Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ дээд хэмжээнд хүрлээ | News.MN

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ дээд хэмжээнд хүрлээ

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ дээд хэмжээнд хүрлээ

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ дээд хэмжээнд хүрлээ

Он гарснаас хойш "АПУ", "Монгол шуудан", "Ард санхүүгийн нэгдэл", "Инвескор ББСБ", "Тавантолгой", "Эрдэнэ Ресурс Девелопмент корпорэйшн", "Говь", "Бодь даатгал", "Ард кредит ББСБ", "ЛэндМН ББСБ", "Мандал даатгал", "Ард даатгал", "Сүү", "Түмэн шувуут", "УИД", "Монос Хүнс", "Махимпекс", "Би Ди Сек", "Хөвсгөл алтан дуулга", "Дархан нэхий" гэсэн 20 ХК-ийн үнэт цаасууд ТОП-20 индекс-ийн багцыг бүрдүүлж байна.

Монголын Хөрөнгийн бирж (МХБ)-ээс мэдээлснээр, дотоодын үнэт цаасны зах зээлийн чиг хандлага, хэмжээг тодорхойлогч гол үзүүлэлт болох хөрөнгийн зах зээлийн ТОП-20 индекс 34116.86 нэгж, зах зээлийн үнэлгээ нь 3,561,093,284,790.06 төгрөгт тус тус хүрчээ. Энэ нь манай улсад Хөрөнгийн бирж үүсэн байгуулагдсанаас хойшхи 30 жилийн хугацааны түүхэн дээд үзүүлэлт болов.

Одоогоос 10 жилийн өмнө буюу 2011 оны хоёрдугаар сарын 25-нд ТОП-20 индекс 32,954.97 нэгж, зах зээлийн үнэлгээ нь 3,547,710,076,404 төгрөгт хүрч, дээд үзүүлэлт болж байжээ.

ТОП-20 индекс

МХБ-ийн “Үнэт цаасны үнийн индекс тооцоолох журам”-ын дагуу бүртгэлтэй компаниудыг зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ, арилжаанд орсон өдрийн тоо, төвлөрлийн байдал зэрэг үзүүлэлтүүдээр үнэлж, ТОП-20 индексийн багцыг бүрдүүлэх ба багцыг жил бүр шинэчилдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-02-26 66.181.184.161

zah zeeliin hansh ussun gej uzehuu ? tugrugiin hansh unasan uchraas ene usult ur dungui.

Avatar

Иргэн 2021-02-26 66.181.179.206

2011 оны 2-р сарын галзуу өсөлт бол жинхэнэ аюултай хөөсрөл байсан.

Avatar

зочин 2021-02-26 202.126.89.71

Одоо тэгээд хөөсрөх үйл ажиллагаа явагдаж гэнэт үнэ нь унана

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж