Оюутолгой татварын өрөө барагдуулж эхэллээ | News.MN

Оюутолгой татварын өрөө барагдуулж эхэллээ

Оюутолгой татварын өрөө барагдуулж эхэллээ

Оюутолгой татварын өрөө барагдуулж эхэллээ

Монгол Улсын Татварын алба "Оюутолгой" ХХК-ийн 2013-2015 оны хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2018 онд 377 тэрбум төгрөгийн татварыг нөхөн ногдуулахаар акт үйлдсэн. Энэхүү актын 350 тэрбум төгрөгийн нөхөн ногдуулалттай холбогдуулж "Оюутолгой" ХХК Лондоны олон улсын арбитрын шүүхэд маргаан үүсээд байсан. Түүнчлэн, Монгол Улсын Татварын алба "Оюутолгой" ХХК-ийн 2016 оноос 2018 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2020 оны арванхоёрдугаар сард нийт 649.4 тэрбум төгрөгийн татварын акт үйлдсэн бөгөөд үүнийг "Оюутолгой" ХХК эс зөвшөөрч маргаан үүсгэхээ мэдэгдээд байсан.

Улсын Их Хурлаас 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд татварын өрд тооцох хугацааг тодорхойлсон бөгөөд мөн энэ хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 51 дүгээр зүйлийн 51.2-т тус тус заасны дагуу нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 649.4 тэрбум төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр татварын алба 2021 оны хоёрдугаар сарын 10, 19-ны өдөр тус тус "Оюутолгой" ХХК-д нэхэмжлэх хүргүүлсэн.

Татварын албаны нэхэмжлэхийн дагуу "Оюутолгой" ХХК нь татварын актаар нөхөн ногдуулсан 229.8 тэрбум төгрөгийн татварыг 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр төсөвт төлөөд байна.

Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгийн Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа хэлэлцээний хүрээнд "Оюутолгой" ХХК нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийг биелүүлж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуй нэгжийн нэгэн адил Монгол Улсад татвараа бүрэн шаардлагыг тууштай тавьсны үр дүнд татварын актаар тогтоогдсон нийт төлбөрөөс эхний ээлжийн 229.8 тэрбум төгрөгийн төлбөрийг ийнхүү төлж эхэлж байна.

ТЕГ-с "Оюу толгой" ХХК-д 2016-2018 оны санхүүгийн жилд 649.4 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан. Актын хүрээнд 230 тэрбум төгрөг Төрийн санд өчигдөр орж ирсэн. Ирэх 7 хоногт 420 тэрбум төгрөгийн төлбөр орж ирнэ.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-02-26 37.169.20.161

Denduu dasm gartsan hulgaichuud bn uls baij tatvaraach tsag hugtsaand avch chadadgui

Avatar

irgen 2021-02-26 202.126.90.112

Ajiliin guitsetgeliin daraa magtuul.OyunErdene arai huusreed Surdanzan.Su.Batboldiig ergeed dahiad bh uom.Henii elseglen.heden hun shaardaj baij avch urj bgaag tod sana.MGLd naad 2 oos iluu zendee shudarga.medleg bolovsroltoi hun bii shu

Avatar

Зочин 2021-02-26 64.119.23.104

200 saya dollar yaah ve, jild terbumiin huu tolj bgaagaa yaah ve?

Avatar

Зочин 2021-02-26 202.9.46.240

Ямар сайхан мэдээ бэ.Үнэнээр явбал үхэр…гэдэг үнэн ш."босоо"Ганбаатар болон ШинэЗГ-таа баярлалаа. Бас ерөнхийлөгч Баттулга нартаа.Одоо шударга гэрээ байгуулаад Ханбогддоо "шинэ"хот байгуулж монгол хөгжих болно.Сү.Батболд болон бусад луйварчдыг шүүж ард иргэдийн хохирлыг төлүүл.Эх орноо худалдсан луйварчдын бүх хөрөнгийг улсын орлого болгоорой.

Avatar

Зочин 2021-02-26 66.181.179.138

Өнгөн далдлалт байна оо. Сү.Батболдын ЗГ-ын үед Айванхоу майнз, Рио Тинто зэрэгт олгосон татварын хөнгөлөлттэй харьцуулахад энэ бол юу ч биш. Энэ тухай 2020 онд гаргасан гадаад улс орны шүүхийн шийдвэрийг хараад "арай ч дээ" гэж бодогдсон шүү. Тэгэхээр 2000 оноос хойш төр засгийн эрхийг барьж байсан ерөнхийлөгч, ерөнхий сайд нарыг сайтар шалгаж үзэх хэрэгтэй юм байна лээ. Ингэж байж хэн нь хэн бэ гэдгийг олон түмэн мэдэж авах болно. Багабанди, Энхбаяр нараас эхлээд.

Avatar

bb 2021-02-26 59.153.114.205

Hansh ni 9000 xyrtsen 2 dahin ih ashig olj bgaa .. bhad naad ogch bgaa mongo bol ochyyhen xyyxed xuurch bgaa mongo

Avatar

Зочин 2021-02-26 64.119.24.43

Оюу толгойгоос Засгийн газар татварын орлого эрс муудсан, төлбөрийн чадваргүй болох гэж бгаа тул энэ төлбөрийг хийхийг хүсчээ. Оюу толгой Лондонгийн арбитрийн маргаанд ялсан тохиолдолд буцаан 2022 оны татвараас суутгах нөхцөлтэйгээр шилжүүлж бгаа юм бна. Эн бол олон түмнийг төөрөгдүүлсэн Засгийн газрын сонгууль угтсан ээлжит шоу.

Avatar

Зочин 2021-02-26 202.126.88.214

Uul geree ni muu bish baijee. Tatvaraa tsagt ni avah yum bol margaan garahgvi, ashig ch muugvi l baihiin bna gej oilgoloo.

