлын хэсэг зохион байгуулалттайгаар элдэв хүмүүс авчирч хуралд суулган дэмжиж байгаа мэт баахан худлаа гар өргүүлнэ. Аймшигтай.

Avatar

САНЖ 2016-04-11 180.149.93.14

БАТ-ҮҮЛ МЯНГУУЖИНГИЙН ҮЛГЭРЭЭ ЯРЬСААР БАЙТАЛ НЭГ СОНГУУЛИЙН ХУГАЦАА ДУУСЛАА. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ЗАХИРГАА НҮҮХ БАЙЛАА-ХААНА БАЙНА, ЭНЭ ДЭД ТӨВҮҮД-ХААНА БАЙНА, ГЭР ХОРООЛЛЫН БАРИЛГАЖИЛТ ХААНА БАЙНА, ХАУСНУУД ХААНА БАЙНА?

Avatar

Зочин 2016-04-11 103.9.90.130

Энэ нэг зөнөсөн өвгөн цаг хугацаа өнгөрөөд байгааг мэдэхээ байжээ. 2012 онд л ийм юм яриад явж байсан нөхөр одоо бас л яриатай. Цэдэнбалжих өвчин тусчээ. Ярьсан хэлсэнээ мартдаг өвчтэй болчихож. Одоо боливол яасан юм. 40 оны олимп ч гэх шиг юм яриад л байгаа биз дээ. Наад Баянхошуу чинь хөгжих нь байтугай удахгүй шар усны үерт явлаа ш дээ. Салга толгой минь

Avatar

Зочин 2016-04-11 202.21.115.82

60 хүрээгүй

Avatar

Зочин 2016-04-11 202.21.115.82

60 хүрээгүй хүнийг салга өвгөн гэж нэрлэдэг чи муу юү юм?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж