Зарим нутгаар цас орж, нийт нутгаар дулаарна

Хуучирсан мэдээ: 2021.02.27-нд нийтлэгдсэн

Зарим нутгаар цас орж, нийт нутгаар дулаарна

Зарим нутгаар цас орж, нийт нутгаар дулаарна

Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөө шөнө Хэнтийн нутаг, Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймаг, Дорнодын хойд хэсгээр, маргааш өдөр Дорноговь, Сүхбаатарын нутаг, Өмнөговийн зүүн хэсэг, Дорнодын өмнөд хэсгээр цасан болон шороон шуурга шуурхыг анхааруулж байна.

Гуравдугаар сарын 3-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орно. Салхи их төлөв секундэд 6-11 метр байна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа,  Ерөө,Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Гуравдугаар сарын 1-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж