3,721,257 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.26-нд нийтлэгдсэн

3,721,257 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 2,097,411,679 төгрөгийн үнийн дүн бүхий 3,721,257 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дархан гурил тэжээл" ХК (DAR+16.00%) болон "Монгол алт" ХК (ERS +10.53%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" ХК (UID -11.08%) болон "Монгол шилтгээн" ХК (MSH -7.89%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 253,360 ширхэг нэгж эрхийг нийт 41,003,491 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр Хөрөнгөөр баталгаажсан 4 ширхэг үнэт цаас 1,600,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.31 хувиар буурч, 33704.12 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,550,083,045,403 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж