Улсын онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг хилийн боомтуудад энэ сарын 19-23-ны өдрүүдэд ажиллаж, эрсдэлийн үнэлгээ хийлээ. Ажлын хэсэг "“Буянт-Ухаа боомт”, “Шинэ нисэх буудал”, Дорноговь аймгийн “Замын-Үүд боомт” болон Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг”, “Сүхбаатар” хилийн төмөр замын боомтод эрсдэлийн үнэлгээ хийж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгчээ.
Хилийн боомтуудад covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм, аюулгүй байдал алдагдах эрсдэлийг үнэлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор хийгдсэн эрсдэлийн үнэлгээний дүнг Улсын онцгой комисст танилцуулах аж.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