ЭМЯ: Шинээр 35 тохиолдол илэрч, нэг хүний голомт тодорхойгүй байна

Хуучирсан мэдээ: 2021.02.27-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Шинээр 35 тохиолдол илэрч, нэг хүний голомт тодорхойгүй байна

ЭМЯ: Шинээр 35 тохиолдол илэрч, нэг хүний голомт тодорхойгүй байна

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын талаарх цаг үеийн ээлжит /2021.02.27/ мэдээлэл хийлээ.


Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өчигдөр нийт хийсэн шинжилгээгээр covid-19 халдварын  35 тохиолдол нэмж илэрснийг мэдээлэв.Батлагдсан тохиодллуудаас хоёр нь Истанбул-УБ-ын тусгай нислэгээр зөөвөрлөгдсөн бол бусад нь дотоодод бүртгэгджээ. Ингээд манай улсад нийт 2860 тохиолдол бүртгэгдээд байна.

        НЭГ ХҮНИЙ ХАЛДВАР АВСАН ЭХ УУРХАЙГ ТОГТООХООР АЖИЛЛАЖ БАЙНА

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.БАЙГАЛЬМАА:

-Сүүлийн 24 цагт 35 шинэ тохиолдол бүртгэгджээ. Дотоодын 33 тохиолдлоос 7 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын явцад батлагдсан тохиолдлуудын хавьтлаас илэрсэн байна. Мөн 25 хүн  өмнөх голомтын хавьтлууд бол нэг хүний халдвар авсан эх уурхайг тогтоох тандалт судалгаа үргэлжилж байна. Сүүлийн 24 цагт 33 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын тоо 2,866 бүртгэгдсэнээс 2,183 буюу 76 хувь нь эдгэрсэн.Одоогоор 668 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 1, хүнд 7 хүн байна.

НИЙСЛЭЛД БҮРТГЭГДСЭН ХАЛДВАРЫН ШИНЭ ГОЛОМТУУД ЦАГААН САРЫН ЗОЛГОЛТТОЙ ХОЛБООТОЙ

ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.НАРАНГЭРЭЛ:

Манай орны хувьд Астразенека вакцин хэрэглэж байна.Энэхүү вакциныг 16 эрүүл мэндийн байгууллагын ажилчид, цар тахлын голомтод ажиллаж буй хүчний байгууллагын алба хаагчдыг дархлаажуулж байна. Нийт дархлаажуулж буй х

Өнөөдрийн байдлааар 6808 хүнийг дархлаажуулсан.Үүний 568 нь цар тахлын голомтд ажиллаж буй алба хаагчид. Вакцины дараа зонхилон тохиолдож буй  урвал нь халуурах, толгой өвдөх шинж тэмдэг илэрч байна.Эхний тун хийлгэсний дараа дархлаа 62 хувь, 2 тун хийлгэсний дараа дархалаа 92 хувь тогтож байна гэсэн үзүүлэлттэй байна. Хаврын саруудад буюу дөрөв, тавдугаар сард  халдварын шинэ тохиолдол илэрч болзошгүй. Ялангуяа нийслэлд шинэ голомтууд гарч байгаа нь цагаан сарын золголттой холбоотой.

БГД-ИЙН 301 ДҮГЭЭР БАЙРНААС  COVID-19 ХАЛДВАРЫН НЭГ ТОХИОЛДОЛ ИЛЭРСЭН

Эрүүл мэндийн яамнаас  сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Бразил улсад эмч, эмнэлгийн ажилтан covid-19 халдварын эсрэг вакцины эхний тунг тариулсны дараа халдварт өртсөн.Манай улсад эмч, эмнэлгийн ажилтан халдварт өртөхгүй гэх баталгаа бий юу.Одоогоор хэчнээн ажилтан дархлаажуулалтад хамрагдаад байна?

Д.НАРАНГЭРЭЛ: Тухайн хүн халдварт өртсөн нууц үеийн хугацаандаа вакцин тариулсан байх магадлалтай гэж судлаачид үзэж байна. Нөгөөтэйгүүр вакцины дараа дархлаа тогтоод удаагүй байх үедээ халдварт өртсөн байж болзошгүй гэх таамаг байна. Ийм тохиолдлууд байж болно. Манай улсын хувьд эрүүл мэндийн байгууллагын нийт 6200 ажилтан covid-19 халдварын эсрэг вакцинд хамрагдсан.

-Баянгол дүүргийн 25 дугаар хорооны 301 дүгээр байранд нийт хэдэн хүнээс халдвар илрээд байна.Хөл хорио тогтоож байгаа нь оршин суугчдад хүндрэлтэй байна.Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Ж.БАЙГАЛЬМАА: Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 33 тохиолдол нь нийслэлийн 6 дүүрэг болох Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэйд тус тус бүртгэгдсэн.Сүүлийн 24 цагт Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг 301 дүгээр байранд нэг иргэн халдварын тохиолдол батлагдсан.

 

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Friday, February 26, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж