Т.Доржханд ХҮН-ын "жинхэнэ" дарга болов

Хуучирсан мэдээ: 2021.02.27-нд нийтлэгдсэн

Т.Доржханд ХҮН-ын "жинхэнэ" дарга болов

Т.Доржханд ХҮН-ын "жинхэнэ" дарга болов

Улс төрийн намын даргын хувьд Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэсний дараа албан ёсоор намын дарга болж, эрх зүйн хувьд шийдвэр гаргах боломжтой болж, бүртгэгддэг. Тэгвэл ХҮН-ын даргаар сонгогдоод байсан Т.Доржхандыг албан ёсоор тус намын даргаар Улсын дээд шүүх бүртгэжээ. Хөдөлмөрийн Үндэсний намын 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн ээлжит 2 дугаар их хурлаас Т.Доржхандыг намын даргаар сонгосон нь Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрмийг зөрчөөгүй гэж үзэж, намын даргын өөрчлөлтийг бүртгэсэн байна.

УИХ-ын 2020 оны сонгуульд ХҮН-аас ганцаараа Т.Доржханд сонгогдож, УИХ-д тус намыг суудалтай болгосон бөгөөд хоёр сарын өмнө ганц гишүүнээ намын даргаар сонгоод байсан юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж