Австрали улсын Мельбурн хотын ойгоос ноосондоо дарагдсан Баарак гэх хонийг олжээ. Түүнийг “Edgar’s Mission” амьтан үржүүлгийн газарт аваачсан байна. Амьтан үржүүлгийн газрын ажилтнууд Бааракт санаа тавьж, ноосыг хяргасан бөгөөд нийт 35 килограмм ноос гарсан байна.
Ноосоо авхуулах үедээ Баарак тун тайван, тааламжтай байсан ба ноосыг авахаас өмнө маш их ядарч туйлдсан байжээ. Хонины ноос нь хэт их ургаж, хоорондоо зууралдаж, дагтаршсанаас бие нь хүндэрч нүдийг нь хүртэл хаагаад байжээ. Ноосыг нь хяргах явцад навч, мөчир, шавжнууд гарч ирсэн байна. Баарак хонины ноосыг хяргаж буй бичлэг “TikTok” сүлжээнд нийтлэгдсэн нь 18 сая гаруй хандалд авчээ.
Эх сурвалж: Guardian
Холбоотой мэдээ