“Эко констракшн” ОБЕГ-т халдвараас хамгаалах хувцас хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2021.03.01-нд нийтлэгдсэн

“Эко констракшн” ОБЕГ-т халдвараас хамгаалах хувцас хандивлалаа

COVID-19 халдварт өвчинтэй тэмцэх, тархалтаас урьдчилан сэргийлэх ажилд зориулан   Үндэсний томоохон бүтээн байгуулагч  “ЭКО КОНСТРАКШН” ХХК-ний 1300 ажилтан, албан хаагчид   нийгмийн хариуцлагынхаа хүрээнд БНСУ-д  үйлдвэрлэсэн  нийт  1000 ширхэг халдвараас хамгаалах хувцсыг захиалан авч ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР-т хүлээлгэн өглөө.

“Эко констракшн” ХХК нь байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл барилгын салбарт 19 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, Монгол улсын эдийн засаг, барилга угсралт,    бүтээн байгуулалтын хөгжилд өөрийн бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа    Үндэсний томоохон бүтээн байгуулагч компани юм.

Тус компаний хамт олон өмнө нь Онцгой Байдлын Газарт 80,000,000₮-ийн үнэ бүхий   тоног төхөөрөмжийг халдвартай тэмцэх ажилд зориулан хандивлаж байсан бөгөөд энэ удаад мөн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, covid-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажилд зориулж хувь нэмрээ орууллаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж