Алматыгийн нислэгээр 96 иргэн эх орондоо ирэв | News.MN

Алматыгийн нислэгээр 96 иргэн эх орондоо ирэв

Алматыгийн нислэгээр 96 иргэн эх орондоо ирэв

Алматыгийн нислэгээр 96 иргэн эх орондоо ирэв

НЭМЭЛТ: 14.20

Ташкент-Алматы-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 13:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор Казакстан улсаас 95, Узбекстан улсаас -1 иргэн буюу нийт 96 иргэн эх орондоо ирээд байна. Үүний 2 нь эрүүл мэндийн шалтгаантай, 4 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 5 нь өндөр настан, 85 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байна.

Иргэдийг Зүчи, Корпорэйт зочид буудалд тусгаарлана


АЛМАТЫ РУУ ӨНӨӨДӨР ТУСГАЙ НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ

Казахстанд байгаа иргэдийн хүсэлтээр Алматы руу өнөөдөр /2021.02.27/  "Хүннү Эйр" компани тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Тодруулбал, Казахстан руу Монгол Улсын хөлбөмбөгийн болон жүдо бөхийн тамирчдын бэлтгэл сургуулилалт хийх боломжийг нь олгох үүднээс нислэг хийхээр болсон юм.

Дээрх онгоц буцахдаа Алматы хотоос 85-90 орчим иргэнийг эх орондоо авчрах юм. Харин ирэх гуравдугаар сард нийт 12 нислэг үйлдэнэ. Үүнээс Сөүл рүү зургаан удаагийн нислэг үйлдэхээс хоёр нь зөвхөн транзит юм. Дашрамд дурдахад, Улсын Онцгой комиссын ээлжит хурлаар гадаад улсаас ирэх иргэдийг 10 хоног тусгаарлан давтан шинжилгээгээр хариу нь сөрөг гарвал үлдсэн 4 хоногийг гэрт нь тусгаарлах, хэрэв хүсвэл өндөр зэрэглэлийн зочид буудалд төлбөрөө төлөөд байрлах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг тусгаарлаж байсан 9 буудалд 100-270 мянган төгрөгийн хооронд байрлуулах боломжтой юм.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-02-27 202.21.108.244

Шууд Баян-Өлгийд нь буулгах хэрэгтэй. Ковид-мутацитай хувилбар !!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж