Жүдо болон хөлбөмбөгийн үндэсний шигшээ багууд хуваарьт тэмцээн уралдаандаа оролцохоор өчигдөр/2021.02.26/ хилийн чинадыг зорилоо. Жүдогийн шигшээ ирэх гуравдугаар сарын 5-7-ны хооронд Узбекистанд олимпийн эрхийн оноо олгох Ташкентын Гранд Сламд оролцох бол Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-д оролцох эрх олгох урьдчилсан шатны тоглолтоо хийхээр Турк улсыг зорилоо.
Ирэх гуравдугаар сарын 5-нд эхлэх Ташкентын "Гранд Слам"-д оролцох Монголын бүрэлдэхүүн:
Эрэгтэй тамирчид:
- Л.Өнөболд (-60 кг)
- Г.Хэрлэн (-66 кг)
- Ё.Басхүү (-66 кг)
- Г.Одбаяр (-73 кг)
- Ц.Цогтбаатар (-73 кг)
- Саид Моллаей (-81 кг)
- Н.Дагвасүрэн (-81 кг)
- Г.Алтанбагана (-90 кг)
- Л.Отгонбаатар (-100 кг)
- Б.Гончигсүрэн (-100 кг)
- Ө.Дүүрэнбаяр (+100 кг)
Эмэгтэй тамирчид:
- МУГТ М.Уранцэцэг (-48 кг)
- Л.Сосорбарам (-52 кг)
- Б.Хорлоодой (-52 кг)
- МУГТ Д.Сумъяа (-57 кг)
- Л.Энхрийлэн (-57 кг)
- Б.Ганхайч (-63 кг)
- Ц.Энхчимэг (-70 кг)
- Э.Гандиймаа (+78 кг)
Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн хувьд хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 23 хүртэл Турк улсад бэлтгэлээ базаан, гуравдугаар сарын 25-нд Тажикистан, гуравдугаар сарын 30-нд Японы шигшээ багуудтай тоглоод эргэн эх орондоо ирнэ.