Avatar

Үнэн үнэн үнэн 2021-02-26 103.57.94.17

ТУЗ-д нь монгол улсыг төлөөлж суугаа Багабанди юу хийж бнаа.энэ бүхнийг мэдэхгүй бол зайлж гэртээ суу.улс эх орноо боддоггүй зөвхөн хувийн жаргалаа бодсон иймэрхүү нөхдөөс салах цаг болсон

Avatar

Зочин 2021-02-26 202.9.40.7

Жил жилдээ хугацаанд нь татвараа аваад явбал хэн хэндээ дээ. Тэгэхгүй дуугай байж байгаад хэдэн жил өнгөрсний дараа гэнэт баахан мөнгө нэхээд явчих нь цаад талдаа хүндрэлтэй байж болох юм

Avatar

Зочин 2021-02-26 202.126.90.106

за даа дээгүүрээ бага шиг хусаад эдийн засагтаа, алсдаа хэрэгтэй зүйлд зарцуулаарай даа малнууд аа. өөрсдийгөө тансаглуулаад л дуусгачих бий вий дээ хэмээн болгоомжилсонсайхан сэтгэлт иргэний хүсэл юм шүү

Avatar

Болд 2021-02-26 66.181.186.232

Ер нь татвар бол толох естой татвар шуу гол нь урт хугацаанд гэрээ ашигтай байж ур огоочоо огох естой энэ баялаг бол ард тумний баялаг хэн нэг комрани олоод илруулсэн биш шуу хууртаж татвар толсоноор бодож болохгуй шуу

Avatar

Зочин 2021-02-26 192.82.78.19

Үнэнд хүчтэй! Нэгдмэл бодлого, нэгдсэн хандлага лавширч, дэлхийн нэгээхэн хэсэг гэдгээ ойлгож, ойлгуулах нь шинэ соёлыг тунхаглах нь элбэг, хэвшүүлэх нь ??

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Харшсан хүнийг загнаад, харшсан морийг гуядаад нэмэргүй 2021-02-26 64.119.21.210

Үр дүн гарч ирж байна.Энэ бол Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүний тууштай байсны хүчинд үр дүнд хүрч байгаа магадгүй одоогоор ул мөрөө үлдээх ганц сайн ажил нь.Тооцоо, судалгаатай барьцаа улам ахиулаад ажиллах хэрэгтэй. Оюун-Эрдэнэд зөвлөхөд олон ажлыг зэрэг амжуулах гэж хүч тарамдах вий.Хүн, мал харшдаг юм.Харшсан хүнийг загнаад, харшсан морийг гуядаад нэмэргүй.Хүн ажлын ачаалалдаа түүртээд бие, сэтгэлийн ядаргаанд ордог.Оюун-Эрдэнэ энэд тэнд очоод албан хаагчдыг зэмлээд байж харагдах юм.

Avatar

Зочин 2021-02-26 66.181.190.213

Хүрэлсүхийн зураг энд ямар хамаа байна аа. ГАЙГҮЙ ЮМ БҮР ДЭЭР НАМИРЧ ЯВДАГ ХӨГИЙН ЭР ВЭ?

Avatar

Зочин 2021-02-26 64.119.24.43

Bosoo ganbaa mundag yum aa odoo ene uul uurhaihantai temts uurhaig ni huraaj ard tumend uguhiig husiye. Amjilt

Avatar

Зочин 2021-02-26 202.126.90.106

энд босоо хэвтээ поп нөхөр огт падгүй. өлсөөд шатаад байжээвэл таарна попууд

Avatar

Зочин 2021-02-26 66.181.185.12

manai bosoo ganbaagiin ach shuu dee

Avatar

Зочин 2021-02-26 202.126.90.106

тэрний ач гэж юу байхав дээ, бага шиг гай болсон попролоороо өөрийгөө сэвээд хоолооолж идээд явж бай. илүү шунал хэрэггүй шүү попганбаааа

Avatar

зочин 2021-02-26 66.181.191.235

гэрээгээ шинэчлэхгүй бол хүн бүр харж байгаа шү дээ,энэ бол авах ёстой л юм,болохгүй бол авилга өгсөн авсан луйваочдыг бүгдийг нь энэн улсаас хөөгөөд гарга

Avatar

Зочин 2021-02-26 66.181.161.20

Uraaa oiriin heden jil sonsoogui hamgiin saihan medee bna odoo mongol uls oyutolgoigoos garch bui buh baylgaas todorhoi hemjeenii tatvar avch ehel guilgeeg mongol bankaar damjuul ajliin heseg ashigt geree baiguulj saijruulah tal deer mash anhaaralt ajil bayr hurgie

Avatar

Зочин 2021-02-26 203.91.115.56

Элбэгдорж мэт новшнуудын алдааг энэ хоёр хүн зас ч эхлээд багагүй хугацаа,багагүй ажил хийгээд байна.Өөр хэн ч чадаагүй чадахгүй ажлыг амжуулллаа.Муу ч сайн ч улс орон зөв замруугаа орж байна..Тэнэгүүд муу хэлж байгаа биш,хахуулчын эздийн троллууд,бас хахуулийн өөдсөөр амьдрагчид л энэ засаг,энэ хоёр хүнийг багны цаанаас муу хэлж байна.Ард түмэн энэ талд эрүүл байвад Монгол хөгжинө.Байхгүй бол хувалзнууд улам баяжиж Монголчууд ядуурсаар байх болно.Цагааны Эрдэнэат дэх уурхайг хурааж ав.

Avatar

Зочин 2021-02-26 103.212.119.239

FIRST ONE IS ALMOST 80.7MLN US DOLLARS..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж