Шүүгчид нэр дэвшигчдийн мэдээллийг авч байна | News.MN

Шүүгчид нэр дэвшигчдийн мэдээллийг авч байна

Шүүгчид нэр дэвшигчдийн мэдээллийг авч байна

Шүүгчид нэр дэвшигчдийн мэдээллийг авч байна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 14 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, нэр бүхий хуульчдыг бүртгэжээ. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь заалтад заасны дагуу олон нийтээс мэдээлэл хүлээн авах ажиллагааг эхлүүлсэн байна.  Тус хуулийн 11.6-д “Нэр дэвшигчийн талаар олон нийтээс хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр ирүүлсэн мэдээллийг нягтлан шалгаж, бодитой санал дүгнэлт гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба танилцуулна” гэж заасан юм. Нэр дэвшигчдэд холбогдох мэдээллийг хоёрдугаар сарын 25-ны өдрөөс Мэргэшлийн хорооны ажлын албанд и-мэйл / maral@judcouncil.mn / хаягаар эсхүл баталгаат шуудангаар авч эхэлсэн байна.

Иргэд нэр дэвшигчдийн талаарх өргөдөл, гомдолтой холбоотой мэдээллийг гаргахдаа тавигдах дараах шаардлагыг хангасан байх ёстой юм.

  • Иргэн өргөдөл, гомдол гаргахдаа овог, нэр, буцах хаяг /цахим шуудангийн хаяг/, утасны дугаар зэргийг тодорхой бичиж гарын үсэг зурсан байх;
  • Өргөдөл, гомдолд дурдагдсан асуудал болон бусад хавсаргасан баримт бичиг үнэн зөв байх.

Нэр дэвшигчдийн талаарх мэдээллийн ЭНД дарж үзнэ үү.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-27 202.179.21.206

Шүүгч нар гэж хамгын өндөр цалинтай ч хамгын их өндөр авилгал авдаг даам гарчихсан хэдэн шүүгч нарыг одоо л нэг зайлуулах хэрэгтэй байна Эс тэгвэл тэр авилгачин шүүгч дээр очсон хэргүүд ямарч хэрэг мөнгөнөөсөө болоод хэн ихииг төлнө түүнд л үйлчилдэг Ялангуяа элбэгдорж энхболдын тэжээсэн шүүгч нар шүүхииг эзэлчихээд аливаа ажлыг гацаадаг байдал хэрээс хэтрээд байна Тэд нараас салах цаг болсондоо

Avatar

Монгол улс толгойгоороо биш б**с бөөрөөрөө сэтгэж боддог хүмүүсээр шүүлгэж бгаа цагт хөгжих биш улам мөхнө 2021-02-27 139.5.219.146

👎👎👎👎👎👎👎👎👎

Avatar

Одоо бас баахан б**с бөөрөө захирч чадахгүй юмнууд орж ирэхнээ 2021-02-27 139.5.219.146

🥶🥶🥶🥶🥶🥶🥶🥶

Avatar

иргэн 2021-02-27 103.212.117.213

ээ зайлуул хөөхий дөө.төгссөн ажилласан байдал нь.

Avatar

Лүндэнгийн жонхуунууд 2021-02-27 103.212.117.96

сонгон шалгаруулалт хийж байгаа ШЕЗ-ийн Шүүхийн мэргэшлийн хороо нэртэй холион бантангийн эзэдээ Наад сонголтоо зөв хийхгүй бол та нарын танил тал, ар өврийн хаалгаар орж ирсэн хулгайч, луйварчид чинь бусдын ажил хөдөлмөр, нэр хүндэд саад тээг болоод байгааг анзаарч байгаа биз дээ. Та нар шиг холион бантангаас болж Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдацгааж, баярлацгааж байна. Жонхуу зуурагч нар минь ажлаа сайн хийцгээ

Avatar

Зочин 2021-02-27 64.119.18.98

Женког байгаа цагт Оффшор, Оюутолгой, Хонгилд ямар ч ахиц өөрчлөлт гарахгүй

Avatar

Зочин 2021-02-27 66.181.179.137

Бузруудыг зайлуулъя

Avatar

зочин 2021-02-27 64.119.27.99

ШҮҮГЧИД НЭР ДЭВШЭЭД ШАЛГАЛТ ӨГӨХ ШААРДЛАГА БАЙНА УУ?
ЛАВ Л ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИД НЭР ДЭВШЭЭД ХАМГИЙН ӨНДӨР ОНОО
АВСАН ШҮҮГЧЭЭ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛДЭГГҮЙ, ХАРИН ТҮҮНЭЭС БАГА ОНООТОЙ,
ШҮҮХЭД ОГТ АЖИЛЛАЖ ҮЗЭЭГҮЙ НӨХРИЙГ ДЭМЖЭЭД ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧ
БОЛГОХ ГЭЖ ЗҮТГЭДЭГ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ ШУДАРГААР ШҮҮХИЙН ШАЛГАЛТ
ЯВУУЛЖ ЧАДАХ УУ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж