Энэ онд 389.3 мянган га-д үр тариа тариална

Хуучирсан мэдээ: 2021.02.27-нд нийтлэгдсэн

Энэ онд 389.3 мянган га-д үр тариа тариална

Энэ онд 389.3 мянган га-д үр тариа тариална

Манай улс өнгөрсөн онд нийтдээ 432.2 мянган тонн үр тариа, үүнээс 411.1 мянган тонн улаанбуудай, 240.7 мянган тонн төмс, 115.0 мянган тонн хүнсний ногоо, 21.3 мянган тонн тосны ургамал, 171.1 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авчээ. Харин гурил үйлдвэрлэлд 254.3 мянган тонн буудай нийлүүлэгдсэнээр хэрэгцээт улаанбуудайн 83 хувь, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 46 хувийг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлсэн байна. Цар тахлын онцгой нөхцөл байдалтай уялдуулан хүнсний улаанбуудайнд импортын зөвшөөрөл олгож, холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилласнаар ОХУ-аас 156.2 мянган тонн хүнсний улаанбуудай импортлосон бөгөөд энэ нь 2021 оны ургац хураалт хүртэлх хүнсний улаанбуудай, гурилын дутагдал гаргахгүй, үнэ өсгөхгүй байх нөхцөлийг бүрдүүлжээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханы мэдээлснээр 2021 онд 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40.0 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 530.3 мянган га-д тариалалт хийж, ургац хураалтын дүнгээр 495.6 мянган тонн үр тариа, үүнээс 471.5 мянган тонн улаанбуудай, 222.4 мянган тонн төмс, 116.1 мянган тонн хүнсний ногоо, 170.1 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 3.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч, 320.2 мянган га-д уринш боловсруулж, бэлтгэх зорилт тавьж, хаврын тариалалтын бэлтгэл ажилдаа ороод байна. Улаанбуудайн үр импортлох зөвшөөрөл авсан 3 аж ахуйн нэгжтэй Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулах 12.0 мянган тонн улаанбуудайн үр нийлүүлэх гэрээ байгуулсан. Өнөөдрийн байдлаар ОХУ-аас 820 тонн улаанбуудайн үрийг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөтөл салбарт хүлээн аваад байна. Мөн 3380 тонн үр тээвэрлэлтийн шатандаа явж байгаа аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж