Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг 8.1 тэрбум төгрөгөөр тогтоов

Хуучирсан мэдээ: 2021.02.27-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг 8.1 тэрбум төгрөгөөр тогтоов

Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг 8.1 тэрбум төгрөгөөр тогтоов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө аудитын байгууллагаас сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтооно хэмээн заасан байдаг. Тэгвэл Үндэсний аудитын газраас 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн зардлын дээд хэмжээг  8.1 тэрбум төгрөгөөр тогтоожээ.

Үндэсний аудитын дөрөвдүгээр газрын дарга Я.Самбууням "Төрийн аудитын байгууллагаас Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 8.1 тэрбум төгрөгөөр тогтоосон. Энэ дүнг тогтоохдоо холбогдох хуульд заасны дагуу нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, өрхийн болон сонгогчийн тоо зэрэг шаардлагыг харгалзан үзсэн" гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж